Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 189/ШШ2024/00031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, ******* /РД:*******/-гийн

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би*******д 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хүнсний дэлгүүрийн худалдагчаар анх томилогдон ажиллаад 1989 онд сургуульд суралцахаар чөлөөлөгдсөн. Би 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сургуулиа төгсөж, *******д нярав, нягтлан бодогчоор ажилд орсон, 1991 онд тус анги нь өмч хувьчлалын үед өмчийн хэлбэр өөрчлөгдөж, ******* болж өөрчлөгдсөн. Би тус газарт 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Тухайн үед би 1995 онд хүүхэд асрах чөлөөтэй байгаад ******* дүүрэгт шилжин ирсэн. 

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэрт халагдсан тушаалын бичилт хийгдээгүй гэсэн үндэслэлээр тэтгэвэрт гарах боломжгүй болсон. 

Иймд намайг сумын *******нд 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогч, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барааны нярваар ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нь иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Хөдөлмөрийн дэвтрийн эх, хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар, Үндэсний төв архивын тодорхойлолт, ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, Төв аймгийн Төрийн архивын тасгийн лавлагаа, гэрч Б.ын тодорхойлолт, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шийдвэрийн хуулбар, Г.гийн тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, хүү Б., хүү  Б. нарын төрсний гэрчилгээний хуулбар, сумын ийн хүнсний дэлгүүрийн хамтын тооцоотой бригадын худалдагч овогтой *******гийн ажил байдлын тодорхойлолт, сумын ХБ ангийн ажилчдын хурлын протокол, УБ хотын Худалдааны Техникумын 3-р курсийн оюутан О.*******, Г. нарын II ээлжийн дадлагын ажлын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. /хх-4-20, 28-31/

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б., Г. нараас гэрчийн мэдүүлэг болон Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1 маягтыг бүрдүүлэн авсан. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч С.******* нь Төв аймгийн сумын *******д 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байгаад Худалдааны техникум төгсөж, *******нд 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогч, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барааны нярваар ажиллаж байсныг нотлох зарим баримт олдоогүйгээс шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтийг гаргасан байна.

 

3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1.-д заасны дагуу ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох, мөн өөрөө олж авах боломжгүй төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх эрхтэй болно.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч С.******* нь Төв аймгийн сумын *******д 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж, Худалдааны техникум төгсөөд *******нд 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  тооцооны нягтлан бодогч, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барааны нярваар ажиллаж байсан нь 1987 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ийн ангиас олгосон хөдөлмөрийн дэвтэр, ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаанд “ын *******гийн *******нд шимтгэл төлж ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, 1995 оны 01 дүгээр сараас 1996 оны 5 дугаар сарыг дуустал” шимтгэл төлсөн баримт, Эрхийн гэрчилгээ “5. ******* ...5 хонь, 1 үхэр” гэсэн, *******нд хувьцаа оруулсан гишүүд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн  “23. ******* тоо 3, үнэ 3000” гэсэн, Худалдаа, бэлтгэлийн удирдах газраас 1989 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр С.*******д олгосон Баярын бичиг, ХААТР-1 маягтын 14-т сумын ХБ анги, ...ажилд орсон он 1987 он, хүнсний дэлгүүр гэсэн бичилт, Үндэсний төв архивын 03/04/3208 дугаартай лавлагаанд “...1989 он Төв аймаг, сум ...ын *******  ...20 настай, эмэгтэй” гэж бүртгэгдсэн байна.

Мөн , нарыг төрүүлсэн нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар,

гэрч Б.ын “Намайг*******д түүхийн эд бэлтгэлийн эрхлэгчээр ажилд ороход С.******* нярваар ажиллаж байсан нь үнэн. С.******* сайн ажилтан байсан” гэх мэдүүлэг, ажилласан байдлаа нотлох шүүхийн шийдвэрийн хуулбар,

гэрч Г.гийн “…С.******* бид хоёр Худалдааны техникумыг хамт төгсөөд эх сумын Хайрхан хэрэглээний хоршооны даргын тушаалаар би нягтлан бодогчоор, С.******* нярав, худалдагчаар томилогдон ажиллаж байсан нь үнэн. Мөн бид 2 тус хоршоонд хамт дадлагаа онц хийж дуусгасан...” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, УБ хотын Худалдааны техникумын 3-р курсийн оюутан О.*******, Г. нарын II ээлжийн дадлагын ажлын тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

5.Иймд нэхэмжлэгч С.*******г 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сумын *******ны тооцооны нягтлан бодогч, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барааны нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй.

 

6.Нэхэмжлэгч С.******* хуурамч баримт бичиг бүрдүүлж, уг баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, гэрчүүд санаатай худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээхийг хуульчилсан байна.

 

7.Нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгов.

 

8.Шүүх сумын ийн ангийн хүнсний дэлгүүрийн хамтын тооцоотой бригадын худалдагч овогтой *******гийн ажил байдлын тодорхойлолт, сумын *******йн ажилчдын хурлын протокол зэрэг баримтууд нь хэрэгт хамааралгүй гэж дүгнэн нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар нэхэмжлэгч *******г 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баян Өнжүүл сумын *******нд тооцооны нягтлан бодогч, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барааны нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.НАРАНГЭРЭЛ