Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2024/00282

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2024/00282

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:, ********гийн нэхэмжлэлтэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *************

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие Дорноговь аймгийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсан. Нийгмийн даатгалын дэвтэр дээр 1999 онд ажлаас халагдсан тушаал бичигдээгүйгээс ажилласан жил тогтоох боломжгүй байгаа тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 244 дугаартай тодорхойлолт /хх-3/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-4/, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-6/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-7-8/, Дорноговь аймгийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн даргын 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаартай тушаалын хуулбар /хх-9/, Дорноговь аймгийн нийгмийн эрүүл мэндийн төвийн захирлын 1998 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дугаартай тушаалын хуулбар /хх-10/, ажлын хамт олны зураг /хх-11-12/, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 376 дугаартай тодорхойлолт /хх-13/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-14-15/, гэрч *********, *********** нарын тодорхойлолт /хх-16, 22/, баримт бичгүүд /хх-17-21, 23-27/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс: *********, ***********а нарыг гэрчээр оролцуулж,тэднээс гэрчийн мэдүүлэг авсан.

Нэхэмжлэгч *************д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************* нь Дорноговь аймгийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ************* Дорноговь аймгийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

-Нэхэмжлэгч ************* ...Дорноговь аймгийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч *************гийн ...Миний бие Дорноговь аймгийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 244 дугаартай тодорхойлолт /хх-3/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-4/, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-6/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-7-8/, Дорноговь аймгийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн даргын 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаартай тушаалын хуулбар /хх-9/, Дорноговь аймгийн нийгмийн эрүүл мэндийн төвийн захирлын 1998 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дугаартай тушаалын хуулбар /хх-10/, ажлын хамт олны зураг /хх-11-12/, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 376 дугаартай тодорхойлолт /хх-13/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-14-15/, гэрч *********, ***********а нарын тодорхойлолт /хх-16, 22/,тэдгээрийн мэдүүлэг/хх-32-35/ баримт бичгүүд /хх-17-21, 23-27/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар *************гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********г Дорноговь аймгийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *************гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн

119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ