| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/00390/И |
| Дугаар | 181/ШШ2024/02286 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2024/02286
2024 06 06 181/ШШ2024/02286
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн би,
Нэхэмжлэгч:
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагчc-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 76,616,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
миний биеc-тай 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан. Захиалгын гэрээний дагуу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Поларис Апартмент-3 хотхоноос Д блок, 1 дүгээр орц, 10 дугаар давхар, 1001, 1010 тоот 53.20 м.кв, 60.93 м.кв 4 өрөө байрыг 1 м.кв 1,800,000 төгрөгөөр тохиролцсон. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 55,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 6,630,200 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,498,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,498,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,498,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1,498,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,996,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 1,498,000 төгрөг нийт 76,616,200 төгрөгийгc-ийн данс руу тус тус шилжүүлсэн.
Уг захиалгын байр нь 2022 оны 3 дугаар улиралд ашиглалтад орж, орон сууцаа хүлээж авах нөхцөлтэй байсан хэдий чc нь гэрээний үүргээ биелүүлээгүй байр огт баригдаагүй, нэхэмжлэгч миний эрх ноцтой зөрчигдөж олон жил ажиллаж хуримтлуулсан хадгаламжаа цуцалж байрны төлбөрийг хариуцлагатайгаар төлж байсан. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлж байрыг ашиглалтад оруулахгүй, хохироосоор байгаад гомдолтой байна.
Иймдc-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний үнэд төлсөн 76,616,200 төгрөг хариуцагчаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. ... гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч c, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч cнар шүүхэд ирүүлсэн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ:
...Хариуцагч 76,616,200 төгрөгийг дараах хүснэгтэд заасан хуваарийн дагуу нэхэмжлэгчийн Хаан банкны 5720797033 тоот дансанд төлж барагдуулна. Үүнд:
| Д/д | Төлж барагдуулах хугацаа | Төлөх дүн |
| 1 | 2024.6.30-ны өдөр | 25,538,733 төгрөг |
| 2 | 2024.7.31-ний өдөр | 25,538,733 төгрөг |
| 3 | 2024.8.31-ний өдөр | 25,538,733 төгрөг |
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилахаар харилцан тохиролцов.
Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулснаар талууд тухайн асуудлаар гомдол гаргах, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг талууд ойлгосон болно. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Хурцгэрэл нь хариуцагчc-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 76,616,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, зохигчид харилцан тохиролцож хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 76,616,200 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 25,538,733 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 25,538,733 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 25,538,733 төгрөгөөр тус тус төлөх, төлүүлэхээр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан тус шүүхэд ирүүлсэн байна.
Дээрх эвлэрэл Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
2. Зохигчид ийнхүү эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилах талаар тохиролцоогүй тул шүүх хуульд заасан журмаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Хурцгэрэлийн нэхэмжлэлтэй,c-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 76,616,200 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 25,538,733 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 25,538,733 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 25,538,733 төгрөгөөр тус тус төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 541,031 төгрөгийн 270,515.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 270,515.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН