| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/03271/И |
| Дугаар | 181/ШШ2024/02556 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/02556
2024 06 24181/Ш Ш2024/02556
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ Цогцолбор хаягт байрлах, b/j/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүх/РД:8/-т холбогдох,
Зээл, зээлийн эрх нээх гэрээний үүрэгт 604,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчd нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2022 оны 10 сарын 01-ний өдөр Мобиком Корпораци ХХК-ны 99285109 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хусэлт гарган 140000805824 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Хариуцагч нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 05 сарын 31-ний өдөр сарын 2.5% хүүтэй 880,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлээр авсан. Гэвч, хариуцагч нь хууль, гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, Анхааруулах хуудас илгээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд, хариуцагчаас 2024 оны 05 сарын 08-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй байгаа зээл 581,543 төгрөг, зээлийн хүү 19,080 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3800 төгрөг нийт 604,423 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "b нь хариуцагчdт холбогдуулан, 2022 оны 10 сарын 01-ний өдрийн Зээл, зээлийн эрх нээх гэрээ-ний үүрэгт 604,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч "b-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг нь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 605,423 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74,3-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагчdт холбогдох, 2022 оны 10 сарын 01-ний өдрийн Зээл, зээлийн эрх нээх гэрээ-ний үүрэгт 604,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж 9,391.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 18,783 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД