| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03766/И |
| Дугаар | 182/ШШ2024/02853 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2024/02853
2024 06 19 182/ШШ2024/02853
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: ....-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 2,414,087.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.А нь ХААН банк ХК-ийн Дэнжийн мянга тооцооны төвтэй 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/201944303604 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай шуурхай бичил зээлийн зориулалтаар зээл авсан.
Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр БГХ201944303604 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, бараа материал, бизнесийн орлого, Т.Наранхүүгийн өмчлөлийн LW5W137073 арлын дугаартай, Мазда маркийн 1961 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг барьцаалуулсан.
Зээлдэгч Ц.А нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/201944303604 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 4,863,466 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 584,822 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,636 төгрөг нийт 5,449,923 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч Ц.А нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгчээс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/201944303604 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд 136,534.16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,139,863.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 130,190.19 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 2,414,087.65 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч Ц.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 2,414,087.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 5 сарын хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 482,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 482,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 482,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 482,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 486,087.65 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа: Хариуцагч Ц.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 5 сарын хугацаанд хуваарийн дагуу төлж барагдуулах тайлбарыг шүүхэд гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК нь хариуцагч Ц.Ад холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг болон зардалд 2,414,087.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,414,087.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 5 сарын хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 482,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 482,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 482,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 482,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 486,087.65 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д бүрэн төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ХААН банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,000 төгрөгөөс 27,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 27,500 төгрөг, хариуцагч Ц.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 27,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХААН банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Ад холбогдох, зээлийн гэрээний үүрэг болон зардалд 2,414,087.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,414,087.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 5 сарын хугацаанд буюу
2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 482,000 төгрөг,
2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 482,000 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 482,000 төгрөг,
2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 482,000 төгрөг,
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 486,087.65 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ХААН банк ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,000 төгрөгөөс 27,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 27,500 төгрөг, хариуцагч Ц.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 27,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ