| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/04548/И |
| Дугаар | 181/ШШ2024/02555 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/02555
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: /РД:/
Хариуцагч: СК /РД:280 холбогдох,
98,112,773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уны хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2023 оны 02 сарын 07-ны өдөр bтай 23/04 тоот Эрэл хайгуулын шатны ажил гүйцэтгэх гэрээ (1-р шат)-г байгуулж, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших bийн охин компани болох j ХХК-ийн эзэмшдэг Бор-Өндөр-Өвөр хоолой нэртэй тусгай зөвшөөрлийн талбайд алтны шороон ордын эрэл, хайгуулын ажил гүйцэтгэх, үр дүнгийн тайлан боловсруулахаар тохиролцсон билээ. Гэрээг bтай байгуулж, гарын үсэг зурсан хэдий ч гэрээний ажил үүрэг тус компанийн охин компани болох j ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд явагдсан. Бид хийсэн ажлын үр дүнгээ j ХХК-д хүлээлгэн өгсөн учир тус нэхэмжлэлд хамтран хариуцагчаар татаж, хариуцагчийг нэмэгдүүлж байна. Иймд гэрээнд талууд гарын үсэг зурсны дараа нийт ажлын төсөв болох 196,225,546 төгрөгийн 50%-ийг төлөхөөр, үлдэгдэл 50% буюу 98,112,773 төгрөгийг 2023 оны 04 сарын 15-ны өдөр бүрэн төлж дуусгахаар заасан. Мөн дараагийн шатны ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үр дүнгийн тайланг 2023 оны 04 сарын эхээр хариуцагч нар болох m болон тус компанийн охин компани болох j ХХК-д хүлээлгэн өгсөн тул Эрэл хайгуулын шатны ажил гүйцэтгэх гэрээ (1-р шат)-ний үлдэгдэл төлбөр болох 98,112,773 төгрөгийг m болон j ХХК нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч b-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч u 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: b-ийн нэхэмжлэлтэй, m, nК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талын зүгээс Эрэл хайгуулын шатны ажил гүйцэтгэх гэрээ (1-р шат)-ний үлдэгдэл төлбөр болох 98,112,773 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч төлбөрийн дийлэнх хэсгийг төлж, үлдэх хэсгийг төлөх хугацааг талууд харилцан тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч b нь хариуцагч m, nК нарт холбогдуулан 2023 оны 02 сарын 27-ны өдрийн 23/04 тоот Эрэл хайгуулын шатны ажил гүйцэтгэх гэрээ (1-р шат)-ний үүрэгт 98,112,773 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч u нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч төлбөрийн дийлэнх хэсгийг төлж, үлдэх хэсгийг төлөх хугацааг талууд харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч b нь хариуцагч m, nК нарт холбогдуулан 2023 оны 02 сарын 27-ны өдрийн 23/04 тоот Эрэл хайгуулын шатны ажил гүйцэтгэх гэрээ (1-р шат)-ний үүрэгт 98,112,773 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. b-ийн нэхэмжлэлтэй, m, nК нарт холбогдуулан, 2023 оны 02 сарын 27-ны өдрийн 23/04 тоот Эрэл хайгуулын шатны ажил гүйцэтгэх гэрээ (1-р шат)-ний үүрэгт 98,112,773 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ b татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч b-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648,514 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД