Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2015/0298/З/Н |
Дугаар | 128/ШШ2016/0242 |
Огноо | 2016-03-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2016/0242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, Засгийн газрын байрны 11 дүгээр байрны ёс зүйн хорооны хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Иргэн П.Б***********, Д.Н*******
Хариуцагч: Сангийн сайд
Гуравдагч этгээд: Э***** х***ХК, иргэн Б.Чинзориг
Нэхэмжлэлийн шаардлага: Санхүү, Эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай 1**дүгээр тушаалын Сэлэнгэ аймгийн Ба****** суманд байгаа үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг 2**.***,*мянган төгрөгөөр тооцон татварын өрөнд авсугай гэсэн заалтыг хүчингүй болгуулах
Нэхэмжлэлийн нэмэгдүүлж, тодруулсан шаардлага: Санхүү, Эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай 1**дүгээр тушаалын Сэлэнгэ аймгийн Ба****** суманд байгаа үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг 2**.***,*мянган төгрөгөөр тооцон татварын өрөнд авсугай гэсэн заалтыг хүчингүй болгуулах, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Эр********, иргэдийн төлөөлөгч Н.Н******, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ба********, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.До*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Да********, Д.Дэлгэрмаа, гуравдагч этгээд Э***** х***ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэн, өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, гуравдагч этгээд Б.Чи****** итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба******** нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Б*********** нь Сэлэнгэ аймгийн Ба****** суманд байршилтай улсын бүртгэлийн Ү-1303001747 дугаартай 125 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгч мөн билээ.
Манай гэр бүл Улаанбаатар хот руу шилжин нүүхдээ тус барилгаа хүргэн ах Д.Н*******д харж хандаад ажиллуулж байгаарай гээд захиж үлдээсэн юм.
Манай барилга нь Д.Н******* ахын барилгатай хамт байршилтай байдаг юм. Гэтэл 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Д.Н******* ах надад хэлэхдээ: Ах нь өөрийн барилгаа Д.Сүхбатад худалдахаар тохиролцсон байсан бөгөөд Д.Сүхбат төлбөрөө гүйцээж өгөөгүй юм.
Ингээд байж байтал Монгол Улсын Санхүү, эдийн засгийн сайд 1**тоот тушаал гаргаж манай барилгыг танай барилгатай хамт Д.Сүхбатын татварын өрөнд тооцон авсан гэж хэлсэн юм.
Миний өмчлөлийн барилгыг Д.Сүхбатын татварын өрөнд тооцон авах ямар ч үндэслэлгүй билээ.
Монгол Улсын Санхүү, эдийн засгийн сайд барилгын өмчлөгч надаас зөвшөөрөл авалгүй шууд татварын өрөнд тооцон авч намайг хохироосон байгаад гомдолтой байна.
Би энэ тухай Д.Н******* ахаас сонсож мэдээд л 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт гомдлоо гаргасан бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газар миний гомдлыг хүлээн аваад 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дугаар ХЭГ/3** тоот албан бичгээр Сангийн сайд Ж.Эрдэнэбатад уламжлан хүргүүлсэн юм.
Гэтэл одоог хүртэл Сангийн сайдаас миний гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэгэн хариу өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Би өөрийн өмч гэсэн тодорхойлолтоо Улсын бүртгэлийн газраас аваад Засгийн газарт гомдлоо гаргахдаа эх хувиар нь өгсөн юм.
Би Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1**дүгээр тушаалыг Д.Н******* ахаас 2014 оны 12 дугаар сарын дундуур сонсож мэдээд л тэр даруйдаа Засгийн газарт гомдол гаргасан юм.
Д.Н******* ах хэлэхдээ Д.Сүхбатаас өөрийнхөө барилгын мөнгийг гүйцээж өгөхийг хүлээгээд байсан гэж хэлсэн юм.
Гэхдээ Санхүү, эдийн засгийн сайдын 1**дүгээр тушаалд П.Баасандагвын өмчлөлийн барилгыг Татварын өрөнд тооцон авлаа гэж заагаагүй, миний нэрийг бичээгүй, бас барилгын м.кв, хэмжээг заагаагүй байсан.
Миний барилгын өмчлөлийн гэрчилгээ одоо миний нэр дээр хэвээрээ байгаа юм. Ингээд бодохоор миний өмчлөлийн барилгыг татварын өрөнд аваагүй ч юм шиг нөхцөл байдал байгаа юм.
Гэхдээ Д.Н******* ахын хэлснээр бодохоор Засгийн газар татварын өрөнд тооцоод авчихсан юм шиг байгаа юм.
Уг нь бол Д.Н******* ахын барилга нь 3 давхар тоосгон барилга байдаг билээ. Миний барилга бол тусдаа өөр барилга юм.
Хэрвээ миний барилгыг татварын тооцоонд шилжүүлэн авсан байвал би хохирч байгаа учраас барилгаа татварын өрөнд өгөхгүйн тулд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм.
Миний энэ нэхэмжлэлийг хүлээн авч Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Татварын өрөнд үл хөдлөх эд хөрөнгө авах тухай 1**дүгээр тушаалд заасан Сэлэнгэ аймгийн Ба****** суманд байгаа үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг 2**.***,*мянган төгрөгөөр тооцон татварын өрөнд авсугай гэсэн заалтад хэрвээ П.Б*********** миний барилга хамрагдаж орж байвал тэр заалтыг нь хүчингүй болгож, миний өмчлөлийн барилгыг надад олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Н******* нь Сэлэнгэ аймгийн Ба****** суманд байршилтай улсын бүртгэлийн Ү-13*********** дугаартай, 338 м.кв талбайтай барилгын хууль ёсны өмчлөгч юм.
Энэ барилгыг би гэр бүлийнхээ хамт барьж байгуулан өөрсдөө амьдран үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.
2004 оны манай ах дүүсийн хүүхэд болох Д.Сүхбат манай гэрт ирээд танай барилгыг худалдаж явъя, барилгын үнэнд танай гэр бүлд Улаанбаатар хотод, Москва хороололд орон сууц авч өгье, дээр нь нэмж машин авч өгье гэж санал тавьсан.
Тэгэхээр нь би эхнэртэйгээ ярилцаж байгаад барилгаа Д.Сүхбатад 2**.***.***/хоёр зуун сая/ төгрөгөөр худалдахаар тохирсон юм.
Тэгэхэд Д.Сүхбат би одоо барилгын үнэ 2**.***.***төгрөгийг төлөх бололцоо байхгүй байна. Би татварын өрөнд орчихсон хэцүү байдалтай байгаа тул та нар надад тус болооч, би мөнгийг нь удахгүй төлнө, одоохондоо үүнийг авч байгаач гээд бэлэн мөнгө бага багаар өгсөн ба мөн архи хэд хэдэн ширхэгийг өгсөн билээ.
Д.Сүхбатын өгсөн зүйлүүд барилгын үнэнд огт хүрээгүй билээ.
Манай эхнэр бид хоёр Д.Сүхбатад барилгын төлбөрөө хурдан, хугацаанд нь гүйцээж өгөөрэй гэхэд тэрээр би удахгүй төлнө, жаахан хүлээж байгаарай, би танай барилгыг татварын өрөнд өгсөн байгаа гэж хэлсэн юм.
Д.Сүхбат дараа нь нэг ирээд мөнгө бүтэхгүй байна. Танай барилгыг чинь буцааж авч өгнө, та нар энэ байрандаа түрээсээр одоохондоо байж байгаарай гээд түрээсийн гэрээ хийж өгөөд явсан.
Түүнээс хойш Д.Сүхбат бидэнтэй уулзаагүй билээ. Ингээд байж байтал Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1**дүгээр тушаалаар
бидний өмч болох барилгыг 2**.***,*мянган төгрөгөөр тооцон татварын өрөнд авсан байсан юм.
Энэ барилгын хууль ёсны өмчлөгч биднээс зөвшөөрөл авалгүй шилжүүлэн авч, биднийг хохироосон үйлдэл юм.
Монгол Улсын Засгийн газарт хандаж 2014 оны 12 дугаар сард гомдол гаргаж бидний зөвшөөрөлгүй барилгын өрөнд тооцон авсан тушаалаа эргэн харж, хүчингүй болгож, бидний барилгыг буцаан олгож өгнө үү гэсэн гомдол гаргасан билээ.
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар гомдлыг хүлээн аваад Сангийн сайд Ж.Эрдэнэбатад гомдлыг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дугаар ХЭГ/305 тоот албан бичгээр хүргүүлсэн байсан.
Гэтэл одоог хүртэл бидний гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй тул бид арга буюу эрх ашгаа хамгаалуулах үүднээс шүүхэд хандаж байна гэжээ.
Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваажаргал, Б.Цолмонтуяа нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаанд дээд шатны албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3, 34.1.8 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох.
Маргаан бүхий захиргааны акт болох Сангийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1**тоот тушаалд нэхэмжлэгч П.Б***********, Д.Н******* нарын эзэмшлийн гэгдэж буй барилгыг тодорхой заагаагүй байх тул тус захиргааны актаар дээрх иргэдийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.
Нэхэмжлэлд тухайн барилгатай холбогдуулж иргэд хоорондын маргаан үүссэн тухай дурдсаны дагуу нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрх, ашгаа хамгаалуулахаар иргэн Д.Сүхбатаас иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй байх тул захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус маргаан болно.
Иймд П.Б***********, Д.Н******* нарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Ба****** суманд байрлах Сангийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1**тоот тушаалаар татварын өр төлбөрт хураагдсан тухай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Э***** х***ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэдэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э***** х***ХК нь татварын өр төлбөртэй байсан тул Э***** х***ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан Д.Сүхбат нь 2002-2005 онуудад уг өр төлбөрийг төлж барагдуулах тухай компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ажлыг хариуцаж байсан болно.
2002 онд байгууллага, аж ахуйн нэгжүүд татварын өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө төрийн өмчид шилжүүлж төлбөр тооцоог барагдуулж болох тухай болон Сангийн яам болон Татварын ерөнхий газрын хамтарсан шийдвэр гарсан юм.
Уг шийдвэрийн тухай өөрийн авга ах Б.Алтангэрэлд хэлж, ярьсан юм.
Миний авга ах Б.Алтангэрэлээр зуучлуулан нэг гэр бүлийн хүмүүс болох иргэн Д.Н*******, Пүрэвсүрэн нартай уулзсан юм.
Д.Н*******, Пүрэвсүрэн нар нь 2001-2003 онуудад Зоос банкны Дархан хот дахь салбарын эдийн засагчтай хамтран хувь хүмүүсийн нэр дээр орон сууцыг нь барьцаалан 18 удаагийн үйлдлээр Зоос банкнаас нийтдээ 68 сая төгрөгийн зээл авсан байсан бөгөөд зээл авсан хүмүүсийн орон сууц нь дуудлага худалдаанд орох гээд ...ах, эгч 2 нь хүнд байдалтай байгаа тул ... бидний эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг 70 сая төгрөгт тооцож ... худалдах саналыг надад тавьсан юм.
Иргэн Д.Н*******, П.Б*********** нарын тавьсан саналын талаар тухайн үед Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Н.Баярт танилцуулсан бөгөөд Н.Баярын хамт Сэлэнгэ аймгийн Ба****** суманд ирж санал болгосон үл хөдлөх эд хөрөнгийг үзүүлсэн юм.
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Баярын зөвшөөрсний дагуу Э***** х***ХК-ийг төлөөлөн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигч болох Д.Н*******, Пүрэвсүрэн нарын төлөөлөл Тэнүүн Солонго ХХК-ийн нэр дээр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж Сэлэнгэ аймгийн Ба****** сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнаар нотариатаар гэрчлүүлэх ажиллагааг хийлгүүлсэн юм.
Гэрээнд заасан заалтын дагуу 40 сая төгрөгийг урьдчилгаагаар хийлгүүлсэн юм. Гэрээнд заасан заалтын дагуу 40 сая төгрөгийг урьдчилгаагаар өгсөн бөгөөд иргэн Д.Н*******, Пүрэвсүрэн нар нь Зоос банкнаас хүмүүсийн нэр авсан зээл, зээлийн хүү, алдангийг төлж барагдуулсан юм.
Үлдэгдэл мөнгийг 10 сая төгрөгөөр таслан цувуулан өгч байтал Д.Н******* нь бидний үл хөдлөх хөрөнгийн үнэ бага байна, бид үл хөдлөх хөрөнгийн үнээ 150 сая төгрөг болгох саналтай байна гэсний дагуу саналыг хүлээн зөвшөөрч үнийг 150 сая төгрөг болгосон ба уг төлбөрийг 2005 онд багтаан төлж барагдуулсан юм.
Сангийн яам, Татварын ерөнхий газар нь уг үл хөдлөх эд хөрөнгө нь хөдөө орон нутагт байрлаж байгаа тул Сэлэнгэ аймгийн орон нутгийн өмчид шилжүүлэх чиглэл өгсний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг томилогдон уг үл хөдлөх эд хөрөнгийг 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ба****** сумын Засаг дарга Х.Даваахүүгээр ахлуулсан ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн болно.
Ба****** сумын Засаг даргын Тамгын газар нь 2004 оноос эхлэн иргэн Д.Н*******, Пүрэвсүрэн нарт түрээсээр ашиглуулах гэрээг байгуулсан байдаг юм.
Иргэн Д.Н*******, Пүрэвсүрэн нар нь уг үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр эзэмшиж байсан ба 2006-2007 оноос Төрийн өмчийн хорооны шийдвэрээр ерөнхий түрээслэгчээр Авто зам ашиглалтын газар болсон тул Д.Н*******, Пүрэвсүрэн нар нь уг үл хөдлөх хөрөнгийг цаашид түрээсээр ашиглах гэрээг байгуулан ажиллаж байсан.
Уг үл хөдлөх хөрөнгийг хамтран эзэмшигч Пүрэвсүрэн нь 2014 оны 03 дугаар сард хүнд өвчний улмаас нас барсан, бидэнд зуучилж байсан авга ах Б.Алтангэрэл нь 2014 оны 11 дүгээр сард нас барсан нь болсон үйл явдлыг үнэн зөвөөр гэрчлэх, мэдүүлэх боломжгүй болсонд миний бие ихэд харамсаж байна.
Иймд иргэн Д.Н*******, П.Б*********** нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Гуравдагч этгээд Б.Чинзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Чинзориг нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд нээлттэй зохион байгуулсан дуудлага худалдаагаар Сэлэнгэ аймгийн Ба****** сум буюу Баруун хараад байрлалтай Баянчандмань АЗЗА ТӨХК-ийн хөрөнгөнд бүртгэлтэй худалдаа, үйлчилгээний цогцолбор барилга, байгууламжийг 93.752.532 төгрөгөөр худалдан авсан.
Дуудлага худалдааны ялагч уг худалдаа үйлчилгээний цогцолбор барилгын үнийг бүрэн төлж, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаар тогтоолоор өмчлөгч болж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.
Төрийн өмчийн хорооноос 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4/3177 дугаар албан тоотоор Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Батгэрэлд хандаж дуудлага худалдаагаар худалдан авсан үл хөдлөх талаарх мэдээллийг болон тухайн эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг хүсч, Засгийн газрын тогтоол, Төрийн өмчийн хорооны тогтоол болон холбогдох материалын хуулбарыг хавсарган хүргүүлж мөн өдрийн огноотой Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ж.Отгонхүүд дээрх утга агуулга бүхий газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг хүссэн Төрийн өмчийн хорооны 4/3178 дугаар албан тоотыг тус тус явуулж хувийг иргэн Б.Чинзориг гардан авсан байна.
Ингээд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ба****** суманд очиж дуудлага худалдаагаар худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө буюу худалдаа үйлчилгээний цогцолбор барилгыг хүлээн авсан.
Барилгыг хүлээлцэх үед өмчлөгч Б.Чинзориг, Төрийн өмчийн хорооны бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын мэргэжилтэн Ш.Эрдэнэ, Баянчандмань АЗЗА ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогч Д.Энхтуяа, мөн компанийн нябо Г.Тунгалаг, эд хариуцагч Б.Баасанхүү, өмгөөлөгч С.Тунбаяр нар байлцаж акт болон протколд гарын үсэг зурсан.
Баянчандмань АЗЗА ТӨХК-ийн нягтлан бодогч Г.Тунгалаг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхтуяа нар хүлээлцсэн барилга байгууламжийн үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийг гарын үсэг зуран санхүүгийн тамга даран өгсөн.
Иргэн Б.Чинзориг сумын Газрын албанд газар эзэмших эрхээ шилжүүлэн авах хүсэлт гаргасан боловч ...өмнөх газар эзэмшигч гэрчилгээ бариад яваад байсан. Шүүхэд хандана гэсэн. Төрийн өмчийн хорооны нэр дээр гэрчилгээ байвал аваал ир гэх тайлбар хэлж хүлээн авахаас татгалзсан.
Аймгийн улсын бүртгэлийн хэлтэс ...газрын гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргаад материалаа бүрдүүлээд дахин хүсэлтээ гаргана уу гэх хариуг тус тус өгсөн байдаг.
Иргэн Б.Чинзориг нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгөө өнөөдрийг хүртэл өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй эрх ашиг нь хохирч байгаагаас гадна дуудлага худалдааны үнийг төлөхөд бусдаас авсан зээлийн зардал буюу хүү, анзын төлбөр төлж нэмж хохирсоор байна.
Нөхцөл байдлаас шалтгаалж иргэн Б.Чинзориг худалдан авсан барилга, байгууламжаа өмчилж ашиглаж чадахгүй, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй, хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн байгууллагаас зээл тусламж авах, бусадтай хамтран ажиллах ямарч боломжгүй болсон байна.
Иймд хэргийг тал бүрээс судлан үзэж үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хамгийн гол нь иргэн хуулийн этгээд хоёрын хооронд худалдан худалдан авахаар хийсэн хэлцэл биелэгдээгүй байхад Сангийн сайдын 1**дугаар тушаал гарсан. Татварын ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гарсан 8/2671 тоот албан бичгээр Э***** х***ХХК-иас Сэлэнгэ аймгийн Ба****** суманд байгаа үйлдвэр үйлчилгээний цогцолбор гэх объектыг татварын өрөнд хүлээн авсан, ажлын хэсэг байгуулсан тушаал үүнтэй холбогдох бусад баримтууд татварын ерөнхий газар болон Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн архивт байхгүй учраас хүргүүлэх боломжгүй гэсэн албан тоот ирсэн. Тэгэхээр зөвлөлийн шийдвэр буюу Сайдын гаргасан 195 дугаар тушаал бол Э***** х***ХХК-ийн татварын эрх зүйн актын үндэслэлгүй гарсан байгаа. Мөн татварын өрөнд авсан гэсэн эрх зүйн акт байхгүй байгаа. Тэгэхээр Э***** х***ХХК бусдын өмчийг дур мэдэн татварын өрөнд өгсөн байгаа. Сангийн сайдын ерөнхий зөвлөлийн хурлын шийдвэр байгаа. Мөн 2003 оны 12 дугаар сард П.Б***********, Э***** х***ХК-тай нар хэлцэл хийсэн. Гэтэл 2003 оны 06 дугаар сард Сангийн сайдын шийдвэр гарсан байгаа. Хариуцагч тал ярьж байна. Энэ тушаал шийдвэр гарахад татвартай холбоотой ямар нэгэн зүйл байхгүй гэж байна. Мөн Э***** х***ХК П.Б***********, Д.Н******* нарын бичгээр хүлээн зөвшөөрсөн нотлох баримт байхгүй. Д.Н******* бол өөрийн үнэлэгдсэн 330 мкв талбай бүхий үйлдвэр үйлчилгээ харуулын байрыг өмчлөх эрхтэй. П.Б*********** бол 125 мкв талбай бүхий дэлгүүрийн барилгыг өмчлөх эрхтэй байгаа. Ийм учраас Д.Н*******д Э***** х***ХК-тай холбоотой эрх байхгүй. Тэгэхдээ 1**дүгээр тогтоол гарахад гэрээ байгуулагдаагүй байсан учраас энэ асуудал үндэслэлгүй гэв
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Доржпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Түрээсийн гэрээний асуудал яригдаж байна. Энэ түрээсийн гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх заалтыг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дах заалтыг тайлбарлаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Төрийн өмчийг төрийн байгууллагад эзэмшүүлэх юм уу, эсхүл ашиглуулахад бүртгэдэг. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд мэдсэн эсхүл хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан. Тэгэхээр П.Б*********** гэдэг хүн хүлээж аваагүй, мэдээгүй байгаа. Ийм учраас П.Баасандагвын хувьд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. Харин Д.Н*******г түрээсэлж байх явцдаа мэдэж байсан гэж ярьж байна. Гэтэл түрээсийн гэрээ хууль зүйн дагуу хэлбэржиж гараагүй. Хамгийн гол нь иргэн хүний эрх зөрчигдөж байгаа дээр анхаарах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваажаргал шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-т Захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж заасны дагуу өөрийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэсгээ нэхэмжлэлийн шаардлага дээр дурдах ёстой. Нотлох баримтын хувьд 2004 оны 08 дугаар сард Сангийн сайдын тушаал гарч байх үед нэхэмжлэгч нар мэдэж байсан. Мэдэж байсан гэдгийг гуравдагч этгээдүүд нотолж байна. Мөн 12 жилийн дараа энэ асуудлыг хөндөж байна. Гуравдагч этгээд хэлж байна. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг цагдаагийн байгууллага хурааж аваад алга болгосон гэж байна. Тэгэхээр шүүх үүнийг анхаарч үзнэ үү. Мөн худалдах худалдан авах гэрээг байгуулна гэж заасан байгаа болохоос биш 244 дүгээр зүйлд Зээлээр худалдах худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлнэ гэж заасан. Иргэний хуулийн дагуу гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний үйчиллэлийг эхэлсэнд тооцдог. Сангийн сайдын тушаалыг гаргасан үндэслэлүүд нь гуравдагч этгээдүүдийн ярьж байгаа. Цагдаагийн байгууллага алга болгосон гэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Н******* Д.Сүхбатад тухайн объектыг худалдахад гэрээ байгуулсан гэдэг бол Д.Н*******гийн гэрчийн мэдүүлэг дээр тодорхой байгаа. Мөн П.Б*********** худалдах худалдан авах гэрээтэй холбогдуулаад Д.Н*******д бүх эрхээ шилжүүлж, Д.Н******* Д.Сүхбат гэдэг хүнд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн гэдэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт 2013 оны 12 сард Д.Н*******н нагац ах болох н.Даваацэрэнгийн хүү Д.Н*******, н.Пүрэвсүрэн нартай уулзаж 200 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч нийт 68-70 сая төгрөгийг өгсөн. Мөн 2014.01.29-ний өдрийн түрээсийн гэрээ өгч ийм тайлбарыг бичгээр өгсөн мөн Москва хороололд байр авч өгнө гэж өөрийнхөө 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Ба****** сумын Засаг даргын Тамгын газартай 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээг өгч цааш нь үргэлжлүүлээд түрээслээд амьдарч бай би удахгүй мөнгийг чинь гүйцэж өгнө. Хэрэв гүйцээж өгөх боломжгүй бол байгаа хувьцаагаа зараад шийдвэрлэж өгнө гэсэн ийм тайлбарыг бичгээр өгсөн тайлбартаа дурдсан. Тэгэхээр худалдах худалдан авах гэрээ хийж Э***** х***ХК-д худалдсан нь харагдаж байна. Түрээсийн гэрээнд Д.Н******* гарын үсэг зурж түрээсийн гэрээ байгуулагдсан. Д.Н*******, П.Б*********** нар 1 айлын хүргэнүүд байгаа учраас ямар нэгэн байдлаар холбоотой ийм учраас мэдсэн боломжтой. Яагаад гэвэл Улаанбаатар-АЗЗА ТӨХК-д эзэмшүүлэх Төрийн өмчийн хорооны 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тогтоол гарсан. Энэ тогтоолын танилцуулга хэсэгт Төрийн өмчийн хорооны 2004 оны 468 дугаар тогтоол гарсны дараа барилгын цогцолборыг Сэлэнгэ аймгийн Ба****** сумын Засаг даргын тамгын газар хуучин эзэмшигч болох Тэнүүн солонго ХХК-д 1 сарын 812000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулж ажиллаж ирсэн. Тэнүүн солонго ХХК нь эхний жил түрээсийн төлбөрөө төлж үйл ажиллагаа явуулж байсан боловч 2006 оноос 2007 оны хооронд цэвэр бохир шугамд гэмтэл гарсан учраас засвар үйлчилгээ шаардлагатай болсон гэсэн шалтгаанаар ашиглаагүй. Харин 2008 оноос засвар үйлчилгээ дуусаж ашиглаж эхэлсэн боловч түрээсийн төлбөр төлөөгүй. Барилга байгаа газар дээр нь очиж танилцахад ашиглалт хэвийн байгаа боловч барилгын чанар муудсан байна. Иймд дээр барилгын цогцолборыг төрийн өмчид байгууллагын данс бүртгэлд тусгаж ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг бүрэн хариуцуулах шаардлагатай гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумаар дамжин өнгөрөх улсын чанартай засмал замын ашиглалт үйлчилгээнд хариуцдаг Улаанбаатар-АЗЗА ТӨХК нь уг барилгын цогцолборыг өөрийн балансад шилжүүлэн авахыг зөвшөөрсөн тул тус компанид эзэмшил орж Төрийн өмчийн хорооны тогтоолын төслийг боловсруулав гэсэн танилцуулга байгаа. Тэгэхээр Төрийн өмчийн хорооноос очиж барилгатай танилцсан учраас тухайн эзэмшиж, ашиглаж байгаа хүмүүстэй нь уулзсан байх ёстой.
Мөн дуудлага худалдаа олон удаа явуулсан. Дуудлага худалдааны итгэмжлэгдсэн төлөөлөгч очиход түрээсэлж байгаа этгээд бид нар энэ дуудлага худалдаанд оролцож болох уу гэсэн асуулт тавьсан байдаг. Оролцож болно нээлттэй байгаа гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч нар өмчлөх эрх хөндөгдөж байна гэсэн. Тэгэхээр өмчлөх эрхтэй холбоотой асуудал Иргэний маргаан учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шаардах эртэй байгаа учраас энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой байгаа.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй гэж заасан.
Тэгэхээр төрийн өмчид 2004 оны 1**дүгээр тогтоол гарсны дараа төрийн өмчид бүртгэх шийдвэр гарсан. Төрийн өмчид бүргэж авснаар Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гуравдагч этгээд Э***** х***ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нар иргэд хоорондын хийсэн хэлцэл нь биелэгдээгүй учраас нэхэмжлэл гаргасан гэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлийг иргэний шүүхэд гаргана гэж заасан. Тэгэхээр маргаж байгаа зүйл бол гэрээ хүчин төгөлдөр үү, хүчин төгөлдөр бус байна уу гэдгийг Иргэний шүүхээр тогтоолгосны дараа 1**дүгээр тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бүхий нэхэмжлэл Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэ процесс явагдаагүй мөн харьяаллын бус байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Э***** х***ХК-ийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...1**дүгээр тушаал Э***** х***ХК-ийн татварын өрийг зохицуулсан тушаал байгаа. Э***** х***ХХК Сэлэнгэ аймгийн Ба****** сумын үйлдвэр үйлчилгээний цогцолборыг өгөхийн тулд өмчлөгч нартай харилцан тохиролцсон. Энэ нэхэмжлэгч нарын шүүхэд гаргаж өгсөн тайлбараар нотлогдож байгаа. Э***** х***ХХК-ийн захирал Д.Н******* гэдэг хүмүүсийн хооронд тодорхой хэмжээний хэлцэл болон гэрээ байгуулсан. П.Б*********** гэдэг хүн Д.Н*******д итгэмжлэл өгч байсан учраас татварын өрөнд авч байгаа үйл ажиллагаа нь ямар нэгэн хууль эрх зүйн зохицуулалтыг зөрчөөгүй. Мөн эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн гэж үзэж боломжгүй. Нэхэмжлэгч нар Тэнүүн солонго ХХК-ийг байгуулж өөрсдийн хувь хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн. Энэ хөрөнгө оруулсан хөрөнгө үнэлгээн дээр харагдаж байгаа. Тухайн объектоор хөрөнгөө үнэлүүлсэн. Тус тусдаа хөрөнгөө өвлөж аваад гарсан гэдэг боловч хувь эзэмшигчийн хувьд гарсан ямар нэг тушаал болон дүрэмд өөрчлөлт орсон зүйл байхгүй. Тэгэхээр Тэнүүн солонго ХХК-ийн захирал Д.Н*******н хувьд энэ компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байгаа. Иймд мэдээгүй гэсэн асуудал нь үндэслэлгүй байна. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу Өмчлөгч нарын хүсэлтээр тухайн бүртгэл хаагдах ёстой байгаа. Гэтэл өмчлөгч нар энэ үүргээ биелүүлээгүй. Төр тухайн эд хөрөнгийг авсан учраас Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу зохицуулагддаг учраас Төрийн өмчийн холбоотой түрээсийн гэрээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар зохицуулагдахгүй. Ийм учраас нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Б.Чинзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төрийн өмчийн хороо буюу төрийн өмчийг улсын бүртгэлд бүртгэхэд Сангийн яамны юм уу, Барилгын яамны үл хөдлөх хөрөнгөөс улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ Улсын бүртгэлийн ерөнхий газраас гарахгүй. Энэ хуулиар зохицуулсан харилцааг төрийн өмчийн хороо Орон нутгийн тухай хуулиар зохицуулдаг. Төрийн өмчийн хороог Улсын бүртгэлд бүртгэж дугаар олгогдохгүй учраас тухайн өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллага юм уу, эсхүл Төрийн өмчийн хороо хувааж авсан шинээр Төрийн өмчийн хороонд дээр бүртгэгдээгүй асуудал байгаа. 2010 онд улсын бүртгэлийн дугаараар лавлагаа авахад П.Баасандагвын нэр дээр гэрчилгээ гарч ирдэг. Гэтэл хийсэн ажил нь болохоор төр өмчлөлдөө бүртгэж авсан байгаа. Энэ үүссэн асуудлыг нэхэмжлэгч нар ашиглаж 2015 онд нөхөж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байдаг. Мөн нэхэмжлэгч нар Э***** х***ХК-тай ямар нэгэн байдлаар хэлцэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр өмч хуулиар юм уу эсхүл гэрээгээр өмч үүсдэг байгаа. Ийм учраас энэ гэрээ хийгдсэн учраас Э***** х***ХК-д өмчлөх эрх үүссэн учраас татварын өрөндөө өөрийн өмчөө шилжүүлсэн. Гэтэл 12 жилийн өмнөх баримтыг нэхэмжлэгч талаас нэхэмжлэл байна. Тэгэхээр баримт бичиг хадгалах тодорхой зохицуулж өгсөн хуулийн хугацаагаар зохицуулдаг учраас хөөн хэлэлцэх хугацаа гэж байгаа. Төрийн өмчийн хорооны улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгддэггүй хийдэлийг ашиглаад гэрчилгээ гаргаж аваад бид нарын өмч хэвээрээ байгаа гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй.
Ийм учраас нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Н.Насанбат дүгнэлтдээ: Иргэн Д.Н******* болон Э***** х***ХК-ийн худалдах худалдан авах гэрээ байгуулах явцад П.Баасандагвын эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байна. П.Б*********** нь өөрийнхөө эрхийг зөрчигдсөн гэдгээ мэдсэн нотлох баримт байхгүй байна. Иймээс хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж боломгүй. Иймд 2004 оны 1**дүгээр тогтоолыг хүчингүй болгож П.Баасандагвын зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.Б***********, Д.Н******* нар нь эцсийн байдлаар дараах 2 нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан болно. Үүнд:
1. Санхүү, Эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай 1**дүгээр тушаалын Сэлэнгэ аймгийн Ба****** суманд байгаа үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг 2**.***,*мянган төгрөгөөр тооцон татварын өрөнд авсугай гэсэн заалтыг хүчингүй болгуулах
2. Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 /энэ хэсгийг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/-т Монгол Улсын Санхүү, эдийн засгийн сайд нь татварын орлогын төлөвлөлт, татвар хураалтын ажлын зохион байгуулалт, татварын бодлого-ын ажлыг эрхлэхээр хуульчилсан байна.
Үүнээс үзэхэд татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө тооцон авах асуудал нь Санхүү, эдийн засгийн сайдын эрхлэх асуудалд хамааралтай байна.
Хариуцагч нь Э***** х***ХК-ийн эд хөрөнгө мөн болохыг нотлосны дараа буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг П.Б***********, Д.Н******* нарын өмчлөлөөс Э***** х***ХК-ийн өмчлөлд шилжсэнийг улсын бүртгэлд бүртгэсний дараа тус үл хөдлөх хөрөнгүүдийг татварын өрөнд тооцон авах ёстой байсан ба маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүд Э***** х***ХК-ийн өмчлөлд албан ёсоор шилжээгүй байхад татварын өрөнд тооцон авах тушаал гаргасан нь хариуцагчийн буруу байх хэдий ч энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.
Учир нь бодит байдалд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Э***** х***ХК-ийн өмчлөлд, улмаар төрийн өмчид шилжүүлэхийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь, тус үл хөдлөх хөрөнгийг төрийн өмчид шилжсэн болохыг нэхэмжлэгч нар тухайн үед мэдсэн болох нь хэргийг нэгтгэхээс өмнө нэхэмжлэгч Д.Н*******н гэрчээр өгсөн мэдүүлэг[1][1], Д.Н*******тэй байгуулсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ[2][2], нийтийн нээлттэй дуудлага худалдаа удаа дараа зарласантай холбоотой Төрийн өмчийн хорооноос ирүүлсэн баримтууд[3][3], Д.Н*******н нэхэмжлэл гэх мэт нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тухайлбал Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээнд Тэнүүн солонго ХХК-ийг төлөөлж Д.Н******* гарын үсэг зурж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч өөрөө буцаан түрээсэлсэн, мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар нийтэд удаа дараа зарласан болон нэхэмжлэгч Д.Н******* өөрөө гуравдагч этгээдэд худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар зэрэг үйл баримтуудаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд, улмаар төрийн өмчид шилжүүлэхийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь, төрийн өмчид шилжсэнийг мэдэж байсан болох нь бодитой нотлогдож байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг ...үнэлэхдээ энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 40-45, ... зүйлд заасан журмыг баримтална, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх ...нотлох баримтыг ... бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... үнэлнэ гэж хуульчилсан байна.
Хэдийгээр хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Э***** х***ХК-ийн өмчлөлд албан ёсоор шилжээгүй байхад татварын өрөнд тооцон авах тушаал гаргасан буруутай байх боловч бодит байдалд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Э***** х***ХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдож байх тул Санхүү эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1**дүгээр тушаал нь бодит нөхцөл байдалд тохирсон байх захиргааны эрх зүйн зарчимд нийцсэн байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй гэж заасан байна.
Дээрх заалтын үйлчлэлээс шалтгаалж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгч нарын нэр дээр улсын бүртгэлд, Төрийн өмчийн хороо төрийн өмчийн бүртгэлд давхардуулан бүртгэсэн байх ба төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй гэж дээрх хуульд заасан байх тул төрийн өмчид давхардуулан бүртгэсэн үндэслэлээр хариуцагчийг буруутгах боломжгүй байна.
Шүүх Санхүү, Эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай 1**дүгээр тушаалын Сэлэнгэ аймгийн Ба****** суманд байгаа үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг 2**.***,*мянган төгрөгөөр тооцон татварын өрөнд авсугай гэсэн заалтыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул уг Санхүү, эдийн засгийн сайдын 1**дүгээр тушаалаас үндэслэн, улбаалан гарсан Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
Санхүү, Эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай 1**дүгээр тушаалыг нэхэмжлэгч нарт холбогдох хууль, журмын дагуу зохих ёсоор гардуулж өгөөгүй, мэдэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ба хариуцагч мэдэгдсэн болон гардуулан өгснөө нотлохгүй байна.
Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 /энэ хэсгийг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан Санхүү, Эдийн засгийн сайдын 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай 1**дүгээр тушаалын Сэлэнгэ аймгийн Ба****** суманд байгаа үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг 2**.***,*мянган төгрөгөөр тооцон татварын өрөнд авсугай гэсэн заалтыг хүчингүй болгуулах, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч П.Б***********, Д.Н******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА