| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/03528/И |
| Дугаар | 102/ШШ2024/03238 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/03238
| 2024 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2024/03238 | Улаанбаатар хот |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Д-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 4,071,547 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлага 4,071,547 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 757,182 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 757,182 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 757,182 төгрөгөөр хувааж төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,100 төгрөгийн 50 хувь болох 40,050 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс, 50 хувь болох 40,050 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ