| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/03014/И |
| Дугаар | 181/ШШ2024/02261 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2024/02261
2024 06 05 181/ШШ2024/02261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 5249/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд рвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн ба шүүх хуралдааны нарийн бичгийн дарга аа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч cнь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох c эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Иргэн c нь "Тус" зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 220526-328704 зээлийн дугаартай 300,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй 4 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээл авах үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 33-09 тоотод оршин сууж байсан. c нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг огт төлөлгүй 600 хоног хугацаа хэтрээд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нийт 609,882 төгрөг төлөхөөр байна.
Зээлдэгч 88211006 гэсэн дугаараар холбогдож байсан утасаа огт авахгүй холбогдох боломжгүй байгаа болно. Зээлдэгчийг Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн засаг даргын албан бичгээр бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид өөрсдийн боломжоороо эрэн хайх ажил хийж байгаа ч олдохгүй хаана ямар ажил эрхэлдгийг тогтоох боломжгүй байна.
Иймд одоо оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч cнь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох c эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, онлайн зээлийн гэрээний хуулбар, зээлдэгч рүү мөнгө шилжүүлсэн баримт, системээс татсан зээлдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 155/Ш32023/04326 дугаартай захирамж зэрэг баримтыг ирүүлжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана. Нэхэмжлэгч cнь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох c эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, бүртгэлтэй гэх хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон гэж тодорхойлж байна.
c нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Тус Финтек ББСБ ХХК-тай 2022 оны 05 сарын 26-ны өдөр байгуулсан цахим барьцаат зээлийн эрх нээх гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
6. Түүнчлэн нэхэмжлэгч cнь cт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Хөвсгөл аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 155/Ш32023/04326 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй буюу нэхэмжлэлд заасан хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох c эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Тус Финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох c эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батгуад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэд өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бэсүд овогт Халтарын Отгонтунгалаг /РД:РЭ86043063/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Халтарын Отгонтунгалаг /РД:РЭ86043063/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батгуа /Утас:80082678/-д мэдэгдэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Тус Финтек ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД