| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/03525/И |
| Дугаар | 102/ШШ2024/03092 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/03092
| 2024 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2024/03092 | Улаанбаатар хот |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** СӨХ-ны нэхэмжлэлтэй, Г.Б***д холбогдох, *** төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэлх СӨХ-ны төлбөрийг 50 хувиар багасгаж, үлдэх 50 хувь болон 2022 оны 5 дугаар сараас 2024 оны 5 дугаар сар хүртэл СӨХ-ны төлбөрийг 100 хувь төлөх буюу 2024.06.10-нд төлсөн 100,000 төгрөгийг хасаж, хариуцагч нь 2024 оны 7 дугаар сарын 25-наас эхлэн сар болгон 100,000 төгрөгөөр нийт 647,800 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,422 төгрөгийн 50 хувь болох 14,711 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс, 50 хувь болох 14,711 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ