| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/00228/И |
| Дугаар | 102/ШШ2024/02770 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/02770
| 2024 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/02770 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Австрали улсын Сидней, 503/11 тоотод оршин суух, Бн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Шид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/ Энгельс гудамж тоот хаягт байршилтай, 55.65 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Шид холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/ Энгельс гудамж тоот хаягт байршилтай, 55.65 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан байна.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ: Үүнд: Б.Б миний бие Солонгос улсад ажиллаж байхдаа олсон цалин хөлсөөрөө байр авахаар 2018-2019 оны хооронд Монголд байсан ойрын танил болох Г.Шид хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 110,000,000 төгрөгийг түүний Хаан банкны тоот данс руу өөрийн Хаан банкны тоот данснаас шилжүүлэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс /16020Л Энгельс гудамж тоот хаягт байршилтай, 55.65 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авахуулсан. Тухайн үед би Монголд байгаагүй учраас Г.Шийг өөрийн нэр дээрээ миний байрыг түр авч байгаарай, би очоод өөр дээрээ шилжүүлээд авна гэж тохирсон. Би Монголдоо 2021 оны 04 дүгээр сарын 15-нд очсон бөгөөд тухайн үед байрныхаа нэрийг шилжүүлэх гэхэд Г.Ш нь би нэг танилдаа тус болоод байрыг чинь зээл авахад нь барьцаанд түр тавьсан байгаа, тэр хүнийг зээлээ төлөөд дуусангуут чиний нэр рүү шилжүүлээд өгье гэсэн. Тэгээд зээл авсан хүн зээлээ төлж дуусаагүй гээд миний байрыг нэр лүү минь шилжүүлж өгөхгүй байсаар байтал миний бие амьдралын шаардлагаар дахин Авсрали улсад ирж ажиллаж амьдарч байна. Миний бие Г.Ш руу нийт 110.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн худалдан авсан байрандаа тавилга, балконы хаалга хийлгэхээр 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2,163,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 6 сарын байрны төлбөрт 222,311 төгрөг тус тус Г.Шид шилжүүлсэн. Австрали улсаас миний бие Г.Штой холбогдох гэхээр утсаа авахгүй, надтай холбоо барихгүй, миний өмчлөх эрх ашиг сонирхолд хохирол учруулсаар байна гэжээ.
1.2.Хариуцагч Г.Ш нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ... Б.Б нь Солонгос улсад байхдаа 2018 оноос надтай холбогдож, Монголд байр авах гэсэн юм. Надад тус болоод байр худалдаж авч өгөөч гэж гуйсан. Хэд хэдэн удаагийн шилжүүлгээр нийт 110,000,000 төгрөг шилжүүлсэн. Би явуулсан мөнгөөр нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс /16020Л Энгельс гудамж тоот хаягт байршилтай, 55.65 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авсан нь үнэн. Б.Б Монголд ирэх болоогүй байсан учир байрыг өөрийн нэр дээрээ авчих, би очихоороо шилжүүлж авна гэж хэлсний дагуу би нэр дээрээ гэрчилгээг гаргуулан авсан. Би уг орон сууцыг шилжүүлж өгөхгүй гэж хэлээгүй гэжээ.
2.Хэрэгт Австралийн холбооны улсад суугаа элчин сайдын яам нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 12 сарын 06-ны өдрийн итгэмжлэл /хх-ийн 3/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8-11/,
Шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 01 сарын 24-ний өдрийн 5/1034 тоот албан бичиг /хх-ийн 22/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 23/, Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 2-3в/507 тоот албан бичиг /хх-ийн 24/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 сарын 21-ний өдрийн 5/2195 тоот албан бичиг /хх-ийн 30/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 31/, 2021 оны 08 сарын 05-ны өдрийн барьцааны гэрээ /хх-ийн 32-35/, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2023 оны 04 сарын 20-ны өдрийн 281-1б/2664 тоот албан бичиг /хх-ийн 36/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын зөвшөөрөл /хх-ийн 37/, Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 04 сарын 02-ны өдрийн 2-3в/1867 тоот албан бичиг /хх-ийн 62/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Шид холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/ Энгельс гудамж тоот хаягт байршилтай, 55.65 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэлээ ...Б.Б миний бие Солонгос улсад ажиллаж байхдаа олсон цалин хөлсөөрөө байр авахаар 2018-2019 оны хооронд Монголд байсан ойрын танил болох Г.Шид нийт 110,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, Баянгол дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс /16020Л Энгельс гудамж тоот хаягт байршилтай, 55.65 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авхуулсан. Тухайн үед би Монголд байгаагүй учраас Г.Шийг өөрийн нэр дээрээ байр аваад намайг очихоор шилжүүлж авахаар тохирсон. Би Монгол улсад 2021 оны 04 дүгээр сарын 15-нд ирсэн бөгөөд тухайн үед байрныхаа нэрийг шилжүүлж авах гэтэл Г.Ш нь байрыг чинь зээл авч, барьцаанд түр тавьсан байгаа. Зээлээ төлж дуусангуут чиний нэр рүү шилжүүлээд өгье гэсэн боловч одоог хүртэл шилжүүлж өгөхгүй байна. Иймд харилцан тохиролцсоны дагуу байрны өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлж өнгө үү гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлд ...Б.Б нь Солонгос улсад байхдаа 2018 оноос надтай холбогдож, Монголд байр авах гэсэн юм. Надад тус болоод байр худалдаж авч өгөөч гэж гуйсан. Хэд хэдэн удаагийн шилжүүлгээр нийт 110,000,000 төгрөг шилжүүлсэн. Би явуулсан мөнгөөр нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс /16020Л Энгельс гудамж 2 тоот хаягт байршилтай, 55.65 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авсан нь үнэн. Б.Б Монголд ирэх болоогүй байсан учир байрыг өөрийн нэр дээрээ авчих, би очихоороо шилжүүлж авна гэж хэлсний дагуу би нэр дээрээ гэрчилгээг гаргуулан авсан. Би уг орон сууцыг шилжүүлж өгөхгүй гэж хэлээгүй гэх тайлбар гаргасан байна.
4.Зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч Б.Б нь Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас хариуцагч Г.Шийн Хаан банкин дахь тоот дансанд 1018.12.31-ний өдөр 20,000,000 төгрөг, 2019.01.01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2019.01.05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019.01.06-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус байрны мөнгө гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.
4.2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн 5/2195 тоот албан бичиг, хавсралтаар Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/ Энгельс гудамж тоот орон сууцны өмчлөх эрх Г.Шийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Хаан банктай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байна.
4.3.Мөн уг үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2023 оны 28л-1б/2664 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 52 дугаартай зөвшөөрлөөр түдгэлзүүлсэн байгаа үйл баримт тогтоогдож байна.
4.4.Нэхэмжлэгч нь хариуцагчид 2018-2018 онд нийт 110,000,000 төгрөг шилжүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн 5/2195 тоот албан бичиг, хавсралтаар Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/ Энгельс гудамж тоот орон сууцыг хариуцагч Г.Шоор худалдан авхуулж, өөрөө Монгол улсад ирсний дараа өмчлөх эрх шилжүүлэх авахаар харилцан тохиролцсон талаар зохигч маргаагүй.
5.Талуудын тайлбарын агуулгаас үзвэл Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
5.1.Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүнийзардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюугэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлстөлөх үүргийг тус тус хүлээнэ.Ш өмчлөгчөөр бүртгэлтэй байна.Гэрээний дагуу шилжүүлэх үүрэг хүлээдэг.
5.2.Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Г.Ш нь нэхэмжлэгчээс өгсөн орон сууцыг өөрийн нэр дээр түүний зардлаар худалдан авах үүргийг гүйцэтгэсэн нь нотлогдож байх боловч өмчлөлд нь шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.
5.3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэж тодорхойлсон хэдий ч талуудын хооронд харилцан тохиролцсон хэлцэл хийгдсэн учир хэлцлээр тохиролцсоны дагуу орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүрэг шаардсан байна.
5.4.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн барьцаатай, түүнчлэн эрх бүхий байгууллагаас эрх түдгэлзүүлсэн үйл баримт тогтоогдсон боловч зохигч талуудын хооронд хийгдсэн хэлцлийн дагуу шаардах эрхийг хязгаарлахгүй. Тиймээс хариуцагч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй.
5.5.Ийнхүү хариуцагч нь хэлцэл болон шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гуравдагч этгээдтэй хийсэн барьцааны хэлцэл, эрх бүхий этгээдийн эрх түдгэлзүүлсэн үүргийг өөрчлөхгүй.
5.6.Иймд Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/ Энгельс гудамж тоот хаягт байршилтай, 55.65 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Бд шилжүүлэхийг хариуцагч Г.Шид даалгахаар шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлүү төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасны дагуу Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/ Энгельс гудамж тоот хаягт байршилтай, 55.65 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Бд шилжүүлэхийг хариуцагч Г.Шид даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Шоос 707,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР