| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/04924/И |
| Дугаар | 102/ШШ2024/03161 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2024/03161
| 2024 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2024/03161 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, *** СӨХ /РД:***/,
Хариуцагч: **** тоот хаягт оршин суух, *** /РД:*** /,
Нэхэмжлэлийн шаардлага: 637,500 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** СӨХ нь хариуцагч Ж.А-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 637,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Үүнд:
1.1. *** тоотод оршин суугч Ж.А-д нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон гарсан зардал болох 2021 оны 9-12 сарын төлбөр 99,480 төгрөг, 2022 оны 1-12 сарын төлбөр 298,440 төгрөг, 2023 оны 1-9 сарын төлбөр 239,580 төгрөг, нийт 637,500 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү. Ж.А-д нь дээврээс ус гоожиж байгаа талаар огт хэлээгүй. Дээврээс цас борооны ус нэвчиж гоождоггүй. 2013 оны 6 сард дээврийн их засвар хийгдсэн гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
2.1. Миний өмчлөлийн*** тоот оршин суух байр нь 9 давхар байрны 9 давхарт байрладаг. Дээврээс борооны ус нэвчиж, гал тогоо, жижиг өрөөний тааз болон хана гэмтээж, ая тухыг минь алдагдуулдаг билээ. Ийм байдалтай 10 жил болж байна. Энэ талаар *** СӨХ-нд засварлаж өгөхийг хэлээд 9 жил боллоо. Ажлаа хийдэггүй юм бол би СӨХ-ны төлбөр төлөхгүй гээд энэ өр хуримтлагдсан гэв.
3. Нэхэмжлэгчээс хариуцагчийн хаягийн тодорхойлолт, *** СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2023.05.01-ний өдрийн 02/23 тоот тогтоол, *** СӨХ-ны гэрчилгээний хуулбар, 2021.09 сараас 2023 оны 9 сарын төлбөрийн нэхэмжлэх зэргийг шүүхэд нотлох баримтаар өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2 Нэхэмжлэгч *** СӨХ нь хариуцагч Ж.А-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 637,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Үүнд::
2.1. *** тоотод оршин суугч Ж.А-д нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон гарсан зардал болох 2021 оны 9-12 сарын төлбөр 99,480 төгрөг, 2022 оны 1-12 сарын төлбөр 298,440 төгрөг, 2023 оны 1-9 сарын төлбөр 239,580 төгрөг, нийт 637,500 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргав. Үүнд: Миний өмчлөлийн*** тоот оршин суух байр нь 9 давхар байрны 9 давхарт байрладаг. Дээврээс борооны ус нэвчиж, гал тогоо, жижиг өрөөний тааз болон хана гэмтээж, ая тухыг минь алдагдуулдаг билээ. Ийм байдалтай 10 жил болж байна. Энэ талаар *** СӨХ-нд засварлаж өгөхийг хэлээд 9 жил боллоо. Ажлаа хийдэггүй юм бол би СӨХ-ны төлбөр төлөхгүй гээд энэ өр хуримтлагдсан гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хариуцагчийн хаягийн тодорхойлолт, *** СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2023.05.01-ний өдрийн 02/23 тоот тогтоол, *** СӨХ-ны гэрчилгээний хуулбар, 2021.09 сараас 2023 оны 9 сарын төлбөрийн нэхэмжлэх, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч *** СӨХ нь Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17, 6, 8 дугаар байруудыг хариуцан ажилладаг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр, хариуцагч Ж.А-д нь *** тоотын өмчлөгч бөгөөд уг орон сууцанд амьдран суудаг болох нь тогтоогдлоо.
6. Хариуцагч Ж.А-д нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг 2021 оны 9 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд төлөөгүйгээс 637,500 төгрөгийн өр үүсгэсэн байх бөгөөд энэхүү өр төлбөрийн хэмжээний талаар зохигчид маргаагүй болно.
7. Хариуцагч нь дээврээс ус нэвчдэг бөгөөд СӨХ-нд хэлэхэд үүнийг засварлаж өгөөгүй гэж маргасан.
8. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан бөгөөд хариуцагчийн орон сууцны дээврээс ус нэвчиж, хана, таазыг гэмтээсэн байхад засварлаж өгөөгүй тул төлбөр төлөхгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
9. Иймд хариуцагчаас 2021 оны 9 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар дуустал хугацааны төлбөрт 637,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 19,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Ж.А-ээс дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 637,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** СӨХ-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ