Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/02265

 

 

 

 

 

2024 06 05 181/ШШ2024/02265

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

90531/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,303,447.28 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчc, хариуцагчcийн итгэмжлэгдсэн төлөөлөгч c шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: cнь зээлдэгчcтэй 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №340101959214 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 60,000,000 төгрөгийг жилийн 24%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, Хэрэглээний зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн 108800157995 тоот дансанд зээлийг олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №340101959214 тоот Барьцааны гэрээг байгуулж,cийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 207/2 байр 12 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053350 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал: Зээлдэгчcийн хүсэлтийн дагуу 2020 оны 06 дугаар сарьн 26-ны өдөр Сүхбаатар дүүрэг салбарын зээлийн хорооны 23/177 тоот шийдвэрээр 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 340101959214-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн хүүний төлбөрийг 3 сарын хугацаатай хойшлуулж, зээлийн төлбөрийг 6 сарын хугацаатай хойшлуулж, зээлийн хугацааг 6 сарын хугацаатай сунгах мөн 2021 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн Сүхбаатар дүүрэг салбарын зээлийн хорооны 20/345 тоот шийдвэрээр 2021 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр 340101959214-02 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн хугацааг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал сунгаж ажилласан боловч зээлийн эргэн төлөлтийг зөрчсөн, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийг 76 хоног зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх талаар урьдчилан мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 28,903,609.14 төгрөг, хүүнд 45,599,300.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 401,348.66 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул cнь зээлдэгчcтэй байгуулсан Зээлийн гэрээг цуцалжcээс үндсэн зээлд 31,096,390.86 төгрөг, хүүнд 2,174,597.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20,459.14 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 33,291,447.28 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 33,303,447.28 төгрөг гаргуулах, Ү-2206053350 дугаартай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

1.1. Нэхэмжлэгч шүүх хуралдааны мэтгэлцээний явцад 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 13,861,663.5 төгрөг төлөгдсөн, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 17,234,717.30 төгрөг, хуримтлагдсан хүү 173,65.24 төгрөг байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, үндсэн зээл болон хуримтлагдсан хүүнд нийт 17,408,371.5 төгрөгийг нэхэмжилнэ гэж бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж тодруулсан байна.

2.     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргана. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикт хугацааг алдсан асуудлыг хүлээн зөвшөөрөх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт хамаарах үндсэн зээл, хүүг нөхөн төлж, зээлийн ангилал эрсдэлтэй бус энгийн ангилалд шилжсэн тул гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзэхгүй, цаашид гэрээний хугацаа дуусгавар болох хүртэлх хугацаанд гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусгавар болгох боломжтой тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3.  Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, төлбөрийн баримт, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл зэрэг баримтуудыг өгсөн байна.

 

Хариуцагчаас: итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагчc, А.Анхбаяр нарт холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №340101959214 дугаартай Зээлийн гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №340101959214-01 зээлийн гэрээ, 2021 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн №340101959214-02 зээлийн гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээл 31,096,390.86 төгрөг, зээлийн хүү 2,174,597.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,459.14 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 33,291,447.28 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 33,303,447.28 төгрөг гаргуулах, мөн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №340101959214 тоот Барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикт хугацааг зөрчсөн асуудлыг хүлээн зөвшөөрөх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт хамаарах үндсэн зээл, хүүг нөхөн төлж, зээлийн ангилал эрсдэлтэй бус энгийн ангилалд шилжсэн тул гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзэхгүй, цаашид гэрээний хугацаа дуусгавар болох хүртэлх хугацаанд гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусгавар болгох боломжтой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК болон хариуцагчc, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Анхбаяр нар 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 48 /4 жил/ сарын хугацаатай байгуулан, зээлдэгч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, 48 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаарх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцсон үйл баримт, мөн өдрийн №340101959214 Барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна. /хх-9-13/

 

6. Зээлийн гэрээний хүчин төгөлдөр хугацаанд зохигчид 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай №340101959214-01 гэрээг байгуулж, энэ гэрээний үндсэн нөхцөлөөр зээлийн үлдэгдэлд 50,837,880.66 төгрөг болохыг баталгаажуулан, мөн зээлийн хүүний төлбөрийг 3 сараар хойшлуулах, зээлийн төлбөрийг 6 сарын хугацаатай хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл сунгажээ. /хх-14/

 

7. 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, энэ гэрээний үндсэн нөхцөлөөр зээлийн үлдэгдэлд 50,837,880.66 төгрөг болохыг баталгаажуулан, зээлийн хугацааг 73 сар буюу 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сунгажээ. /хх-16/

 

8. Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1-т нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлдэгч мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээнэ.

 

9. Ийнхүү зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болоогүй боловч зээлдэгч нар гэрээгээр тохирсон графикт төлөлтийн хугацаанд үүргээ бүрэн гүйцэтгээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийг 76 хоногоор зөрчсөнтэй холбоотойгоор нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаарджээ.

 

10. Хариуцагч Зээлийн гэрээг байгуулснаас хойш нэхэмжлэгч шүүхэд хандах хүртэлх хугацаанд үндсэн зээлд 28,903,609.14 төгрөг, хүүнд 45,599,300.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 401,348.66 төгрөгийг тус тус төлсөн, цаашид үндсэн зээл 31,096,390.86 төгрөг, хүү 2,174,597.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,459.14 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 33,291,447.28 төгрөгийг төлөх ёстой гэж нэхэмжлэгч шаарджээ.

 

11. Хариуцагчийн төлөөлөгч уг шаардлагатай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний зөрчлийг бүрэн арилгасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасантай холбоотойгоор нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 13,861,663.5 төгрөг, төлөгдсөн, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 17,234,717.30 төгрөг, хуримтлагдсан хүү 173,654.24 төгрөг байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, үндсэн зээл болон хуримтлагдсан хүүнд нийт 17,408,371.5 төгрөгийг нэхэмжилнэ гэж бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж тодруулсан байна.

 

12. Хариуцагч нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 17,408,371.5 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй, учир нь зээл нь хэвийн ангилалд шилжсэн, гэрээг цуцлах ноцтой нөхцөл байдал үүсээгүй тул гэрээг цуцлах үндэслэлгүй гэж мөн шүүх хуралдаанд маргажээ.

 

13. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан №340101959214 Зээлийн гэрээний 6 дугаар зүйлд Гэрээг дуусгавар болгох, гэрээг цуцлах нөхцөлийн талаар харилцан тохиролцсон бөгөөд гэрээний 6.2.1-т Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах аргах хэмжээ аваагүй бол, 6.2.2-т зээлдэгч зээлийг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан, өөр этгээдэд дамжуулан зээлдүүлсэн, 6.2.3-т Зээлийн хяналтын явцад зээлдэгчийн болон батлан даагч этгээдийн санхүү, төлбөрийн чадвар муудсан, барьцааны зүйл дутагдсан, өөрчилсөн үрэгдсэн, ......эрх бүхий гуравдагч этгээд тогтоосон, 6.2.4-т зээлдэгч худал мэдээлэл өгсөн, хуурамч баримт бичиг бүрдүүлэн зээл авсан зэрэг зээлийн гэрээг зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар цуцлах гэрээнд заасан нөхцөл байдал бий болсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзэв.

 

14. Нэхэмжлэгч cнь хариуцагч нь зээлийн гэрээний төлбөр төлөх үүргийг зөрчсөнтэй холбоотойгоор гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн гэрээний үр дагаврыг нэхэмжлэлийн үндэслэлээр шаардсан боловч шүүх хуралдаанд одоо тухайн зөрчил арилсан, харин зээлдэгч нар тухайн зээлийг өөрсдөө аваагүй өөр этгээдүүдэд зээлийг олгосон тул Зээлийн хорооны шийдвэрээр зээлийн гэрээг зөрчсөн гэж үзэн, гэрээг цуцлах шийдвэр гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилсөн боловч зээлийн гэрээний дагуу авсан зээлийг зориулалтын бусаар, эсхүл зээлийн гэрээний зээлдэгч бус этгээд тухайн зээлийг ашигласан гэх байдлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримтыг гаргаагүй тул зээлийн гэрээг цуцлах шаардлагыг уг үндэслэлээр хангах боломжгүй юм.

 

15. Түүнчлэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан №340101959214 Зээлийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу зээлийн гэрээний эрэн төлөгдөх графикт хугацааны зөрчил арилсан талаар нэхэмжлэгч хуралдаанд тайлбарласан, мөн зээл хэвийн ангилалд шилжсэн гэх хариуцагчийн тайлбарыг няцаагаагүй тул зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээг цуцлах, зээлийн үлдэгдэл төлбөрт 17,408,371.5 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

16. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэг буюу үлдэгдэл төлбөрийн дийлэнх хэсэг төлөгдөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үүргийн зөрчил арилсантай холбогдуулан нэхэмжлэлийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон асуудал нь тухайн гэрээний дагуу цаашид гэрээний үүргийн зөрчил гарахад дахин нэхэмжлэл гаргах нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй юм.

 

а/ Тодруулбал, нэг гэрээний үүрэг боловч зээлдэгч нар энэхүү шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацаанд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан №340101959214 Зээлийн гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлтүүдийн дагуу зээлийн гэрээний эргэн төлөгдөх графикт хугацааны зөрчлийг дахин гаргах, нэг талын санаачилгаар гэрээг цуцлах нөхцөл байдал илэрхий болсон тохиолдолд зээлийн гэрээний зөрчлийг арилгуулах, дуусгавар болгох үр дагаврыг шаардаж дахин нэхэмжлэл гаргах, шүүхэд хандах эрх нээлттэй болохыг дурдав.

 

17. Хариуцагч нарын төлөөлөгч cнь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар батлуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргасан боловч нийтэд илэрхий үйл баримтаар хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг лавлах боломжтой юм. /http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5341469/

 

Иймд хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн олгосон итгэмжлэл нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

 

18. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд маргахдаа, нэхэмжлэгч талаас гаргасан гэрээ, хэлцэл бусад нотлох баримтуудыг нотариатаар дахин баталсан нь хуульд нийцээгүй гэж маргасан боловч тухайн баримтуудын агуулгын үнэн зөвийн талаар маргаагүй, өөрт байгаа эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан боловч энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

а/ Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-д зааснаар Нотариатын үйлдэлд баримт бичгийн хуулбарыг гэрчилж болох бөгөөд мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-т зааснаар баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ гэж заасан байх тул нэхэмжлэгчийн гаргасан баримтууд хуульд нийцсэн гэж дүгнэв.

 

19. Эдгээр үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт үлдсэн үүрэг болох 17,408,371.5 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч хариуцагчc, А.Анхбаяр нараас зээлийн гэрээний үүрэгт 17,408,371.5 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 394,667.24 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД