Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ДШМ/1456

 

 

Ж.Д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Энхболд,

шүүгдэгч Ж.Дөмгөөлөгч Ш.Ганбат, Д.Сувд-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/589 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Дашдэмбэрэл, түүний өмгөөлөгч Ш.Ганбат, Д.Сувд-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Д холбогдох эрүүгийн 01266 0390 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Д, 

Ж.Днь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хүннү-2222” Их Монгол улс гудамжны 10 дугаар байрны 60 тоотын 11 м.кв, 4 өрөө орон сууцыг 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр иргэн Д.Ссарын 1.000.000 төгрөгөөр түрээслэхээр аваад, миний өмчлөлийн байр нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаас болоод шилжүүлж авч чадахгүй байна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Б1 м.кв үнийг 2.800.000 төгрөгөөр буюу нийт 327.600.000 төгрөгөөр тооцож, 218.379.952 төгрөгийн үнэлгээтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 тоот, 57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, тус байрны 1 тоот зоорийн давхрын авто зогсоол, “Toyota Land Criuser 200” загварын автомашин зэрэг эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөх, эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Дүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Д6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.Д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д 221.379.952 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Болгож, шүүгдэгч Ж.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Ддавж заалдах гомдолдоо: “... Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэснийг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь, би анх гэр бүл зохиож, бие даан амьдарч эхэлсэн ба 2001 онд өөрийн нэр дээр анхны аж ахуйн нэгжээ байгуулж, бизнесийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн. Өдийг хүртэл хугацаанд хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхайн чиглэлээр тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулж, тогтмол 40-60 хүнийг байнгын ажлын байраар хангаж, элдэв татвар хураамж, цалин хөлсийг цаг тухайд нь төлөн хуулийн хүрээнд бизнес эрхлэхдээ зарим тохиолдолд гарч байсан иргэний болон аж ахуйн нэгж байгууллагын хооронд гарсан маргааныг тухайн цаг үед нь хуульч болон хуулийн фирмүүд хөлслөн маргааныг шийдвэрлүүлж байсны улмаас хуучин болон шинэчлэгдсэн Эрүүгийн хуулийн мэдлэг хомс, эрүүгийн хэрэгт холбогдож байгаагүй зэргээс шалтгаалж буруу ойлголттой явж байсан байна.

Би эрүүгийн хэрэгт анх удаа буруутгагдан шийтгүүлж байгаа бөгөөд надад үүсгэсэн эрүүгийн хавтаст хэрэг нээгдсэнээс эхлээд анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл бүх хугацаанд иргэн хүний хувиар хохирогчийн хохирлыг барагдуулахаа илэрхийлж байсан ба надад хүнийг хохироох, бусдын эд хөрөнгийг залилах бодол огт байгаагүй. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дагуу хохирогч Г.Бийн нэхэмжилсэн 221.379.952 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр шилжүүлж, төлбөрийг төлж барагдуулсан.

Би өнөөдөр асуудалд ул суурьтай хандаагүй, хууль зүйн мэдлэг хомс, өөрийн буруутай үйлдэлдээ эрүүгийн хуулиар шийтгүүлж, яллагдагч болчихоод сууж байгаадаа маш их харамсаж гэмшиж байна. Би 3 хүүхэдтэй айлын том хүүхэд ба 1 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Тэд маань хэдийн тусдаа амьдралтай боловч одоогоор амьдрал нь бүрэн бэхжээгүй, эх маань 2 удаа их хүнд цус харвасан, байнгын эмчийн хяналтад байдаг, эцэг маань 4 жилийн өмнө ходоодны хорт хавдраар өвчилж, хагалгаа хийлгэн одоогоор үнэтэй эм тариа хэрэглэн байнга эмчилгээ хийлгэдэг. Гэр бүлийн хүн маань төрийн албанд ажилладаг, том охин дөнгөж энэ жил оюутан болсон, бага охин 12 дугаар ангид сурч байгаа, бүгд надаас шууд хамааралтай амьдарч байна. Мөн миний эрүүл мэндийн байдал хэвийн бус, нойр булчирхайн хурц үрэвсэлтэй. Үүнээс шалтгаалж чихрийн шижин өвчтэй болж байнга эм хэрэглэдэг, элэгний вирустэй. Хэрэв би ял эдэлж шийтгүүлбэл ар гэрийн болон ажил төрөл маань үндсэндээ бүрэн зогсох, их хэцүү байдалд орох болоод байгаа юм.

Би хийсэн гэм буруутай үйлдэлдээ гүнээ харамсаж ухамсарлан, гэм буруугаа хүлээж байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Дөмгөөлөгч Ш.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт "... шүүгдэгч Ж.Днь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба шүүхээс шүүгдэгч Ж.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ... анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэж дүгнэсэн атлаа “... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол санал, хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ж.Д дээрх зүйл, хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй ... ” гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, хэт субъектив дүгнэлт болсон.

Учир нь, шүүгдэгч Ж. Д нь шүүх хуралдаанаас өмнө гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр хөөцөлдөж байсан боловч тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдааны өмнө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "... Иргэн хүнийхээ хувьд хүний юмыг авсан учир өөрийн ухамсраараа энэ мөнгийг төлнө ...” гэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэр гарсны дараа хохирол нөхөн төлөхөөр 5 хоногийн хугацаагаар завсарлага авч, шүүхээс Ж.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсон тул завсарлага авсан хугацаандаа хохирлыг нөхөн төлөх боломж бүрдээгүй. Дээрх нөхцөл байдалд шүүх бодит дүгнэлтийг хийж чадаагүй, хэт хийсвэр субъектив дүгнэлтийг хийсэн.

Гэвч Ж.Дгэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр хөөцөлдөж байсан ажил бүтэж 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хохирогч Г.Бучирсан хохирол болох 221.379.952 төгрөгийг бүрэн нөхөн төлсөн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт нь ялын төрлийн хувьд торгох болон хорих ялыг сонгох санкцтай, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн тул торгох ял оногдуулах боломжтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт буюу хохирол нөхөн төлсөн баримтыг хавсаргасан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Дөмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/589 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоол нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн хууль зүйн дүгнэлт хэсэгт Ж.Днь хохирогч Г.Батмөнхөөс 2014 оноос 2016 онуудад үргэлжилсэн гурван удаагийн үйлдлээр 221.379.952 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн. Эхний үйлдэл буюу иргэн Г.Батмөнхөөс 2014 оны 8 дугаар сард Г.Батмөнхийн эзэмшилд бүртгэлтэй 08-04 УПҮ улсын дугаартай Toyota Land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг “том машин хэрэгтэй байна, 120.000.000 төгрөгөөр худалдан авъя, ургацаа хураахаар мөнгийг нь өгье” гэж хуурч, улмаар дээрх автомашиныг эзэмших, өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 92.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй юм.

Учир нь, Ж.Днь Мөнх-Улз ХХК гэх газар тариалангийн компанийг үүсгэн байгуулагч бөгөөд Хэнтий аймгийн Норовлин суманд 4.000 га газарт тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг. Компанийн үйл ажиллагаанд зориулан тээврийн хэрэгслийг Г.Батмөнхөөс авсан нь хавтаст хэрэгт хохирогч Г.Батмөнхийн "... жийп машиныг ургац хураахаараа төлбөрийг төлнө гэж амаар гэрээ хийж авсан, ... тухайн жил ургац алдсан тул мөнгөө өгч чадахгүй байна гээд нилээн зузаан материал надад үзүүлсэн”, гэрч М.Байгалмаагийн “... Ж.Дтухайн үед би тариа тарьсан, тариагаа хураагаад мөнгө ороод ирэхээр нь машины чинь мөнгийг өгнө. ... манай дүү Батсүх тэр хоёр нэг компанид ажилладаг учраас итгээд өгсөн. Тухайн үед тариан талбайд нь очиж үзэж байсан. Үнэхээр ургац алдаад мөнгө өгөх боломжгүй байсныг харсан, хохирогч Г.Батмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Ж.Дургац, тариан талбайд том тэрэг хэрэгтэй байна гээд миний машиныг авсан. Тухайн үед машинаа шууд шилжүүлээд өгсөн. Би очиж үзэхэд үнэхээр ургац алдсан байсан’' гэх мэдүүлгүүдээр батлагдаж байдаг.

Бусдын эд хөрөнгийг хуурч, шууд өөрийн мэдэлд авах, буцаан өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн сэдэлтэй, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх зэргээр өмчлөгчийг төөрөгдөлд оруулсан байх нь залилах гэмт хэргийн субъектив талын үндсэн шинж бөгөөд харин урьдчилан мэдэх боломжгүй байгалийн нөхцөл байдлын улмаас эрсдэлд орж, гэрээний биелэлтийн талаар харилцан мэдээлэл солилцож байсны эцэст үүссэн гэрээний зөрчлийг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй. Ж.Дхувьд хохирогчид худал хэлсэн, хуурсан, зохиомол байдлыг зориуд бий болгосон зүйл байхгүй бөгөөд энэ байдал хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байдаг.

Ж.Д2014 онд хохирогч Г.Батмөнхөөс 08-04 УПҮ улсын дугаартай Toyota Land cruiser 200” загварын тээврийн хэрэгслийг залилан мэхлэж авсан гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд шүүхээс залилан мэхлэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

2. Хохирогч Г.Б нь хадам дүү Батсүхээр дамжуулан 60.000.000 төгрөгийг Ж.Д өгсөн гэх ба энэ талаараа “... дүү Бийн нэрээр 60.000.000 төгрөгийг Ж.Дрүү өгсөн. Ж.Дэхнэр нь хүүхдийн төлбөр төлнө гээд 3.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар авч байсан. ...бэлэн шилжүүлсэн 63.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байгаа. Ж.Давснаа хүлээн зөвшөөрч, шийдвэр гарсан байгаа” гэх боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 181/Ш32020/05406 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.

Г.Бийн нэхэмжлэлтэй Ж.Д, М.Б нарт холбогдох иргэний хэрэгт М.Батсүхийн гаргасан тайлбарт “... би мөнгөний зарим хэсгийг комнанийн өр, тооцоонд зарцуулсан ба зарим хэсгийг Ж.Д шилжүүлсэн” гэсэн байх ба харин эрүүгийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэгт “би 58.500.000 төгрөгийг Ж.Д бэлэн өгсөн” гэх мэдүүлгүүд авагдсан байдаг. Харин Ж.Дгэрчээр өгсөн мэдүүлэгт “Б надад 60.000.000 төгрөг өгсөн асуудал байхгүй” гэх мэдүүлэг, тайлбарт авагдсан байх тул хохирогч Г.Б 60.000.000 төгрөг шилжүүлсэн асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалган тогтоож, нэг мөр шийдвэрлээгүй нь Ж.Дэрх зүйн байдлыг дордуулж, нэг хохирогчтой нэг гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэл оногдуулж болзошгүй байдал үүсээд байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэл оногдуулна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан “... нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчиж байна.

3. Тодорхойлох хэсгийн хохирол, хор уршгийн талаар талаар дүгнэлтэд “...19 тоот зогсоолын өмчлөх эрхийг Ж.Дшилжүүлж аваагүй, улсын бүртгэлийн гэрчилгээгээр Г.Б нэр дээр бүртгэлтэй гэж маргах боловч шүүгдэгч Ж.Днь орон сууцыг худалдан борлуулахдаа авто зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээг хохирогч Г.Б авч, орон сууцны хамт иргэн Н.Гантөмөрт шилжүүлэн худалдсан, уг орон сууцыг худалдан авсан этгээд нь зогсоолыг ашиглаж, эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон тул энэ талаар авто зогсоолыг залилаагүй гэх дүгнэлт үндэслэлгүй юм” гэж дүгнэн 16.170.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь, залилах гэмт хэргийн бүрэлдэхүүн нь эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгссөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгэснээр шилждэг бол хөдлөх эд хөрөнгийн хувьд эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгө шилжсэнд тооцдог билээ. Өөрөөр хэлбэл, хохирогч Г.Бн нэр дээр байгаа зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бусдын нэр дээр шилжсэнээр залилах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн зүйн үндэслэлтэй юм. Гэтэл Ж.Днэр дээр болон бусад этгээдийн нэр дээр тухайн 19 тоот зогсоол шилжээгүй, хохирогч Г.Бн нэр дээр одоог хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа нь тухайн зогсоолын өмчлөх эрхийг залилсан гэж үзэх үндэслэлгүй. Харин хохирогч тухайн цаг хугацаанд өөрийн өмчлөлийн эд зүйлсийг ашиглах боломж байхгүй байсан гэж үзвэл иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, чөлөөлүүлэх, хохирол, хор уршгаа нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа билээ.

Мөн тогтоолын тодорхойлох хэсэгт хүүхдийн төлбөр төлнө гэж шилжүүлж авсан гэх 3.000.000 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй байна гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт гэрч банкны гүйлгээний баримтад Хны дансанд 2016 оны 4 дүгээр сард хохирогч Г.Б 2.000.000 төгрөг шилжүүлсэн байх ба мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Байгалмаагийн “...Ж.Д Хүн 2.000.000 төгрөг дансаар шилжүүлж ...”, гэрч Ц.Хүдэряны мэдүүлэгт “...миний дансаар 2.000.000 төгрөг орж ирсэн нь үнэн...” гэх мэдүүлэг авагдсан байтал шүүхээс 3.000.000 төгрөг гаргуулан, олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоолын хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Ж.Дшүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдэд өөрийн компани дээр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй вольфромын орд газрыг Нямдаваатай 50, 50 хувиар хамтран эзэмших талаар аман гэрээг 2013 онд байгуулсан байсан. Надад Нямдаваа 4 ширхэг байр шилжүүлсэн, хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байснаа больж 4 байрны 2-ыг буцаан өгсөн. Харин 2 байрыг нь тохиролцоо буцахаас өмнө бусдад зарсан байсан талаараа мэдүүлдэг. Гэтэл гэрч Нийн мэдүүлэгт энэ талаар тохиролцоо байсныг үгүйсгэсэн хэдий ч Нямдаваагийн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудтай зөрүүтэй, хэргийн нөхцөл байдалтай нийцдэггүй.

Гэрч С мэдүүлэгт анх би 2014 оны 3 дугаар сард Мөнх Сан” ХХК-тай байр захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд ашиглалтанд ороход нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан бөгөөд тухайн үед “Мөнх Сан” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. Нямдаваа нь Мөнх Сан” ХХК-тай ямар ч хамаагүй...” гэх мэдүүлэг өгсөн боловч “Мөнх Сан” ХХК нь барилгыг баригч, захиалга авагч барилгын компани биш юм.

Харин “Хурд групп” ХХК-иас ирсэн албан бичигт “тухайн байрыг Мөнх Сан” ХХК-д бартерийн хэлбэрээр зарсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Мөнх Сан ХХК-иас ирсэн албан бичгээр иргэн Сарантуяагийн нэр дээр шилжүүлсэн болно” гэх бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “Мөнх Сан” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал нь Нямдаваагийн Булганбаатар бүртгэгдсэн байдаг. Нямдаваа нь төрсөн хүүгийнхээ компани болох өөрийн хамаарал бүхий “Мөнх Сан” ХХК-иар дамжуулан “Хурд” групп” ХХК-иас тухайн байруудыг хэрхэн шилжүүлэн авсан, тухайн байрны жинхэнэ захиалагч нь хэн байсан гэдгийг тодруулснаар 2013-2016 оны 9 дүгээр сарын 27-ны хооронд нь тухайн байрны захиалан бариулагч хэн эсэх, байрыг худалдах болон түрээслэх эрх хэнд байсныг тогтоох шаардлагатай байна.

Энэ нь Ж.Дхохирогч Г.Бзарсан гэх байр нь тухайн үед Нямдаваатай байгуулсан гэрээний үндсэн дээр хийгдсэн эсэхийг тогтоох боломжтой болох бөгөөд Нямдаваатай байгуулсан байр шилжүүлэх хэлцэл цааш үргэлжлэхгүй болохоос өмнө хохирогч Г.Бтухайн байрыг худалдсан эсэхийг тогтоох боломжтой болно.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өмгөөлөгч Ш.Ганбатаас “анхан шатны шүүх хүнд ял оногдуулсан, торгох ял оногдуулж өгнө үү” гэж байна. Хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэх үед шүүгдэгч Ж.Дхохирлоо төлөөгүй байсан. Мөн гэм буруу дээрээ маргаж байсан учраас шүүх хувийн байдалд нь тохируулж хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнээс “2014 онд авсан машин энэ хэрэгт хамааралгүй, иргэний харилцаа” гэж тайлбарлаж байна. Тухайн автомашиныг 2014 онд шүүгдэгч Ж.Днь хохирогч Г.Батмөнхөөс авсан нь үнэн. Тухайн үед буюу 2014 онд авахдаа төлбөрийг нь дараа өгөх нөхцөлтэйгөөр иргэний харилцаа үүсэж тухайн автомашиныг авсан. Гэхдээ тухайн харилцааны явцад шүүгдэгч Ж.Днь бусдын эд хөрөнгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авах, өөрийн эзэмшилдээ аваад төлбөр мөнгийг нь өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй байх санаа сэдэл нь төрсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирогчтой байшин, автомашин, гражийг байрны төлбөрт шилжүүлэн авсан үйлдэл нь өөрөө залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн учраас гэмт хэргийн хохиролд оруулж шийдвэрлэсэн. Граж биет байдлаар Ж.Д очсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байдаг. Улсын бүртгэлийн лавлагаагаар хохирогч Г.Батмөнхийн эзэмшилд одоо хүртэл байгаа боловч хохирогч тухайн үед гэмт хэргийн хохирол болох гражаа Ж.Д шилжүүлэн өгсөн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан Аззаяагийн мэдүүлэгт тодорхой байдаг. Мөн бусад баримтаар шүүгдэгч Ж.Днь тухайн гражийг эзэмшиж зарцуулж байсан, өөртөө ашиглаж байсан нөхцөл байдал нь харагдаж байгаа учраас гэмт хэргийн хохиролд оруулж тооцох нь үндэслэлтэй гэж үзсэн. Мөн “гэмт хэргийн хохирол болох, байрыг “Мөнх-Сан” ХХК-ийн эзэмшилд байсан. Үүгээрээ Нямдаваатай хамааралтай. Энэ нь иргэний харилцаа, гэмт хэргийн хохиролд орохгүй. Захиалагч нь хэн болох “Мөнх-Сан” ХХК-ийн үүсгэн байгуулагч өмнө нь эзэмшиж байсан асуудлыг шалгах нь зүйтэй” гэсэн тайлбар хэлж байна. Энэ нь хэрэгт ач холбогдолтой ажиллагаа биш гэж үзэж байна. Өмнө нь “Мөнх-Сан” ХХК-ийн захиалгаар баригдсан байшинг Сарантуяа өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан. Ж.ДСарантуяагаас тухайн байрыг түрээслэхээр авч байсан нөхцөл байдал хэргээс харагддаг. Энэ үйл баримтаас харахад өмнөх эзэмшигч захиалагчийг шалгах ажиллагаа шаардлагагүй. Сарантуяатай тухайн харилцаа үүсэж, түрээслэхээр авсан байрыг өөр хүнд зарсан үйл баримт нь өөрөө бодит байдлыг нуусан, залилан мэхлэх гэмт хэргийн шинж агуулж байгаа гэж үзсэн. 60.000.000 төгрөгийн асуудал энэ хэрэгт хамааралгүй. Хохирогч энэ талаар гомдол гаргаагүй. Хохирогч Г.Батмөнх эхлээд иргэний журмаар гомдол гаргасан байдаг. Гэхдээ эрүүгийн асуудал учраас иргэний хэргийг хэрэгсэхгүй болсон байдаг. 60.000.000 төгрөгийг хохирогч Г.Батмөнх иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй. 3.000.000 төгрөгийн асуудал ярьж байна. Үүнийг хохирол төлбөрт оруулж анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Энэ нь хэрэгт авагдсан хохирогч Г.Батмөнхийн мэдүүлгээр 3.000.000 төгрөг өгсөн гэх нөхцөл байдал харагдаж байгаа учраас хохирол төлбөрт орсон нь хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан хууль зөрчсөн, хүний эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан бөгөөд баримтыг үндэслээд шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Ж.Днь:

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хүннү-2222” Их Монгол улс гудамжны 108 дугаар байрны 602 тоотын 117 м.кв, 4 өрөө орон сууцыг 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр иргэн Д.Ссарын 1.000.000 төгрөгөөр түрээслэхээр аваад, миний өмчлөлийн байр, нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаас болоод шилжүүлж авч чадахгүй байна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Б1 м.кв үнийг 2.800.000 төгрөгөөр буюу нийт 327.600.000 төгрөгөөр тооцож, 218.379.952 төгрөгийн үнэлгээтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 тоот, 57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, тус байрны 1 тоот зоорийн давхрын авто зогсоол, “Toyota Land Criuser 200” загварын автомашин зэрэг эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан өмчлөх, эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Батмөнхийн “...2014 оны 08 дугаар сард Ж.Д08-04 УНҮ улсын дугаартай машиныг ...120.000.000 төгрөгөөр авахаар амаар гэрээ хийж авсан. ...Ж.Д2016 оны 02 дугаар сард гэрт ирэхдээ 1.500.000.000 төгрөгөөр уурхайнхаа талыг зараад эхний ээлжинд “Хурд групп” ХХК-ийн “Хүннү” хороололд 3 өрөө байр авахаар боллоо, байр сонирхох уу, ...2.800.000 төгрөгөөр зарна гэж байсан. ...судалж үзээд өөрийн амьдарч байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 93 дугаар байрны 01 тоот 57 м.кв байрыг ...1 м.кв-ыг 2.000.000 төгрөгөөр тооцож, ...Ж.Днэр дээр худалдах, худалдан авах гэрээг хийж нотариатаар орсон. ...Уг байрны доод давхарт байрлах авто машины зогсоолыг 20.000.000 төгрөгөөр тооцож гэрчилгээг өгсөн. ...Ж.Дэхнэр 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүүхдийн төлбөр төлнө гээд 1 удаа 3.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар авсан. ...” /1 хх 37-38/

гэрч М.Байгалмаагийн “...2014 оны 11 дүгээр сард нөхөр Г.Батмөнхийн нэр дээр байсан “Toyota land cruiser-200” загварын саарал өнгийн, 08-04 УНҮ гэсэн улсын дугаартай машиныг Ж.Дхөдөө явахад том машины хэрэг байгаад байна, ...зарчих гэж хэлээд гуйгаад ...тариа тарьсан, тариагаа хураагаад ...машины чинь мөнгийг өгчихнө гэж хэлээд гэрээ хийж, урьдчилгаа төлбөргүйгээр 120.000.000 төгрөгөөр Ж.Д шилжүүлж өгсөн. ...мөнгөө өгөхгүй 2 жил явсан. ...2016 он гараад ...Ж.Днадад зарах байр байна гээд ...“Хүннү-2222” хороололд 4 өрөө, ...95 м.кв, нөгөө нь 117 м.кв байр үзүүлсэн. 1м.кв-ыг 2.800.000 төгрөгөөр тооцож 327.600.000 төгрөг болсон. ...автомашины зогсоолыг 20.000.000 төгрөгөөр, ...Ж.Дэхнэр Хүдэрян 2.000.000 төгрөг дансаар шилжүүлж, нийт 317.000.000 төгрөгийн тооцоог Ж.Дашдэмбэрэлтэй хийсэн. ...2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 108 дугаар байрны 6в тоот байрыг хөлслөн оршин суугч ...түрээсийн мөнгө төлөөгүй байна, төлбөр тооцоог төлнө үү гэсэн бичиг наасан байсан. ...Сарантуяа гэх эмэгтэй ...манай байр, Ж.Дтэр байрыг түрээсэлдэг, сүүлийн 4 сарын хугацаанд түрээсээ өгөөгүй ...гэсэн. ...Г.Батмөнх бид хоёр цочролд орж, Ж.Ддээр очиж энэ талаар асуусан чинь тийм ээ, би энэ байрныхаа мөнгийг төлтөл түрээсэлж байя гэж Сарантуяа гэх хүнтэй тохирсон гэж хэлсэн. ...биднийг хуурч, сүүлдээ утсаа ч авахаа больсон. ...Ж.Дашдэмбэрэлээс гэрчилгээ нэхэхэд гурван байрны нэмэгдсэн өртгийн албан татварын асуудал яригдаад ганц нэгээр нь салгаж болохгүй байна, тэгээд танай гэрчилгээ гарахгүй байна” гэсэн. ...” /1 хх 45-46/,

гэрч М.Батсүхийн “...Г.Батмөнхийн нэр дээр байсан “Toyota land cruiser-200” загварын 08-04 УНҮ гэсэн улсын дугаартай машиныг Ж.ДГ.Батмөнх ахтай ярьж худалдаж авахаар болсон. ...Тухайн үедээ мөнгөний боломж байхгүй, мөнгийг нь дараа өгье гэж ярьж байсан. Г.Батмөнх ах зөвшөөрөөд машинаа Ж.Д шилжүүлж өгсөн. ...Тухайн үедээ 120.000.000 төгрөгөөр машиныг зарахаар тохирч байсан. ...“Хүннү-2222” хороололд 2 байр байна, авах хүн байна уу гэж асуухаар нь ...хүргэн ах Г.Бхэлсэн. ...ах уг байрныхаа төлбөрт бартераар эд зүйл өгөөд талыг нь бэлэн мөнгөөр өгье гэж тохирч, “Хүннү-2222” хороололд 108 дугаар байрны 6-н давхрын 117 м.кв байрыг нь сонгож авахаар болж, ...1 м.кв-ыг 2.800.000 төгрөгөөр тооцож 327.600.000 төгрөг болоод Ж.Д зарсан “Toyota land cruiser-200” машинаа 120.000.000 төгрөг, Г.Батмөнх ах өөрийн амьдарч байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6а байрны 161 тоот 57 м.кв байрыг 115.000.000 төгрөг, байрны автомашины зогсоолыг 20.000.000 төгрөгөөр тооцож өгөхөөр болсон. ...Г.Батмөнх ахын нэр дээр гэрчилгээг нь гаргаж өгнө гэж хэлээд...гаргаж өгөөгүй. Ж.Дуг байрыг өөрийн байр гэж хэлж байсан. ...” /1 хх 48-49/,

гэрч Нямдаваагийн “...2014 оны орчимд Ж.Дманай ажил дээр ирээд түр амьдрах түрээслэх байр байна уу гэж асуухаар нь ...Сарантуяад байр байна гэдгийг хэлээд тэр хоёрыг тухайн үед холбож өгсөн. ...108 дугаар байрны 602 тоот минийх биш Сарантуяагийн нэр дээр байдаг. Миний хувьд Ж.Д байр зарсан, гэрээ хийсэн зүйл байхгүй. ...” /1 хх 55-56/,

гэрч Сарантуяагийн “...2016 оны эхээр ...Нямдаваа гуай яриад Ж.Д“Хүннү 2222”-т байр хэрэгтэй байна гэнэ ээ, чи тэнд байр авсан биз дээ, байр чинь ашиглалтад орсон юм чинь байраа түрээсэлчихээч гэсэн. ...сарын 1.000.000 төгрөг өгөөд түрээсээр хүн оруулъя гэж хэлсэн, би зөвшөөрсөн. ...2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Ж.Дирж уулзаад манай байрны түлхүүрийг авсан. ...нэг сарын төлбөр 1.000.000 төгрөгийг авчирч ирээд, сар бүр төлбөрийг найдвартай асуудалгүй хийж байна, удахгүй мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өгөөд байрыг чинь худалдаж авна гэсэн. ...сүүлд 2018 оны 1 дүгээр сард түрээсээ өгчихөөд алга болсон. ...2018 оны 7 дугаар сарыг хүртэл мөнгө өгөхгүй, утсаа авахгүй алга болчихоор нь би байрандаа очоод ...түрээсийн төлбөрийг төлнө үү гэж бичээд утасны дугаарыг бичиж орхисон. Тэгэхэд нэг эрэгтэй хүн яриад юун түрээс нэхээд байгаа юм, энэ байрыг би Ж.Дгэдэг хүнээс худалдаж авсан, би мөнгийг нь өгөөд явж байгаа, одоо төлбөрийг бараг төлөөд дуусаж байгаа гэсэн. ...тухайн үед энэ байрны чинь эзэн нь би байна, миний байрыг чөлөөлж өг гэж хэлээд утсаа салгасан. ...Би ч өөрөө байраа түрээсэлсэн учраас зарагдана гэж бодоогүй. ...” /1 хх 58-59/,

шүүгдэгч Ж.Дяллагдагчаар өгсөн: “...Г.Батмөнхийн байрыг авч Гантөмөр гэх хүнд 87 сая төгрөгт тооцож шилжүүлсэн. ...Гэрчилгээний эх хувийг Г.Батмөнх надад өгч, би түүнийг Гантөмөрт өгсөн. Авто машиныг би 40.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, авч чадахгүй болоод танил махны чэнжид 60.000.000 төгрөгт хүүг нь төлж зарсан. ...байрны төлбөрийг энэ данс руу хий гээд нэг дугаар өгсөн нь Сарантуяа гэж хүний данс байсан. ...” /1 хх 90-93/ гэсэн мэдүүлгүүд,

08-04 УНҮ улсын дугаартай “Toyota land cruiser-200” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээ өмчлөгч Г.Батмөнхийн нэр дээр бүртгэлтэй тухай лавлагаа /1 хх 23/,

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” /1 хх 22/,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хүннү-2222” Их Монгол улс гудамжны 108 дугаар байрны 602 тоот хаягт байршилтай 117.83 м.кв, 4 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хх 204/, хувийн хэргийн баримтууд /1 хх 205-220/,

“Хурд групп” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А-20/681 дугаартай албан бичиг /1 хх 128/,

“Ж.Дашдэмбэрэлээс байрны төлбөр гэх мөнгийг шилжүүлсэн тухай” Д.Сарантуяагийн Хаан банкны 5952027808 дугаарын дансны хуулга /1хх 136-155/,

2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн огноотой “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ /1 хх 24/,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 тоот байрны 1 тоот 57 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ  /1 хх 80/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 71-79/, Хаан банкны дансны хуулга /1 хх 27/,

Ж.Дтооцоо хийсэн гэх 2018 оноор огноотой баримт /1 хх 29/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Ж.Д“хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч буюу хүлээн авагчид шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнэ хөлсийг төлдөг бол залилах гэмт хэргийн үед шунахай сэдэлтээр, өөртөө ашиг олох субъектив санаа зорилгоор бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, хууль бусаар шилжүүлж авдгаараа ялгагдана.

Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилаж авах гэмт хэрэг нь анхнаасаа хууль, гэрээнд заасан эд хөрөнгийг нийлүүлэхгүй, үнэ болон хөлсийг зохих журмаар төлөхгүй байх гэсэн субъектив санаа зорилгыг агуулж, түүнийгээ хэрэгжүүлсэн байдаг.

Шүүгдэгч Ж.Днь иргэн Г.Батмөнхийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 тоот, 57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, тус байрны 1 тоот зоорийн давхрын авто зогсоол, “Toyota Land Criuser 200” загварын автомашин зэрэг эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан өмчлөх, эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авч, 221.379.952 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ж.Д6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Ж.Д“... хохирогч Г.Батмөнхийн нэхэмжилсэн 221.379.952 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр шилжүүлж, төлбөрийг төлж барагдуулсан. ...надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү.  ...” гэсэн,

шүүгдэгч Ж.Дөмгөөлөгч Ш.Ганбат “... шүүгдэгч Ж.Дхувийн болон эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ялыг өөрчлөн торгох ял оногдуулж өгнө үү. ...хохирол болох 221.379.952 төгрөгийг бүрэн нөхөн төлсөн болно. ...” гэсэн,

шүүгдэгч Ж.Дөмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ “...шүүгдэгч Ж.Дүйлдэл гэмт хэргийн шинжгүй. ..., ... анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн..., ... шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох болон хорих ялын аль нэгийг сонгон ял шийтгэл оногдуулах боломжтой байдлаар хуульчилжээ.

Шүүгдэгч Ж.Днь хохирогч Г.Бучруулсан хохирол болох 221.379.952 төгрөгийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /2 хх 154, 155/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Ж.Данх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Ж.Д оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж, арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ж.Д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасны дагуу Ж.Дцагдан хоригдсон 92 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /92х15.000=1.380.000/, эдлэх ялаас нь 1.380.000 төгрөгийг хасаж, түүний торгох ялын хэмжээг 13.620.000 төгрөгөөр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж тус тус заасан.

 

Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ж.Д оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх, тогтоосон хугацаанд ялтан биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулав.  

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг торгох ялаар сольсонтой холбогдуулан шүүгдэгч Ж.Д оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгов.  

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/589 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.Дашдэмбэрэл, түүний өмгөөлөгч Ш.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/589 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Д6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Дарван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн,

тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Дцагдан хоригдсон 92 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1.380.000 төгрөгийн ялыг хасч, түүний торгох ялын хэмжээг 13.620.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Днэн даруй сулласугай.

 

5. Шүүгдэгч Ж.Днь хохирогч Г.Бучруулсан хохирол 221.379.952 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ