Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2016/0110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж Засгийн газрын XI дүгээр байрны I дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Их**** н***ХХК

Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Их**** н***ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б**********чөлөөлж Ч.М**************томилсон 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12** дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмид, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лх***********, гуравдагч этгээд Ч.Бээжинхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ба***********нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Их**** н***ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Мө**********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Их**** н***ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б**********чөлөөлж Ч.М**************томилсон 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12** дугаар тушаалаар хүчингүй болгосон байна.

            Дээрх Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаалыг манай компани нь Ч.Бэ*********** Ур** г**ХХК-д төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас мэдсэн юм.

            Б.Лх***********, Ч.Бээ********нар нь 2009 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Их**** н***ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, Б.Лх*********** нь тус компанийн энгийн хувьцааны 60 хувийг, Ч.Бээ********нь тус компанийн энгийн хувьцааны 40 хувийг эзэмшдэг болно.

            Өнгөрсөн хугацаанд 2009 оноос хойш Ч.Бээ********нь компанийг удирдан зохион байгуулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй, сураггүй алга болж, хувьцаа эзэмшигчийн хурал зарлах, хуралдах нөхцөлийг хангаагүй, үйл ажиллагаа явуулаагүй болно.

            Мөн тэрээр Б.Лх***********д төлөх өр төлбөрөө төлөлгүй, холбоо барилгүй алга болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дээр эрэн сурвалжилж байж олсон боловч ямар ч төлбөр төлөх санаачлага гаргалгүй аливаа хариуцлагаас зайлсхийдэг.

            Ч.Бээ********нь Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн гэж хуурамч материал бүрдүүлэн, Б.Лх***********гийн гарын үсгийг дуурайлган зурж Улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авч, түүнийгээ үндэслэн тамга хийлгэсэн байсан учир хувьцаа эзэмшигч Б.Лх***********гийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 502 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

            Ч.Бээ********нь энэ мэтээр компанийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж, компанийн эрх, ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц ноцтой үйлдлүүдийг хийж байсны хувьд компанийн захирал байх бүрэн эрхгүй хүн юм.

            Ингээд компанийн дийлэнх буюу 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Лх***********гийн зүгээс Компанийн тухай хуулийн дагуу шийдвэр гаргаж Ч.Б**********гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Ч.М**************гүйцэтгэх захирлаар томилсноо 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

            Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дугаар тушаалаар батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 4.2-т заасан бүрдүүлэх баримт бичгийг бүрэн бүрдүүлэн хууль ёсны дагуу шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Ч.М**************бүртгүүлсэн.

            Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь үндэслэлгүйгээр дээрх бүртгэлийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12** дугаар тушаалаар хүчингүй болгосон байх тул уг тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лх*********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Их**** н***ХХК нь анх 2008 онд Ч.Бээ********/90%/, Ж.Цэ***********/10%/ нарын 2 гишүүнтэй, захирлаар Ч.Б**********томилж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

            2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигч Ж.Цэ***********өөрийн 10 хувийн хувьцаагаа Ч.Бээжинхүүд худалдсанаар нэг хувьцаа эзэмшигчтэй болсон.

            2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр компанийн хувьцааны 60 хувийг иргэн Б.Лх***********д Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний дагуу шилжүүлж бүртгүүлэх хүсэлт гарган бүртгүүлсэн байна.

            2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ч.Бээ********Улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн шалтгаанаар дахин авсан байна.

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2/15082 тоот албан бичгээр бүртгэлд хориг тавигдсан.

            Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 502 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын Их**** н***ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №0***********тоот улсын бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

            2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гүйцэтгэх захирлаас Ч.Б**********чөлөөлж, Ч.М**************томилсон бүртгэлийг бүртгэсэн.

            Энэхүү бүртгэлийг хийхдээ хувьцаа эзэмшигчдийн хурлын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоол /Ч.Б**********гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөөгүй, Ч.Бээ********гарын үсэг зураагүй/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/3524 тоот албан бичиг зэргийг үндэслэжээ.

            Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1047 тоот тушаалаар Их**** н***ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаантай асуудлыг шалгаж танилцуулах ажлын хэсэг байгуулагдсан.

            Ажлын хэсгээс Их**** н***ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б**********чөлөөлж, Ч.М**************томилсон 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь Компанийн тухай хуулийн 61.1, 61.2 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан.

            Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулсан ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12** тоот тушаалаар Их**** н***ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б**********чөлөөлж, Ч.М**************томилсон 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байна.

            Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12** тоот тушаал нь холбогдох хуулийн дагуу гарсан тул хүчингүй болгох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээд Ч.Бээжинхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ба***********шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Их**** н***ХХК-ийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12** тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх тушаалаар Их**** н***ХХК-ийн захирал бөгөөд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ч.Б**********тус компанийн захирлаас чөлөөлж Ч.Мө**********гэгчийг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа.

            Ингээд 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Ч.Бээ********нь Их**** н***ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болон тус компанийн захирлаар дахин улсын бүртгэлд бүртгэж энэхүү бүртгэл одоо хүчин төгөлдөр байгаа.

Их**** н***ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж шүүхэд хандсан Ч.Мө**********нь тус шүүхэд ямар ч хамааралгүй этгээд.

Анх Их**** н***ХХК-ийг 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдаад байгаа Ч.Бээ********үүсгэн байгуулж тус компанийн дүрмийн сан дахь хувьцааг 100 хувь ганцаараа эзэмшиж байсан.

Улмаар Их**** н***ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, зайсангийн аманд байрлах 3,3 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээгээр эзэмших болсон бөгөөд тус газартаа баригдах аялал жуулчлалын зориулалттай барилга байгууламж барих, хөрөнгө оруулалт татах зорилгоор Ур** г**ХХК-ийн захирал Б.Лх***********тэй 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж 400.000 ам.долларын хөрөнгө оруулалт авч энэхүү хөрөнгө оруулалтын баталгаа, барьцаа болгож Их**** н***ХХК-ийн хувьцааны 60 хувийг шилжүүлсэн байдаг.

Б.Лх***********д шилжүүлсэн 60 хувийн хувьцааг оруулсан хөрөнгийн барьцаа болон баталгаа болгон шилжүүлсэн гэдэг нь дээрх хөрөнгө оруулалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт үүсгэн байгуулагч хөрөнгө оруулагчийн оруулсан гэрээний 2.1-д заасан хөрөнгө оруулалтыг эргүүлэн өгсөн тохиолдолд компанийн хувьцаа эзэмшигчээс чөлөөлж болно гэсэн заалт, мөн компанийн шинэчилсэн дүрэмд энэ заалт орсон.

Дээрх баримтаар хувь эзэмшигч Б.Лх***********гийн Их**** н***ХХК-ийн дүрмийн санд эзэмшиж байгаа 60 хувийн хувьцаа нь Их**** н***ХХК-ийн дүрмээр тодорхойлогдсон үйл ажиллагааг эрхлэхийн тулд хамтарч байгаа үйлдэл биш харин Ч.Бээжинхүүд хөрөнгө оруулалт байдлаар оруулсан мөнгөний барьцаа болгон шилжүүлэн авсан хувь хэмжээ гэдэг нь нотлогдож байна... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И***** н**** ХХК нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн асуудал байгаа. И*** **ХХК-ийн 60 хувийн хувьцааг Б.Лх***********, 40 хувийн хувьцааг Ч.Бээ********нар эзэмшдэг. 50+1 гэсэн зарчмын дагуу Ч.Мө**********захирлыг гүйцэтгэх томилоод бүртгүүлсэн байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын тушаалаар хүчингүй болгосон. Тушаалыг гаргахдаа ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн гэсэн байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахдаа 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Лх*********** зарлан хуралдуулсан гэсэн тайлбар өгдөг. Гэтэл Ч.Бээ********гэдэг хүн 2012 оноос хойш шийдвэр гүйцэтгэх албанаас эрэн сурвалжлагдаж байсан. Шүүх хуралдаан болохоор итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулдаг. Тухайн үед өөрийгөө гүйцэтгэх захирлаар бодож байсан Ч.Бээжинхүүтэй ямар нэгэн байдлаар холбоо барих боломжгүй байсан. Сүүлийн мэдэгдэж байсан Сонгинохайрхан дүүргийн хаягаар мэдэгдэл хүргүүлсэн. Улаанбаатар шуудангийн баримт, шийдвэр гүйцэтгэх албаны баримт, 2015 оны эхээр хайж олсон гэсэн тогтоол хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эрэн сурвалжилж байсан болохоор хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулна уу гэсэн саналыг хэнд, яаж хүргүүлэх нь тодорхойгүй байсан. Ч.Бээ********гэдэг хүн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас 60 хувийн хувьцаа эзэмшигч буюу тухайн компанийн шийдвэр гаргах эрхтэй этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэнэ гэсэн шаардлагын дагуу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн хаягаар мэдэгдэл хүргүүлсэн. Ийм нөхцөл байдлууд байсаар байтал Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажлын хэсэг дүгнэлтийг гаргахдаа хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж буй талуудаас тайлбар авалгүйгээр хийсвэр дүгнэлт гаргасан. Гэтэл бодит байдал дээр тус хүн нь эрэн сурвалжлагдаж байсан. Мөн хаягаар мэдэгдэл хүргүүлсэн нөхцөл байдлыг тодруулахгүйгээр ажлын хэсгийн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Дийлэнх олонхи буюу 60 хувийн хувьцаа эзэмшигч нь компанийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу Ч.М**************захирлаар томилсон. Хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаад шийдвэрийг гаргасны дагуу Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн бүртгэлийг үнэн зөв гэж үзэж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардах баримт бичиг гэж заасан байгаа. Гэтэл Улсын бүртгэлийн газрын даргын тушаал хуульд зааснаас өөр баримтыг шаардаад байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлнэ гэснээс өөр бичиг баримтыг шаардах зохицуулалт байхгүй. Хууль зүйн сайдын баталсан 2015 оны А/39 дугаар тушаалаар Хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх журам гэж баталсан. Хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.1-т Хуулийн этгээд доор дурдсан мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан бичиг баримтыг бүрдүүлээд гүйцэтгэх захирлаа томилсон. Гэтэл зааснаас нэмэлт материалыг шаардаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ажлын хэсэг томилоод хууль зүйн дүгнэлт гаргуулах ёстой гэвэл ажлын хэсгийн дүгнэлт гарахдаа нэмэлт материал, хувьцаа эзэмшигчдээс нэмэлт материал цуглуулах ёстой байсан. Ажлын хэсэг хийсвэр дүгнэлт гаргаад улсын бүртгэлийн хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-т Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэж заасан байгаа. 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12** дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лх*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуулийн этгээдийн бүртгэлийн газар 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Их**** н***ХХК-ийн бүртгэлийг хийсэн. Ч.Бээ********нь хууль тогтоомж зөрчсөн гэж өргөдөл гаргасан. Үүний дагуу ажлын хэсэг байгуулагдаад дүгнэлт гаргасан. 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзээд бүртгэлийг хүчингүй болгох тушаал гарсан. Бүртгэл нь ямар хуулийн заалт зөрчсөн бэ гэхээр компанийн хурлыг зарлан хуралдуулах процесс зөрчигдсөн байна мөн Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2-т Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй, мөн хуулийн 61.4-т Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж заасны дагуу гүйцэтгэх удирдлагадаа бичгээр гаргаж өгөх ёстой. Хэрвээ гүйцэтгэх удирдлага санал шаардлагыг хүлээж аваад 10 хоногийн дотор хувьцаа эзэмшигчийн хурлыг хуралдуулах эсэх тухай шийдвэр гаргасан. Хэрвээ шийдвэр гаргаагүй бол тухайн санал шаардлагыг гаргасан хувьцаа эзэмшигчдийн хурал дангаар шийдвэр гаргаад явах боломжтой байгаа. Энэ процесс хийгдээгүй. Тийм учраас Компанийн тухай хуулийн холбогдох заалт зөрчигдсөн гэж үзсэн. Ч.М**************томилсон 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоол дээр гүйцэтгэх захирал Х.Бээжинхүүг чөлөөлсөн талаар үг, өгүүлбэр байхгүй. Энэ нь компанийн дүрмийн 10 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал холбогдох хууль, журамд нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ба***********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Их**** н***ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч байсан. Их**** н***ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Зайсангийн аманд ашиглах эрхтэй 3.3 га газартай байдаг. Тус газар аялал жуучлалын зориулалтаар барилга барих тусгай зөвшөөрөлтэй юм. Барилга барихын тулд Ч.Бээ********гэдэг хүн хөрөнгө оруулагч хайсан. Уян ган ХХК-ийн захирал Б.Лх*********** гэдэг хүн тухайн газар дээр хамтраад барилга баръя гэж хэлсэн. Хөрөнгө оруулалт гэж мөнгө өгсөн байдаг. Мөнгө өгсний хариуд компанийн хувьцааны 60 хувийг шилжүүлсэн. Гэхдээ оруулсан мөнгийг буцааж өгвөл 60 хувийн хувьцааг буцааж өгөх үүрэгтэй байгаа. Оруулсан хөрөнгийн барьцаа байдлаар компанийн хувьцааны 60 хувийг авсан. 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт тодорхой заасан байгаа. Мөн компанийн дүрмийн заалтад байгаа. 60 хувийн хувьцаа бол оруулсан хөрөнгийг барьцаа байдлаар өгсөн хувьцаа байгаа. 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.Лх*********** гэдэг хүн Их**** н***ХХК-ийн тамга тэмдэг, хэвлэмэл хуудсыг ашиглан Ч.Бээ********гэдэг хүний гарын үсгийг ыг гээд өөрийн гарын үсгийг зураад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасан. И*** **ХХК-ийн нэр байсан 3,3 га газрыг хүчингүй болгуулаад өөрийн төрсөн хүүхэд Л.Зол*********** эзэмшдэг компанийн нэр дээр 3,3 га газрыг шилжүүлсэн. И***** н**** ХХК газаргүй болсон. И*** **ХХК-ийн хамгийн гол зүйл нь газар байсан. Цагдаагийн байгууллага 7 сар шалгаад улсын тусгай хамгаалалтай газар нутгийг үнэлэх боломжгүй хөнгөн гэмт хэрэг гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Та нар асуудлаа захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүл гэсэн. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шийдвэр гарсан.

Захиргааны хэргийн шүүхэд хандсан. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс маргаан үүсгээд явж байтал 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр н.Лхагвасүрэн гэдэг И*** **ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулаад захирлыг нь Ч.Мө**********гэдэг хүнийг томилуулсан. Ч.Мө**********гэдэг хүн Их**** н***ХХК-ийн өмнөөс Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдох хэсгээс татгалзсан. 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай нэхэмжлэлээс татгалзсан. 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ч.Бээ********хувьцаа эзэмшигчийн хувиар нэхэмжлэлээ гаргасан. 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гүйцэтгэх захиралтай холбоотой өөрчлөлтийг яагаад хийсэн гэхээр Их**** н***ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татаж авахын тулд өөрчлөлт хийгдсэн. 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл И*** **ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Ч.Бээ********гэдэг хүн байсан. Өөрийн эзэмшилд байсан газартаа хөрөнгө оруулалт татах зорилготой мөнгөндөө барьцаалагдаад 60 хувийн хувьцааг шилжүүлсэн. Өөрийн хүүхдийн нэр газрын шилжүүлээд Хан түшээ гэсэн орон сууцны хотхон барьсан байгаа. Эрэн сурвалжлагдаад олдохгүй байсан зүйл байхгүй. Б.Лх*********** гэдэг хүн машин барьцаалсан байсан. 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлд гомдол гаргасан. Хууль зүйн сайдад гомдол гаргаад хууль зүйн яамнаас шалгалт хийлгэсэн. Үүний дараа улсын бүртгэлийн ерөнхий газар ажлын хэсэг томилоод буруутай үйл ажиллагаа болсон гэдгийг нотолсон. Буруутай гэдэг гол шалтгааны талаар компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 61.3 дахь хэсгийг ярьсан. Тус хуулийн зохицуулалт бол юу хийх ёстой гэдэг талаар урьдчилсан нөхцөлийг зохицуулсан заалтууд юм. Их**** н***ХХК-ийн хувьд төлөөлөн удирдах зөвлөл гэж байхгүй. Лхагвасүрэн гэдэг хүн гүйцэтгэх захирал Ч.Бээжинхүүд хувьцааг эзэмшигчдийн хуралдааныг хуралдуулах шаардлагатай байна гэсэн саналаа хүргүүлэх ёстой байсан. Хуралдуулахгүй гэсэн хариу өгвөл энэ асуудлаар шүүхэд хандах боломжтой байгаа. Ямар ч хариу өгөхгүй бол Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-т Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэж заасны дагуу зохицуулагдана. Сонинд зарлагдсан асуудал бол компанийн хурлыг хуралдуулах санал биш харин хурлын товыг тогтоогоод хүрэлцэн ирнэ үү гэсэн санал байгаа. Харин гүйцэтгэх удирдлагад хүргүүлсэн санал байхгүй. 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ээлжит бус хуралдаантай тул хүрэлцэн ирнэ үү гэсэн мэдэгдэх хуудаснууд байгаа. Хувьцаа эзэмшигч өөрийн хурлын саналыг гаргаад өөрөө хуралдааныг хуралдуулсан байгаа.

2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл гаргаад 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тогтоолоо гаргасан. Үүнээс үзэхэд улсын бүртгэлд өөрчлөлт оруулъя гэсэн тогтоолоо гаргаагүй байж Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдлөө гаргасан байгаа. Мөн өмнөх удирдлагаа чөлөөлөлгүйгээр шинэ хүн томилсон. Гүйцэтгэх удирдлагаа чөлөөлсний дараа шинэ гүйцэтгэх захирлыг чөлөөлөх ёстой байгаа. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 61.3, 61.4 дахь хэсгийг зөрчсөн зөрчилтэй асуудал байгаа. 60 хувийн хувьцаа эзэмшигч гээд давамгай байдлаар хандаад байгаа. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа компанийн дүрэмд оруулсан хөрөнгө оруулалтыг буцааж өгвөл 60 хувийг нь хувьцааг буцааж өгнө гэсэн зохицуулалт байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Их**** н***ХХК нь тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Б**********чөлөөлж Ч.М**************томилсон 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12** дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 12** дугаар тушаал нь хуульд нийцсэн байна.

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна, 61.1.2-т ... саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан, 61.2-т Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй, 61.4-т Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана, 61.7-т Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хувьцаа эзэмшигчийн санал, шаардлага гаргасан тохиолдолд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эсэх шийдвэрийг компанийн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал нь гаргах ба гүйцэтгэх захирал нь тухайн санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргаагүй тохиолдолд санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болохоор хуульчилсан байна.

Тодруулбал тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Лх*********** нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлагыг гүйцэтгэх захирал Ч.Бээжинхүүд гаргах ёстой ба энэхүү санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан гүйцэтгэх захирал Ч.Бээ********нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах эсэх шийдвэрийг гаргах ба энэ хугацаанд багтаан шийдвэр гаргаагүй бол харин хувьцаа эзэмшигч Б.Лх*********** нь ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргана гэсэн үг юм.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хувьцаа эзэмшигч Б.Лх*********** нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлагыг гүйцэтгэх захирал Ч.Бээжинхүүд гаргаагүй байна.

Сонинд зар нийтлүүлсэн асуудал бол хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал биш харин хурлын товыг тогтоосон зар юм гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

Дээрхээс үзэхэд Их**** н***ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Ч.Б**********чөлөөлсөн хувьцаа эзэмшигч Б.Лх***********гийн шийдвэр нь Компанийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 9.1.5-д улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох гэж заасан байна.

Иймд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул Их**** н***ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б**********чөлөөлж Ч.М**************томилсон бүртгэлийг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн холбогдох заалтуудад заасан үндэслэл, журмын дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулж, тус хуульд заасан журмын дагуу хуралдсан хурлаас гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэр байгаа эсэхийг шалгаж байж тус компанийн гүйцэтгэх захирлыг өөрчилсөн бүртгэлийг бүртгэлийн байгууллага хийх ёстой ба энэ талаарх хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг ирүүлээгүй бол гүйцэтгэх захирлын өөрчлөлтийн бүртгэлийг бүртгэхээс татгалзах ёстой юм.

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн холбогдох заалтуудад заасан журам, шаардлагын дагуу Их**** н***ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулсан эсэх талаар баримтуудыг ирүүлээгүй байхад Их**** н***ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.М**************бүртгэсэн бүртгэл нь хууль зөрчсөн гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн холбогдох заалтуудад заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулсан талаарх нотлох баримтуудыг үндэслэн гүйцэтгэх захирлыг өөрчилсөн бүртгэлийг хийх ёстой ба ийнхүү хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт ирүүлээгүй байхад гүйцэтгэх захирлыг өөрчилснийг улсын бүртгэлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т үнэн зөв, бодитой байх...., 3.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмуудад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь компанийн хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг дангаараа буюу бие дааж хуралдуулах эрхтэй гэж тайлбарлаж байх хэдий ч энэхүү эрх нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-т заасан тохиолдолд буюу санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эсэх талаар шийдвэрийг гүйцэтгэх захирал гаргаагүй тохиолдолд хэрэгжих тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.5, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2, 61.4, 61.7-д заасныг тус тус баримтлан Их**** н***ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б**********чөлөөлж Ч.М**************томилсон 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12** дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Их**** н***ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ