Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2024/02491

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 7/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох 022676/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч hшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч j нь ХасБанктай 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1090047622 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 21,000,000 төгрөгийн зээлийг 365 хоногт 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. h нь Зээлийн гэрээний гол нөхцөл болох 1-р хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1090047622 дугаартай Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлээ төлж байгаад 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш огт төлөлгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчиж, 430 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч h нь зээл авч байх үедээ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв-д тоолуурын заалт тэмдэглэгчээр ажиллаж байсан. Одоо ажлаасаа гарсан. Зээлдэгч зээл авах үедээ Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн алтан өлгий 10 дугаар гудамж, 197 тоот хаягт оршин суудаг гэж Банкинд бүртгүүлсэн байна. Банк 2024 оны 02 дугаар 29-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Дээрх хаягаар зээлдэгч нь бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч эхнэр Б.Батцэнгэл h намайг орхиод явсан, Солонгос явсан байж магадгүй гэсэн тул Хил хамгаалах ерөнхий газар-аас лавлагаа авах хүсэлт гаргасан. Хил хамгаалах ерөнхий газраас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санд шинэчлэл хийж байгаатай холбоотойгоор дээрх мэдээлэл нь бүрэн эсэхийг шалгах боломжгүй байна гэх хариуг тус шүүхэд ирүүлсэн. Ингээд 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 101/Ш32024/10319 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Зээлдэгч нь Банканд 86070665 гэсэн дугаар бүртгүүлсэн. 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр залгаж үзэхэд дуудлага хүлээн авах боломжгүй байна гэсэн хариу өгөв. Зээлдэгч Цээсүрэн 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдөр өргөдөл дээрээ 90090665 дугаар тэмдэглэсэн байна. Энэ дугаар руу залгаж үзэхэд орох ярианы эрх хаагдсан байна гэсэн хариу өгсөн. Тус өргөдөл дээрээ эгч Цээням, утасны дугаар 91993225 гэж тэмдэглэсэн байна. Цээням руу залгаж үзэхэд би ч гэсэн дүүгээ олж чадахгүй байна, дүүгээ олуулахаар цагдаад өгсөн байгаа гэж хэлэв. Зээлдэгчийн утаснууд холбогдох боломжгүй, оршин суугаа хаяг тодорхойгүй учир зээл төлүүлэх ажиллагаа хийхэд хүндрэлтэй байна. Иймд зээлдэгч hг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч hнь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох hг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХасБанкны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нотариатаар гэрчлүүлсэн тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХасБанкны хүний нөөц хариуцсан захирлын 2021 оны Б/581 тоот тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Зээлийн өргөдөл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлийн шийдвэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зээл олголтын зөвшөөрөл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1090047622 дугаартай зээлийн гэрээ, түүний хавсралтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлдэгчийн Иргэний үнэмлэх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Харилцагчийн анкет нотариатаар гэрчлүүлсэн хуулбар - 2 хуудас, Зээлдэгч зээл авах үеийн ажлын газрын тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Судалгааны тэмдэглэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар - 1 хуудас 5003951342 дугаартай дансны хуулга, 1090047622 дугаартай дансны хуулга, Зээл төлүүлэхтэй холбоотой бичиг баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/11132024/10319 дугаартай шүүгчийн захирамж зэргийг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч hнь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох hг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан байна.

 

2. Нэхэмжлэгч hнь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ h нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхой бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэж тодорхойлж байна.

 

h нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1090047622 тоот Барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн хүүгийн хувь, хэмжээний өөрчлөлтийн хуулбар, олголтоос өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, зээлийн мэдээллийн хуудасны хуулбар, зээл олгох шийдвэрийн хуулбар, дансны хуулганы хуулбар, зээлийн өргөдлийн хуулбар, зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч hнь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардан, шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2024/10319 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

 

3. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор hгийн оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

4. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох hг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч hг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранцэцэг өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсгийг баримтлан Боржигон овогт Хишигжаргалын Цээсүрэн /РД:ЦГ87022676/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Боржигон овогт Хишигжаргалын Цээсүрэн /РД:ЦГ87022676/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. hгийн оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранцэцэг /утас: 96890706, 7577-1888/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРМЭНД