Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/02386

 

 

 

 

 

 

2024 06 12181/Ш Ш2024/02386

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

 

Нэхэмжлэгч

Хариуцагч: -д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:cнь cтай 2023 оны 07-р сарын 06-ны өдөр 1010089744 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,400,000 төгрөгийг 18.00 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар Өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр зээл авсан. Нэмэлтээр 2023 оны 10-р сарын 11-ний өдөр 1010091973 дугаартай зээлийн гэрээ байгуулан 840,000.00 төгрөгийг 18.00 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар авч нийт 8,427,091.73 төгрөгийг Өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр зээл авсан. Нэмэлтээр 2023 оны 11 дугаар сарын 17-ны өдөр 1010092847 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 2,400,000.00 төгрөгийн зээл нэмж авснаар нийт 10,582,843.07 төгрөгийг жилийн 18.00 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр зээл авсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 2,579,152.79 төгрөг, зээлийн хүүд 1,194,958.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,939.41 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1010092847 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, 2024 оны 4-р саырн 9-ний өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах 2024 оны 5-р сарын 17-ны өдрийн байдлаар нийт 38 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг сар бүр байнга Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1010092847 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 9,124,593,33 төгрөг, 2024 оны 05-р сарын 17-ны өдрийн байдлаарх хүү 171,821.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,589.47 төгрөг, нийт 9,298,004.73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024.06.12-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч c нь зээлдэгч cтэй 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан №1010089744 Зээлийн гэрээ, түүнд 2023.10.11-ний өдөр, мөн 2023.11.17-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Зээлийн гэрээ-г цуцлах, гэрээний үүрэгт нийт 9,298,004.73 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагчcнь нэхэмжлэлийн шаардлага болох 9,298,004.73 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,232,345.45 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан, харин үлдэгдэл 8,065,659.28 төгрөгийг 8 сарын хугацаанд дараах байдлаар буюу

-2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,

-2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,

-2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,

-2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,

-2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,

-2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,

-2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг,

-2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1,065,659.28 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74,3-д  заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Нэхэмжлэгч c нь зээлдэгч cтэй 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан №1010089744 Зээлийн гэрээ, түүнд 2023.10.11-ний өдөр, мөн 2023.11.17-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Зээлийн гэрээ-г цуцлах, гэрээний үүрэгт нийт 9,298,004.73 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 1,232,345.45 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 8,065,659.28 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын бүрийн 07-ны өдөр тус бүр 1,000,000 төгрөгөөр/7 удаа/, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үлдэх 1,065,659.28 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч cээс 81,859 төгрөгийг, төсвөөс 81,859 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 163,718.07 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.АМАРМЭНД