| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00292/И |
| Дугаар | 136/ШШ2024/00275 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 136/ШШ2024/00275
| 2024 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 136/ШШ2024/00275 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******ийн нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул нар.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******** шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийж, хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цахилгаанчнаар ажиллаж байсан. Халагдсан тушаал байхгүй учраас ажилласан жилийг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд дээрх онуудад намайг Нэгдсэн эмнэлэгт цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаартай тодорхойлолт /хх-4/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 262 дугаартай тодорхойлолт /хх-5-6/, Дорноговь аймгийн нэгдсэн больницын даргын 1991 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаартай тушаалын хуулбар /хх-7-9/, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2004 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаартай тушаалын хуулбар /хх-10-12/, ажлын хамт олны зураг /хх-13/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-14/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-15-17/, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 377 дугаартай тодорхойлолт /хх-181/, гэрч ************, ************* нарын тодорхойлолт /хх-19, 27/, баримт бичгүүд /хх-20-26, 28-34/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс: ************, ************* нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Нэхэмжлэгч ********ид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******** нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цахилгаанчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ********ийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
-Нэхэмжлэгч ******** ...Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цахилгаанчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч ********ийн...Миний бие Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаартай тодорхойлолт /хх-4/, Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 262 дугаартай тодорхойлолт /хх-5-6/, Дорноговь аймгийн нэгдсэн больницын даргын 1991 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаартай тушаалын хуулбар /хх-7-9/, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2004 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаартай тушаалын хуулбар /хх-10-12/, ажлын хамт олны зураг /хх-13/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-14/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-15-17/, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 377 дугаартай тодорхойлолт /хх-181/, гэрч ************, ************* нарын тодорхойлолт /хх-19, 27/,тэдгээрийн мэдүүлэг/хх-39-42/, баримт бичгүүд /хх-20-26, 28-34/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар ********ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******ийг Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ