Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хэргийн индекс: 114/2016/00**************/3/

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хороолол 18 дугаар байр ******* тоотод суух А.*******ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад  холбогдох

            “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн А/8******* дугаар захирамжийн А.*******m холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг   хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч: А.*******ын итгэмжлэгдсэн

            төлөөлөгч:                                                                 Д.Амгалан

            Хариуцагч: Дархан-Уул аймгийн  Засаг даргын итгэмжлэгдсэн

            төлөөлөгч:                                                                 Г.Энхсайхан

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:              Б.Саранчимэг нар оролцов.  

                                               

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

            Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  Дархан-Уул аймгийн Засаг даргын 201******* оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/269 дүгээр захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дугаар баг 13 дугаар хороололд байрлах 0.0444 м.кв  газрыг 2 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар надад  эзэмшүүлэхээр  шийдвэрлэсэн. Үүний  дагуу амины орон сууц барих зураг төслөө “Жаргалант хийц” ХХК- иар гаргуулсан 201******* оны 10 дугаар сард зураг төслийн дагуу орон сууцныхаа барилгын ажлыг эхлүүлж суурийг ухаж хундамыг  цутгасан  хүйтний  улирал  эхэлсэн  тул  барилгын  ажлаа  зогсоож 2016 оны хавраас ажлаа эхлүүлэх гэж байтал Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн А/8******* дугаар захирамж гарч 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй  учир нь 201******* онд уг газар дээрээ амины орон сууц барих зураг төсөл гаргуулж, барилгын ажлаа эхлүүлсэн мөн миний газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байхад хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн А/8******* дугаар захирамжийн А.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: А.*******ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Дархан-Уул аймгийн Засаг даргын  201******* оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/269 дүгээр захирамжаар А.*******т Дархан сумын 11 дугаар баг 13 дугаар хороололд байрлах 0.0444 м.кв  газрыг 2 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар олгож, 201******* оны 8 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

            Иргэн А.Түвшнбаяр нь газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1.3 “г” 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. дахь заалтыг үндэслэн  газар эзэмших эрхийг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн А/8******* дугаар захирамжаар  цуцалсан болно.   

            Иймд А.*******ын шүүхэд  гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ  нь:

            Нэхэмжлэгч А.******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн А/8******* дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд  шүүх хуралдаанд  хэлэлцэгдсэн  нотлох баримт зэргийг үнэлж дүгнээд  нэхэмжлэгч А.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 449 дугаар захирамжаар иргэн Д.******* нэгж талбарын  0801*******387******* дугаар бүхий 444 мкв газрыг   амины орон сууцны зориулалтаар 2  жилийн хугацаатай  эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг үндэслэн Д.Амгалантай 2012 оны 10 дугаар сарын 31-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон, газар эзэмших эрхийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлт 2014 оны 9 дүгээр сарын 02- ны өдөр  гаргасныг  Засаг дарга хүлээн авч 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *******13 дугаар захирамжаар дахин 2 жилийн хугацаатай  эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр Газар эзэмших гэрээ байгуулан, 000**************466******* дугаартай гэрчилгээ олгосон байна.

            Иргэн Д.Амгалангийн дээрхи эзэмшил газраа хүү А.*******ын нэр дээр шилжүүлэх тухай 201******* оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлт, А.*******ын өргөдөл, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргийг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 201******* оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/269 дүгээр захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дугаар баг 13 дугаар хороололд байрлах 0.0444 м.кв  газрыг 2 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар А.*******т  эзэмшүүлэхээр  шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан 201******* оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмших гэрээ, 000*********************32******* дугаартай гэрчилгээ зэрэгээр нотлогдож байна.

            Хариуцагчийн  “Дархан Уул аймгийн Засаг дарга 2016 оны 04 дугаар сарын 12-ны өдөр А/8******* дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж түүний хавсралтаар 201******* оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/269 дүгээр захирамжийн 23 дахь хэсгийг тус тус хүчингүйд тооцсугай гэж шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 Газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр А.*******ын газрыг хүчингүй болгосон гэх”  тайлбар нь үндэслэлгүй байх бөгөөд  Дархан-Уул аймгийн Засаг даргын 201******* оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/269 дүгээр захирамж, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 201******* оны 08 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ, 000*********************32******* дугаартай гэрчилгээ, амины орон сууцны зураг, шүүхээс тухайн газар дээр үзлэг хийхэд барилгын ажлаа эхлүүлэн хундам цутгасан, барилгын материал элс, хайрга, тоосго буулгасан байдлыг баримтжуулж авсаг фото зураг, үзлэгийн тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн дээрх тайлбар няцаагдаж байна.

            Иймд Дархан Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн А/8******* дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж нь нэхэмжлэгч А.*******ын газар эзэмших эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр байх тул А.*******т холбогдох хэсгийг  хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээрр сарын 12-ны өдрийн А/8******* дугаар захирамжийн А.*******т  холбогдох хэсгийг  хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

        

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНЧИМЭГ