| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/03296/И |
| Дугаар | 181/ШШ2024/02488 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2024/02488
2024 06 19181/Ш Ш2024/02488
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд С1/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч b нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн ба шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч c нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох t эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ЙС86042841 регистрийн дугаартай Цэрэндагвын Энхжаргал нь өөрийн эзэмшиж байсан 95575587 дугаар дээр 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 140000168519 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба өмнө нь зээл авч, төлж байсан учир зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ц.Энхжаргал нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 05 сарын 06-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй зээлж авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Мобифинанс ББСБ нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж түүний зээл авах үедээ тодорхойлсон Чингэлтэй дүүрэг, 15-р хороо, жаргалантын 34 гудамж, 0582 тоот хаягаар шүүхэд хандсан боловч Чингэлтэй, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 182/Ш32024/03782 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ББСБ нь Ц.Энхжаргал зээл авах үедээ өгсөн мэдээллийн дагуу ойр дотны хүмүүстэй нь харилцаж зээлийг төлүүлэхээр хаяг тодорхойлох ажиллагааг явуулсан боловч үр дүнгүй болж, цаашид өөрсдийн боломжоор хаягийг тогтоож чадахгүй болсон. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Ц.Энхжаргалын зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 183,966 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,037 төгрөг, нийт 420,003 төгрөг байх ба оршин суугаа хаяг тодорхойгүйгээс ББСБ нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн. Иймд ЙС86042841 регистрийн дугаартай Сумчин овогт Цэрэндагвын Энхжаргалыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч c нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох t эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Итгэмжлэл, Зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.27-ны өдрийн 182/Ш32024/03782 дугаартай захирамж, Хүсэлт, зэрэг баримтыг ирүүлжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана. Нэхэмжлэгч c нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох t эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, бүртгэлтэй гэх хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон гэж тодорхойлж байна.
Ц.Энхжаргал нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь c-тай 2018 оны 06 сарын 13-ны өдөр байгуулсан Зээл, зээлийн эрх нээх гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
6. Түүнчлэн нэхэмжлэгч c нь Ц.Энхжаргалд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.27-ны өдрийн 182/Ш32024/03782 дугаартай захирамжаар хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 34 гудамж, 582 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, мөн дүүргийн 23 дугаар хороо, Зүрх уул гудамж, 598б тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.
Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох t эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч c-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох t эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч bд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сумчин овогт Цэрэндагвын Энхжаргал/РД:ЙС86042841/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цэрэндагвын Энхжаргал/РД:ЙС86042841/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч b /Утас:89810119/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч c-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД