Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2024/00278

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2024/00278

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  **************, 0 дүгээр баг, ************* дундын байр 0000 тоотод оршин суух, ***************гийн нэхэмжлэлтэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох, эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *****************

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***************** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие Дорноговь аймгийн Айраг сумын Улаанбаатар төмөр замын 25 дугаар цэцэрлэгт хүүхдийн байгууллагын секторын даргын Б/181 тоот тушаалаар 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс тогоочоор ажилд орсон, мөн хүүхдийн байгууллагын секторын даргын Б/08 тушаалаар 1993 оны 01 дүгээр сарын 04-нөөс 16-ны өдрийг хүртэл ажиллуулах тушаал, хүүхдийн байгууллагын секторын даргын Б/35 тоот тушаалаар 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн багшийн туслахаар томилогдон ажиллаж байгаад 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс тогоочоор шилжин ажилласан. Улмаар 1994 оны 06 дугаар сарын 01-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болно. 1991 оноос 1994 оны хооронд 26 сар буюу 2 жил 2 сар ажилласан. Төмөр замын архиваас ажилд орсон, гарсан тушаалыг шүүлгэж ажилд орсон тушаалын хуулбарыг гаргуулан авсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа болно. Уг тушаалд миний эцгийн нэр ********** гэхийг ******** гэж буруу бичсэн байна. Иймд намайг дээрх онуудад ажиллаж байсан байдал мөн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-10/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 34/737 дугаартай тодорхойлолт /хх-4/, Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б-181 дугаартай тушаалын хуулбар /хх-5-6/, Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б-08 дугаартай тушаалын хуулбар /хх-7/, Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1993 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б-35 дугаартай тушаалын хуулбар /хх-8/, Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б-105 дугаартай тушаалын хуулбар /хх-9/, ажлын хамт олны зураг /хх-10/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-11-12/, гэрч *******, *********г, нарын тодорхойлолт /хх-13, 16/,тэдгээрийн мэдүүлэг/хх-24-27/, баримт бичгүүд /хх-14-15, 17-18/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс: *******, *********г нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан,архивын баримт бичгүүдийг шүүлгэсэн.

Нэхэмжлэгч *****************д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***************** нь Дорноговь аймгийн Айраг сумын Улаанбаатар төмөр замын 25 дугаар цэцэрлэгт хүүхдийн байгууллагын секторт 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тогоочоор, 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл багшийн туслахаар, 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдал, мөн Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б-181 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1993 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б-35 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б-105 дугаартай тушаалуудын жинхэнэ эзэмшигч **********ийн Гантуяа мөн болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ***************** Дорноговь аймгийн Айраг сумын Улаанбаатар төмөр замын 25 дугаар цэцэрлэгт хүүхдийн байгууллагын секторт 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тогоочоор, 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл багшийн туслахаар, 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдал, мөн Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б-181 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1993 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б-35 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б-105 дугаартай тушаалуудын жинхэнэ эзэмшигч **********ийн Гантуяа мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

-Нэхэмжлэгч ***************** ...Дорноговь аймгийн Айраг сумын Улаанбаатар төмөр замын 25 дугаар цэцэрлэгт хүүхдийн байгууллагын секторт 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тогоочоор, 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл багшийн туслахаар, 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдал, мөн Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б-181 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1993 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б-35 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б-105 дугаартай тушаалуудын жинхэнэ эзэмшигч **********ийн Гантуяа мөн болохыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл, Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 34/737 дугаартай тодорхойлолт /хх-4/, Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б-181 дугаартай тушаалын хуулбар /хх-5-6/, Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б-08 дугаартай тушаалын хуулбар /хх-7/, Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1993 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б-35 дугаартай тушаалын хуулбар /хх-8/, Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б-105 дугаартай тушаалын хуулбар /хх-9/, ажлын хамт олны зураг /хх-10/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-11-12/, гэрч *******, *********г, нарын тодорхойлолт /хх-13, 16/, баримт бичгүүд /хх-14-15, 17-18/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар *****************гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***************г Дорноговь аймгийн Айраг сумын Улаанбаатар төмөр замын 25 дугаар цэцэрлэгт хүүхдийн байгууллагын секторт 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тогоочоор, 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл багшийн туслахаар, 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлыг,

Мөн хуулийн 135.2, 135.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***************г Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б-181 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1993 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б-35 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б-105 дугаартай тушаалууд энэ баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *****************гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ