Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 136/ШШ2024/00284

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 136/ШШ2024/00284

Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэрэмжлэгч: , ****** ХК-ний нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага:  **********, *********** нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:*********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч **********, *********** нар нь ******тай 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 3021/2022/126 тоот Зээлийн гэрээ болон 3021/2022/126-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээнд зориулж 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан.

**********, *********** нараас 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 3021/2022/126 тоот зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт 18,120,787 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Гэвч 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШЗ2024/00778 тоот шүүгчийн захирамж гарч хариуцагч **********, *********** нарыг Дорноговь аймгийн ********* сум *-р баг ******* тоот хаягт оршин суудаггүй болох нь тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байгааг дурдан, тус банкны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд **********, *********** нар нь бүртгэлтэй оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас тус банк шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу иргэн **********, *********** нарыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, ******ны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 251 дугаартай тодорхойлолт /хх-3/, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШЗ2024/00778 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-5/, зээлийн гэрээний хуулбар /хх-6-9/, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /хх-10-12/, **********, *********** нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-12/, **********ийн өргөдөл /хх-13/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-14/, итгэмжлэлийн хуулбар /хх-15/, зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч ****** ХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **********, *********** нараас 18,120,787 төгрөг гаргуулах зорилготой эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

-Зээлдэгч **********, *********** нар нь ******тай 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 3021/2022/126 тоот Зээлийн гэрээ болон 3021/2022/126-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээнд зориулж 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан.

-**********, *********** нар нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 3021/2022/126 тоот зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт 18,120,787 төгрөгийг төлөх үүрэгтэй.

-**********, *********** нарын оршин суугаа хаяг нь тодорхой бус, холбоо барьж чадахгүй байгаа гэж мэдэгдсэн.

-Түүнтэй удаа дараа холбоо барих оролдлого хийгээд чадаагүй ба бүртгэлтэй хаяг дээр нь удаа дараа очсон ч тийм хүн байдаггүй гэсэн болно.

-Нэхэмжлэгч ****** ХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **********, *********** нарын оршин суугаа хаяг тогтоогдохгүйн гадна түүний эрэн сурвалжилж хаяг тогтоох шаардлагатай нөхцөл байдал бий болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана, Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **********, *********** нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****** ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ********* /**********/, **************** /Р*******/ нарыг эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар **********, *********** нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****** ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.НАРАНЦЭЦЭГ