Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2024/02492

 

 

 

 

 

 

 

 

2024 06 19181/Ш Ш2024/02492

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХК /РД:20 нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох /Рг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиоролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: b нь Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, Цагаанбулаг 2 гудамж, 2-55 тоотод оршин сууж, t-д ажиллаж байх хугацаандаа Худалдаа хөгжлийн банк-тай 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 0253/000290/2023 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж 41,000,000 /Дөчин нэгэн сая/ төгрөгийг сарын 1,20 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр зээлийн эргэн төлөлт доголдож эхэлсэн ба 2023 оны 10 дугаар сарын 05-ний өдөр 602,920.46 төгрөгийн төлөлт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл нь 41,725,000 төгрөг байна. Дээрх зээлийн эрсдэл нь g-д даатгалтай байсан бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг Худалдаа хөгжлийн банкинд олгож, шаардах эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан болно. Хариуцагчийн утасны дугаарт залгахад огт авахгүй, холбогдох боломжгүй, бүртгэлтэй хаяг болох Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р багаас нь тодруулахад тухайн хаягт бүртгэлтэй боловч уг хаягт амьдардаггүй, холбогдох тодорхой утасгүй гэсэн болно. Тиймээс хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана ажиллаж, амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагч b /РД: СЭ97122838/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч g нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох bыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хаягийн тодорхойлолт, Шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Ард даатгал" ХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээлийн гэрээ, Зээлийн дансны хуулга, Ажлаас халагдсан тушаал, Худалдаа хөгжлийн банкны албан тоот, Нөхөн төлбөрийн баримт, Төлбөр барагдуулах ажиллагаа, Даатгалын гэрээ, Өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээ зэргийг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч g нь Худалдаа хөгжлийн банктай байгуулсан Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний дагуу шаардах эрхийг өөрт шилжүүлэн авсантай холбоотойгоор даатгалын тохиолдлын улмаас үүссэн хохирлыг нэхэмжлэх зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох bыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан байна.

 

2. Нэхэмжлэгч g нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ b нь даатгалын гэрээний дагуу үүссэн хохирлыг хариуцах этгээд мөн боловч оршин суугаа хаягтаа амьдардаггүй, хаяг тодорхой бус гэх үндэслэлийг заажээ.

 

b нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Цалингийн зээлийн гэрээ, bыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн тушаал, зээлийн дансны хуулга, Цалингийн зээлийн эрсдэлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

3. Нэхэмжлэгч g нь bын гэрээнд тодорхойлсон оршин суугаа хаягийн дагуух хороонд хандахад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолтоор Даланзадгад сум, Цагаанбулаг, 8 дугаар баг, Цагаанбулаг 2-55 тоот хаягт бүртгэлтэй боловч энэ хаягт амьдардаггүй , холбогдох тодорхой утасгүй гэсэн хариуг өгчээ.

 

 

4. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад үндэслэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох bыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч g-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

М.Аруинбатыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэгч Ард даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсгийг баримтлан Дархан овогт Мөнхбатын Ариунбат /РД:СЭ97122838/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Дархан овогт Мөнхбатын Ариунбат /РД:СЭ97122838/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч g-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. bын оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс/утас:99109751/-д мэдэгдэхийг Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.АМАРМЭНД