Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/174

 

 

   2021             2             10                                      2021/ДШМ/174

Г.Б, Ц.Б, Д.И, Д.С,

                             С.М, З.Э нарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бүжинлхам,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаагийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2430 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дугаартай эсэргүүцлээр Г.Б, Ц.Б, Д.И, Д.С, С.М, З.Э нарт холбогдох эрүүгийн 1714001590072 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 1ий өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ..................;

2. ...........;

3. ......................,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 324 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засарч хүмүүжихийг үүрэг болгосон;

4. ...............;

5. .................;

6. ..........................;

1. Яллагдагч Г.Б нь Баянхонгор аймгийн Засаг даргаар буюу улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Б, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И нартай хамтран:

Авлигын эсрэг хуулийн 7.1Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах; 7.1.4.төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах; 7.1.5.албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах; 7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх; гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үйл ажиллагааны зарчим 6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. 6.4.Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ. 6.5.Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ; гэснийг,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3 хэсэгт заасан ...байгаль орчныг хамгаалах талаар: б/...байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг боловсруулж Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; г/газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах; н/нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах. 30.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 30.1.5.газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих ажлыг зохион байгуулах; гэснийг тус тус зөрчиж,

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 79 дугаартай “Нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг үндэслэн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр А/433 дугаартай “Нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг томилох тухай” захирамж гаргасан,

Дээрх захирамжийн дагуу З.Э өөрийн “Эко Грийн Ланд” ХХК-ийн нэр дээр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгарч, гэрээ байгуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны гадна Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Баар дамжуулан 100,000,000 төгрөг өгснийг гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Б, Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И нартай хамтран хахуульд авсан,

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаанаар “Эко Грийн Ланд” ХХК-д Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийг дэмжигдээгүй, харин Тарган гэх газарт нөхөн сэргээлт хийхийг дэмжсэн шийдвэр гарсан байхад тус аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Иаар “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн “Тарган” хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-ний төсөлд, дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газрыг нэмж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр НС2017/16 дугаартай “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн Тарган, Хөшөөт хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г “Эко Грийн Ланд” ХХК-тай байгуулуулан, гэрээг баталж, хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан,

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.С, "Агьхаарвист" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М нартай хамтран:

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.16.”ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг;

4.1.21."тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг;

7 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглахад тавигдах ерөнхий шаардлага 7.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно. 7.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна. 7.3.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. 7.4.Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.

49 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх 49.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хуульКомпанийн тухайНөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно. 49.2.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно. 49.3.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно” гэх заалтуудын хүрээнд “Агь хаарвист” ХХК-ийг ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдтэй нэгдээгүй, түүний охин компаниар бүртгэгдээгүй гэдгийг сайтар мэдсээр байж,

Нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Иаар 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7/848 дугаартай “Жаргалант 3 дугаар багийн Бөөрөг гэдэг газарт байдаг танай компанийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2015, 2016 онд “Жигүүр дэл” ХХК техникийн нөхөн сэргээлт хийсэн боловч хангалтгүй хийсэн байна. Иймд орон нутгийн иргэдээс тухайн талбайг нөхөн сэргээлгэх хүсэлт ирж байгаа тул аймаг орон нутгийн зүгээс “Агьхаарвист” ХХК-аар техникийн сэргээлт хийлгэх болсон тул хамтарч ажиллана уу” гэсэн албан бичгийг “Жамп” ХХК-д хүргүүлсэн,

Дээрх албан бичгийн дагуу "Агьхаарвист" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.МоорЖамп” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 03/17 дугаартай нөхөн сэргээлт хийлэх гэрээг "Жамп" ХХК-тай байгуулуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.С нарыг “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мтой 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2к/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “Агхаарвист” ХХК” гэсэн гэрээг,

Мөн “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Моор “Жамп” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 02 дугаартай нөхөн сэргээлт хийлэх гэрээг "Жамп" ХХК-тай байгуулуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.С нарыг “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мтой 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ТГ/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “Агьхаарвист” ХХК” гэсэн гэрээг тус тус байгуулуулан, батлан баталгаажуулж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэх газарт байрлах 318 гектар талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг “Агьхаарвист” ХХК-нд олгох замаар давуу байдал бий болгосон хэргийг зохион байгуулсан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

2. Яллагдагч Ц.Б нь Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга буюу улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И нартай хамтран:

Авлигын эсрэг хуулийн 7.1.“Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах; 7.1.4.төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах; 7.1.5.албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах; 7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх; гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл.Үйл ажиллагааны зарчим 6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. 6.4.Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ. 6.5.Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ; гэснийг тус тус зөрчиж,

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 79 дугаартай “Нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг үндэслэн тус аймгийн Засаг даргын Н.Батжаргалын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр А/433 дугаартай “Нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг томилох тухай” захирамж гаргасан,

Дээрх захирамжийн дагуу З.Э өөрийн “Эко Грийн Ланд” ХХК-ийн нэр дээр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгарч, гэрээ байгуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны гадна 100,000,000 төгрөгийг хахууль өгснийг авч, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б, Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И нарт дамжуулан өгч хамтран хахууль авсан,

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаанаар “Эко Грийн Ланд” ХХК-д Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийг дэмжигдээгүй, харин Тарган гэх газарт нөхөн сэргээлт хийхийг дэмжсэн шийдвэр гарсан байхад тус аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Иаар “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн “Тарган” хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-ний төсөлд дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газрыг нэмж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр НС2017/16 дугаартай “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн Тарган, Хөшөөт хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г “Эко Грийн Ланд” ХХК-тай байгуулуулан, гэрээг баталж, хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан,

3. Яллагдагч Д.И нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан болох Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Б нартай хамтран

Авлигын эсрэг хуулийн 7.1 “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах; 7.1.4.төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах; 7.1.5.албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах; 7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх; гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлҮйл ажиллагааны зарчим 6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. 6.4.Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ. 6.5.Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ; гэснийг тус тус зөрчин,

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 79 дугаартай “Нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг үндэслэн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр А/433 дугаартай “Нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг томилох тухай” захирамж гаргасан,

Дээрх захирамжийн дагуу З.Э өөрийн “Эко Грийн Ланд” ХХК-ийн нэр дээр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгарч, гэрээ байгуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны гадна Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Баар дамжуулан 100,000,000 төгрөг өгснийг гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Б, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б нартай хамтран хахуульд авсан,

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаанаар “Эко Грийн Ланд” ХХК-д Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийг дэмжигдээгүй, харин Тарган гэх газарт нөхөн сэргээлт хийхийг дэмжсэн шийдвэр гарсан байхад “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн “Тарган” хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-ний төсөлд дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газрыг нэмж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр НС2017/16 дугаартай “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн Тарган, Хөшөөт хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г “Эко Грийн Ланд” ХХК-тай байгуулан гарын үсэг зурж, тус гэрээг Засаг дарга Г.Баар батлуулан баталгаажуулж Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтаны хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

- Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан болох Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.С, "Агьхаарвист" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М нартай хамтран:

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.16ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг;

4.1.21. тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг;

7 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглахад тавигдах ерөнхий шаардлага 7.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно. 7.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна. 7.3.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. 7.4.Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.”,  

49 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх 49.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хуульКомпанийн тухайНөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно. 49.2.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно. 49.3.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно” гэх заалтуудын хүрээнд “Агь хаарвист” ХХК-ийг ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдтэй нэгдээгүй, түүний охин компаниар бүртгэгдээгүй гэдгийг сайтар мэдсээр байж:

Нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр өөрийн албан тушаалын нэрээр 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7/848 дугаартай “Жаргалант 3 дугаар багийн Бөөрөг гэдэг газарт байдаг танай компанийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2015, 2016 онд “Жигүүр дэл” ХХК техникийн нөхөн сэргээлт хийсэн боловч хангалтгүй хийсэн байна. Иймд орон нутгийн иргэдээс тухайн талбайг нөхөн сэргээлгэх хүсэлт ирж байгаа тул аймаг орон нутгийн зүгээс “Агьхаарвист” ХХК-аар техникийн сэргээлт хийлгэх болсон тул хамтарч ажиллана уу” гэсэн албан бичгийг “Жамп” ХХК-д хүргүүлсэн,

Дээрх албан бичгийн дагуу "Агьхаарвист" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.МоорЖамп” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 03/17 дугаартай нөхөн сэргээлт хийлэх гэрээг "Жамп" ХХК-тай байгуулуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Стэй нэг талыг төлөөлөн “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мтой 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2к/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “Агхаарвист” ХХК” гэсэн гэрээ,

Мөн “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Моор “Жамп” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 02 дугаартай нөхөн сэргээлт хийлгэх гэрээг "Жамп" ХХК-тай байгуулуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Стэй нэг талыг төлөөлөн “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мтой 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ТГ/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “Агьхаарвист” ХХК” гэсэн гэрээнд тус тус гарын үсэг зурж, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Баар батлуулан баталгаажуулж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэх газарт байрлах 318 гектар талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг “Агьхаарвист” ХХК-нд олгох замаар давуу байдал бий болгосон буюу Улс төрд төлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон,  

4. Яллагдагч Д.С нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан болох Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И, "Агьхаарвист" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М нартай хамтран:

Авлигын эсрэг хуулийн 7.1 Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно: 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах; 7.1.4.төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах; 7.1.5.албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах; 7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх; гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл “Үйл ажиллагааны зарчим 6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. 6.4.Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ. 6.5.Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ; гэснийг,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3 хэсэгт заасан ...байгаль орчныг хамгаалах талаар: г/газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах; н/нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах; гэснийг тус тус зөрчин,

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.16.”ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг;

4.1.21."тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг;

7 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглахад тавигдах ерөнхий шаардлага 7.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно. 7.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна. 7.3.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. 7.4.Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.”,  

49 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх 49.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хуульКомпанийн тухайНөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно. 49.2.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно. 49.3.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно” гэх заалтуудын хүрээнд “Агь хаарвист” ХХК-ийг ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдтэй нэгдээгүй, түүний охин компаниар бүртгэгдээгүй гэдгийг сайтар мэдсээр байж:

Нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Иаар 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7/848 дугаартай “Жаргалант 3 дугаар багийн Бөөрөг гэдэг газарт байдаг танай компанийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2015, 2016 онд “Жигүүр дэл” ХХК техникийн нөхөн сэргээлт хийсэн боловч хангалтгүй хийсэн байна. Иймд орон нутгийн иргэдээс тухайн талбайг нөхөн сэргээлгэх хүсэлт ирж байгаа тул аймаг орон нутгийн зүгээс “Агьхаарвист” ХХК-аар техникийн сэргээлт хийлгэх болсон тул хамтарч ажиллана уу” гэсэн албан бичгийг “Жамп” ХХК-д хүргүүлсэн,

Дээрх албан бичгийн дагуу "Агьхаарвист" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.МоорЖамп” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 03/17 дугаартай нөхөн сэргээлт хийлэх гэрээг "Жамп" ХХК-тай байгуулуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Итай нэг талыг төлөөлөн “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мтой 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2к/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “Агхаарвист” ХХК” гэсэн гэрээ,

Мөн “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Моор “Жамп” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 02 дугаартай нөхөн сэргээлт хийлгэх гэрээг "Жамп" ХХК-тай байгуулуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Итай нэг талыг төлөөлөн “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мтой 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ТГ/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “Агьхаарвист” ХХК” гэсэн гэрээнд тус тус гарын үсэг зурсан, тус гэрээг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Баар батлуулан баталгаажуулж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэх газарт байрлах 318 гектар талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг “Агьхаарвист” ХХК-нд олгох замаар давуу байдал бий болгосон буюу Улс төрд төлөө бүхий нийтийн албан тушаалтны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

5. Яллагдагч С.М нь “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан болох Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.С нартай хамтран:

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.16.”ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг;

4.1.21.тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг;

7 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглахад тавигдах ерөнхий шаардлага 7.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно. 7.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна. 7.3.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. 7.4.Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.”,  

49 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх 49.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хуульКомпанийн тухайНөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно. 49.2.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно. 49.3.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно” гэх заалтуудын хүрээнд “Агьхаарвист” ХХК-ийг ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдтэй нэгдээгүй, түүний охин компаниар бүртгэгдээгүй гэдгийг сайтар мэдсээр байж:

Нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Иаар 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7/848 дугаартай “Жаргалант 3 дугаар багийн Бөөрөг гэдэг газарт байдаг танай компанийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2015, 2016 онд “Жигүүр дэл” ХХК техникийн нөхөн сэргээлт хийсэн боловч хангалтгүй хийсэн байна. Иймд орон нутгийн иргэдээс тухайн талбайг нөхөн сэргээлгэх хүсэлт ирж байгаа тул аймаг орон нутгийн зүгээс “Агьхаарвист” ХХК-аар техникийн сэргээлт хийлгэх болсон тул хамтарч ажиллана уу” гэсэн албан бичгийг “Жамп” ХХК-д хүргүүлсэн,

Дээрх албан бичгийн дагуу “Агьхаарвист” ХХК-г төлөөлөн “Жамп” ХХК-тай Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 03/17 дугаартай нөхөн сэргээлт хийлэх гэрээг байгуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.С нартай “Агьхаарвист” ХХК-ийг буюу гүйцэтгэгч талыг төлөөлөн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2к/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “Агхаарвист” ХХК” гэсэн гэрээ,

Мөн “Агьхаарвист” ХХК-ийг төлөөлөн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийхээр “Жамп” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 02 дугаартай нөхөн сэргээлт хийлэх гэрээг байгуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.С нартай “Агьхаарвист” ХХК-ийг буюу гүйцэтгэгч талыг төлөөлөн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ТГ/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “Агьхаарвист” ХХК” гэсэн гэрээнд тус тус гарын үсэг зурж, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Баар батлуулан баталгаажуулж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэх газарт байрлах 318 гектар талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг “Агьхаарвист” ХХК-нд олгох замаар давуу байдал бий болгосон буюу Улс төрд төлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь хатгагчаар хамтран оролцсон,

6. Яллагдагч З.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу “Эко Грийн Ланд” ХХК-д Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгарч, гэрээ байгуулах ашиг сонирхлын үүднээс Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Б, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И нарт 100,000,000 төгрөгийн хахуулийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны гадна Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Баар дамжуулан өгсөн тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар,

Д.Иын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар,

Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар,

Д.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

С.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

З.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Тус эрүүгийн хэрэг нь шүүхэд 15 хавтастай ирсэн боловч 7 дугаар хавтас нь 31 хуудастай, 12 дугаар хавтас нь 178 хуудастай, 14 дүгээр хавтас нь 210 хуудастай ирсэн байх тул шүүхийн журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүслээ.

Прокуророос шүүхэд ирүүлж буй эрүүгийн хэрэг нь архивын нэгжийн шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд Архивын тухай хууль тогтоомжид үндэслэн Үндэсний архивын газраас баталсан “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-ын 3.3.2-д “Хадгаламжийн нэгж 250 хүртэл хуудастай байх, ...хадгаламжийн нэгжийн хуудас 250-иас илүү гарвал тэдгээрийг хэд хэдэн боть болгох, ” гэж заасан байдаг.

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүхээс өмнөх шатанд бүрдүүлсэн эрүүгийн хэргийн нотлох баримт бүхий архивын нэгжийн хавтас, хуудасны тоо, дугаарлалтыг өөрчлөх, зөвтгөх боломжгүй бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1.2-т заасан “Хавтас хэргийн хуудасны тоо зөв дугаарлагдсан байх," гэсэн шаардлагыг хангаагүй эрүүгийн хэргийг хүлээн авахгүй.

Иймд эрүүгийн 1714001590072 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүхээс буцаасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад хамаарахгүй тул прокурор эсэргүүцэл бичих, яллагдагч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдаж...” шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэдгийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг гэж тодорхойлсон. Мөрдөн байцаалт явуулсан хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтийг гардуулсны дараа хавтаст хэргийг шүүхэд хүргүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 1-3 дугаарт дурдсан үе шат буюу мөн хуулийн 32 дугаар бүлэг хүртэлх “ажиллагаа” дуусгавар болсон.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Г.Б нарт холбогдох эрүүгийн 1714001590072 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн 2020/ЕШЗ/1603 дугаартай "Шийдвэрийг албажуулах тухай” захирамжаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан захирамж гаргаснаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан “эрүүгийн хэргийг анхан шатны журмаар шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” явагдаж эхэлсэн шийдвэр гарсан гэж тооцож болохоор байна.

Гэтэл шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсний дараа “Хэргийг прокурорт буцаан хүргүүлэх тухай” гэсэн тэргүү бүхий “шүүхийн шийдвэр”-ийг шүүгчийн захирамж хэлбэрээр гаргахдаа:

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Шүүгчийн захирамжид Үндэсний архивын газрын даргын 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 59 дүгээр тушаал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” гэсэн эрх зүйн баримт бичгүүдийг дурдсанаас үзэхэд, шүүгчийн захирамж хэлбэрээр гаргасан энэхүү шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилтод нийцсэн шийдвэр мөн эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрт прокурор эсэргүүцэл бичих эрх”-ийг хуулиар тусгайлан зохицуулсан.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2430 дугаартай захирамжийн ЗАХИРАМЖЛАХ хэсгийн 4 дэх заалтад “прокурор эсэргүүцэл бичих эрхгүй” гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.37 дахь хэсэгт заасан “яллах тал”-ын чиг үүргийг хэрэгжүүлж буй “прокурор”-ын эрхийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2430 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхэд ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцэл бичив. ” гэжээ.

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байгаа учраас дэмжиж оролцоно. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, прокурорын эрхийг хязгаарласан захирамж гарсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр бус, Шүүхийн ерөнхий зөвлөлийн баримт бичгийг үндэслэж хэргийг прокурорт буцаахдаа хуульд заасан прокурорын эрхийг ноцтойгоор зөрчсөн учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б, Ц.Б, Д.И, Д.С, С.М, З.Э нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхгүйгээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэл муутай болжээ.

Шүүхээс хэргийг прокурорт буцааж байгаа тохиолдолд чухам ямар ажиллагааг нөхөн хийх, нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгуулах үндэслэлийг тодорхой бичих үүрэгтэй.

Гэтэл шүүгчийн захирамжид “...тус эрүүгийн хэрэг нь шүүхэд 15 хавтастай ирсэн боловч 7 дугаар хавтас нь 31 хуудастай, 12 дугаар хавтас нь 178 хуудастай, 14 дүгээр хавтас нь 210 хуудастай ирсэн байх тул шүүхийн журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүслээ. ...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл, журамд хамаарахгүй.

Хэдийгээр шүүгчийн захирамжид дурдсан “...шүүхээс өмнөх шатанд бүрдүүлсэн эрүүгийн хэргийн нотлох баримт бүхий архивын нэгжийн хавтас, хуудасны тоо, дугаарлалтыг өөрчлөх, зөвтгөх боломжгүй... гэсэн нь үндэслэлтэй боловч зарим хавтас хэргийн хуудасны тоо 250-иас багаар хавтаслагдан ирсэн нь шүүхээс гарах шийдвэрт хэрхэн сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болзошгүй талаар анхан шатны шүүх огт дүгнээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь эцэслэгдэн шийдвэрлэгдсэн хэргийн тухайд шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлсөн, хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай бол ноцтой зөрчилд тооцогдох ёстой бөгөөд үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд шууд заасан зөрчлүүд мөн хамаарахаар хуульчилсан.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан хавтаст хэргийн хуудас бүрэн бус гэх зөрчил хэргийг прокурорт буцаах шууд үндэслэл болохгүй.

Хэргийн талаар нотолбол, зохих байдлуудыг тогтоох ажиллагаа гүйцэт биш хийгдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны ерөнхий нөхцөл, шаардлагыг зөрчсөн эсэх, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд илэрхий саад болох нөхцөл байдал байгаа эсэхийг хяналгүйгээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хуульд заасан үндэслэлгүйгээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзнэ.  

Үүнээс гадна анхан шатны шүүхээс “...Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүхээс буцаасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад хамаарахгүй тул прокурор эсэргүүцэл бичих, яллагдагч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй...” гэж дүгнэсэн ойлгомжгүй байхаас гадна, ямар эрх зүйн эх сурвалжид тулгуурласан Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хэргийн оролцогчийн эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхийг хязгаарласан нь тодорхой бус байна.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль зүйн утгаараа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед хуулийг хэрэглэх нэг бүрчилсэн шинжтэй заавал биелүүлэх шийдвэр гаргах үйл явц болохыг анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.        

Эдгээр байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилго, зарчимд нийцэхгүй юм.

Анхан шатны шүүхийн хийгээгүй дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс нөхөн тайлбарлах, бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ...” гэж заасантай нийцнэ.

Шүүгчийн захирамжид дурдсан асуудал прокурорт буцаах үндэслэл болохгүй хэдий ч хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих прокурорын зүгээс “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-ыг хөтлөх журмыг баримталж ажиллах шаардлагатайг цаашид анхаарах шаардлагатай.

Энэ нь, Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн зарчим, зорилтод нийцэх юм.

Иймд прокурор Б.Ганбулганы бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 2430 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2430 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Г.Б, Ц.Б, Д.И, Д.С, С.М, З.Э нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлтэл яллагдагч Г.Б, Ц.Б, Д.И, Д.С, С.М, З.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

 

                        ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ