| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00276/И |
| Дугаар | 136/ШШ2024/00281 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 136/ШШ2024/00281
| 2024 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 136/ШШ2024/00281 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *************ын нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *********
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие Дорноговь аймгийн Сайншанд дахь Мах боловсруулах үйлдвэрт 1992 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл эхлэн боловсруулах цехэд нормчноор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, мөн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт дутуу, баталгаажуулалтын тамга тэмдэггүйгээс ажилласан жил тогтоох боломжгүй байгаа тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-3/, Дорноговь аймаг Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1992 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 79 дугаартай тушаалын хуулбар /хх-4/, Дорноговь аймаг Сайншанд хот дахь үйлдвэрлэл худалдаа зуучлалын чандмань ББХК-ийн захирлын 1993 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 79 дугаартай тушаалын хуулбар /хх-5-6/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 231 дугаартай тодорхойлолт /хх-9/, Дорноговь аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/08 дугаартай тодорхойлолт /хх-10/, гэрч ********, *********** нарын тодорхойлолт /хх-7, 11/, баримт бичгүүд /хх-8, 12-15/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс: ********, *********** нараас гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан,архивын баримт бичгүүдийг шүүлгэсэн.
Нэхэмжлэгч *********т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* нь Дорноговь аймгийн Сайншанд дахь Мах боловсруулах үйлдвэрт 1992 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл эхлэн боловсруулах цехэд нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч *********ыг Дорноговь аймгийн Сайншанд дахь Мах боловсруулах үйлдвэрт 1992 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл эхлэн боловсруулах цехэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
-Нэхэмжлэгч ********* ...Дорноговь аймгийн Сайншанд дахь Мах боловсруулах үйлдвэрт 1992 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл эхлэн боловсруулах цехэд нормчноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч *********ын ...Миний бие Дорноговь аймгийн Сайншанд дахь Мах боловсруулах үйлдвэрт 1992 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл эхлэн боловсруулах цехэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-3/, Дорноговь аймаг Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1992 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 79 дугаартай тушаалын хуулбар /хх-4/, Дорноговь аймаг Сайншанд хот дахь үйлдвэрлэл худалдаа зуучлалын чандмань ББХК-ийн захирлын 1993 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 79 дугаартай тушаалын хуулбар /хх-5-6/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 231 дугаартай тодорхойлолт /хх-9/, Дорноговь аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/08 дугаартай тодорхойлолт /хх-10/, гэрч ********, *********** нарын тодорхойлолт /хх-7, 11/,тэдгээрийн мэдүүлэг/хх-20-23/ баримт бичгүүд /хх-8, 12-15/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар *********ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *************ыг Дорноговь аймгийн Сайншанд дахь Мах боловсруулах үйлдвэрт 1992 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл эхлэн боловсруулах цехэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс
хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ