Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/02224

 

 

 

 

 

2024 05 31 181/ШШ2024/02224

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 807/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 4/-д холбогдох

 

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 40,851,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч c, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга аа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ Төрийн банкны Хан-Уул дүүргийн Оргил салбараас 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 30,000,000 төгрөгийн цалингийн зээлийг цалингаа барьцаалан авсан. Төрийн банктай барьцаат зээлийн гэрээ байгуулах үедc-тай цалингийн зээлийн эрсдалийн даатгалын гэрээ мөн байгуулж гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж ирсэн.

Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Монгол улсын засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 259 тогтоолоор татан буугдсан. Үүнтэй холбоотой Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/160 тушаап гарч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Улмаар цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээнд заасан тохиолдол бий болсон тулc-д хандаж өргөдөл гарган даатгалын нөхөн төлбөр хүссэн. Гэтэлc-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 01/11-1266 албан бичгээр нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Улмаар даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9/4139 албан бичгээр даатгапын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажпын 10 хоногийн дотор давж заалдах гомдол гаргахаар заасан байна. Миг даатгап ХХК өнөөдрийн байдлаар давж заалдах гомдол гаргаагүй ба Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.c-тай байгуулсан №231074023460018 цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлд даатгалын эрсдэлийг тохиролцсон. Тус гэрээний 3.1.1.3-түндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн ажил олгогч дампуурах, татан буугдах тохиолдол нь даатгалын хамгаалалтад орохоор гэрээ байгуулсан. Мөн гэрээний 4.1.1-т даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирпыг 100 хувиар тооцож даатгагчаас даатгуулагчид нөхөн олговор олгохоор заасан. Миний цалингийн зээлийн үлдэгдэл 2023 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар 27,234,315 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд гэрээний 4.1.6-т заасны дагуу алдангийг тооцвоп /27,234,315*0,5 хувь*139 хоног=18,927,848/ болж байгаа ба Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т нийцүулэн 13.617.157 төгрөг болж байна. Иймд даатгалын нөхөн төлбөрт 27,234,315 төгрөг; алданги 13.617.157 төгрөг нийт 40.851.472 төгрөгийгc-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчc нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөө аж ахуйг дэмжих сан /цаашид Сан гэх/-г эдийн засгийн болоод бусад нөхцөл шаардлагын улмаас эрх зүйн байдал, өмчлөлийн хэлбэрийг өөрчлөх асуудалтай холбоотойгоор "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-ийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор байгуулсан байна. Сан нь эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах боломжгүй, нийгмийн үр өгөөжийг чухалчилсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдгээс санхүүгийн хувьд цаашид хэвийн ажиллах боломжгүй байдалд хүрээд байгаагаас эрх зүйн байдал өмчлөлийн хэлбэрийг зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх шаардлага бодитоор бий болсон гэж үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-1/165 дугаартай Хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай албан бичгээр тус Сангийн эрх зүйн байдлыг зохицуулдаг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2023 оны 04 сарын 21-ний өдөр, мөн Улсын Их Хурлаас Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 25 дугаар тогтоолыг тус тус баталсан нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан корпораци, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн тус тус хуулийн төслийн үр дагавар тул Засгийн газраас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай 259 дүгээр тогтоолыг баталж, Санг татан буулгасан юм. Мөн Сан нь 2021 оны 12 сар, 2023 оны 02 сард тус тус "орон тооны цомхотгол хийх тухай мэдэгдлийг ажиллагсдадаа өгсөн байна. Нэхэмжлэгч нь /нэр бүхий 16 зээлдэгч/ дээр дурдсан үйл баримттай холбоотойгоор Сан татан буугдах, хэлбэрийн хувьд өөрчлөгдөх, орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөх зэрэг нөхцөл, орчин бүрдсэн буюу эрсдэл үүссэнийг мэдсээр байж даатгуулсан нь Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нолөөлж болох ноцтой нохцөл байдал түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй гэж заасан ноцтой нөхцөл байдлын талаар даатгалын гэрээ байгуулах үед даатгагчид мэдэгдээгүй, мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна. Улмаар даатгуулагч даатгалын гэрээг нрээдүйд бий болох тохиолдлыг урьдаас таамаглах боломжгүйгээс учирч болзошгүй эрсдэлээс хамгаалж даатгуулах даатгалын үндсэн гол зарчимтай зөрчилдөж байгаа юм.

Засгийн газраас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай тогтоол гарсан боловч түүнээс өмнө санг татан буулгах эдийн засгийн болоод бусад нөхцөл шаардлага бодитоор бий болсон, 2022 онд Монгол Улсын Засгийн газраас хуулийн төсөл өргөн мэдүүлсэн, 2021 онд Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК байгуулсан зэргээс үзэхэд тус тохиолдол нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.4-т Даатгалын хугацаа ... гэж заасны дагуу даатгалын гэрээний хугацаанд хамаарахгүй буюу даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө тохиолдол үүссэн нөхцөл байдал тогтоогдож байна. Даатгагч нь даатгалын гэрээг байгуулсан өдрөөс хойших хугацаанд үүссэн эрсдэлд үүрэг хүлээдэг.

Иймд дээр дурдсан үйл баримтын хүрээнд даатгуулагчийн үйлдэл нь хууль болон гэрээг зөрчсөн, эрсдэл үүсэх нөхцөл, орчин бий болсон, нотлох баримтыг дутуу бүрдүүлж үйл баримтыг худал мэдээлэх, мэдээллийн давуу байдлаа ашиглан өөрт ашигтай нөхцөл, орчин бий болгосон зэрэг нь Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж, 5.24-т иГэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн.; гэж, 8.5.2-т идаатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн ... гэж, 8.5.3-т иДаатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж, Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1 -д Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөлд байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй гэж, 431 дүгээр зүйлийн 431.4.4-т Даатгалын хугацаа ... гэж тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.  Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын тушаал, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажиллагсадын нэрсийн жагсаалт, цалингийн зээлийн гэрээ, барьцаат зээлиийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, санхүүгийн зохицуулах хороо, даатгалын нөхөж төлбөрийн тухай, нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан тухай захирамж, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа,

 

 

Хариуцагчаас: итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга, засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан тухай тайлан, загсийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай/хуулбар/, засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай /хуулбар/, төрийн банк ХК-ийн нөхөн төлбөр барагдуулах тухай, Монгол улсын их хурлын тамгын газрын тайлангийн хуулбар хавсралт 30 хуудас, хариу тайлбар зэргийг ирүүлжээ.

 

Шүүгийн захирамжаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны мэдэгдэл хүргүүлэх тухай, төрийн банк ХК-ийн харилцах дансны хуулга, хөдөө аж ахуйн корпорацийн хариу, төрийн банк ХК-ийн мемориалын баримт, зээлийн дансны харилцагчийн хуулга, харилцах дансны харилцагчийн хуулга,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

5. Нэхэмжлэгч С.Дуламсүрэн нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Төрийн банктай 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээ, мөнc-тай цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээг тус тус байгуулсан. Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 259 тогтоолоор татан буугдсантай холбоотойгооор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж, цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээнд заасан тохиолдол бий болсон.c-иас даатгалын нөхөн төлбөр хүссэн боловч нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргахад даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Цалингийн зээлийн үлдэгдэл 2023 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар 27,234,315 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, гэрээний 4.1.6-т заасны дагуу алданги 18,927,848 төгрөг болсон. Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн 13.617.157 төгрөг, даатгалын нөхөн төлбөрт 27,234,315 төгрөг, нийт 40.851.472 төгрөгийг гаргуулна гэж маргажээ.

6. Хариуцагчc нь иргэн С.Дуламсүрэнтэй Цалингийн ээлийн эрсдэлийн даатгалын гэрээг байгуулсан талаар маргахгүй боловч Хөдөө аж ахуйг дэмжих сан татан буугдах, хэлбэрийн хувьд өөрчлөгдөх, орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөх зэрэг нөхцөл, орчин урьдаас бүрдсэн буюу эрсдэл үүссэнийг мэдсэн байсан, улмаар илэрхий үүсэх нөхцөл байдалтай холбоотойгоор тус байгууллагын зарим ажилчид даатгуулсан нь даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлын талаар даатгалын гэрээ байгуулах үед даатгагчид мэдэгдээгүй, мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь даатгуулагч даатгалын гэрээг ирээдүйд бий болох тохиолдлыг урьдаас таамаглах боломжгүйгээс учирч болзошгүй эрсдэлээс хамгаалж даатгуулах даатгалын үндсэн гол зарчимтай зөрчилдсөн, даатгуулагчийн үйлдэл нь хууль болон гэрээг зөрчсөн, эрсдэл үүсэх нөхцөл, орчин бий болсон, нотлох баримтыг дутуу бүрдүүлж үйл баримтыг худал мэдээлэх, мэдээллийн давуу байдлаа ашиглан өөрт ашигтай нөхцөл, орчин бий болгосон зэрэг нь Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, 5.24, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1, 8.5.2, 8.5.3, Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-т заасантай нийцээгүй тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

7. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

8. С.Дуламсүрэн нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Төрийн банктай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Барьцаат зээлийн гэрээг байгуулан, 30,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлжээ. /хх-12/

9. Улмаар, нэхэмжлэгч С.Дуламсүрэн нь /хамтран зээлдэгч С.Долгорсүрэнгийн хамтаар/ зээлийн гэрээг байгуулсантай холбоотойгоорc болон Төрийн банк ХК нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний дагуу даатгалын зуучлагч буюу зээлдүүлэгч Төрийн банк ХК-иар дамжуулан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр №23107402346018 баталгааны дугаартай Цалингийн зээлийн эрсдэлийн даатгал-ын гэрээг Миг даатгал ХК-тай байгуулж, даатгалын хураамжид 360,000 төгрөгийг төлжээ. /хх-9-11/

10. Зохигчдын байгуулсан гэрээний даатгалын зүйл нь эд хөрөнгө, гэрээний зорилго нь эрсдэлийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорыг нөхөн төлөх агуулга байгаагаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д заасан гэм хорын даатгалын гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан даатгалын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх шаардлагыг хангажээ.

11. С.Дуламсүрэн нь Цалингийн зээлийн гэрээг Төрийн банктай 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан, уг гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдэлийг даатгаж,c-тай Цалингийн зээлийн эрдсэлийн даатгалын гэрээ-г 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсны дараа буюу даатгуулагчийн ажил олгогч болох Хөдөө аж ахуйг дэмжих сан татан буугдаж, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нэг мөр дуусгавар болсонтой холбоотойгоор даатгалын тохиолдол бий болсон, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 27,234,315 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл, мөн алданги 13,617,157 төгрөг, нийт 40,851,472 төгрөгийг нөхөн төлбөрт гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь даатгалын тохиолдол бий болох нь тодорхой байсныг даатгуулагч урьдаас мэдэж байсан атлаа мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй нь хууль, гэрээнд заасан нөхцөлийг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан нь маргааны үндэслэл болжээ.

12. Хариуцагчc нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан.

а/ Талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр С.Дуламсүрэнгийн цалингийн зээлийн гэрээний эрсдэлийг даатгаж, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ-г зуучлагчаар дамжуулан байгуулсан, даатгалын хураамжийг бүрэн төлсөн асуудлаар маргахгүй боловч даатгуулагч даатгалын гэрээнд заасан эрсдэл бий болохыг урьдаас мэдэж байсан атлаа уг нөхцөл байдлын талаар даатгалын гэрээ байгуулах үед даатгагчид мэдэгдээгүй, мэдээлэх үүргээ биелүүлээгүй зэрэг нь нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болох тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

13. Хэрэгт цугларсан баримтаас дүгнэхэд даатгалын тохиолдол бий болж болзошгүй буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох нөхцөл байдлын талаар даатгагчид даатгалын гэрээг байгуулахаас өмнө болон байгуулсны дараа мэдэгдсэн гэх үйл баримт хангалттай нотлогдоогүй тул хариуцагчийн татгалзал бодитой гэж дүгнэв.

13.1. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, хуулийн төслийг баталжээ.

а/ Уг хуулиар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан Хөдөө аж ахуйг дэмжих сан-г хүчингүй болсонд тооцсон байна.

б/ Уг хуулийн төслийг боловсруулах үзэл баримтлалд Хөдөө аж ахуйг дэмжих сан-гийн хөрөнгийн чадвар доройтож, активын чадвар буурч, эргэлтийн хөрөнгийн хомсдолд орсны улмаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, үйлдвэрлэлд шаардлагатай дэмжлэгийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашид хэвийн үйл ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.... гэж, /хх85-86/

в/ Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгад ... Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.19 дэх заалт буюу Хөдөө аж ахуйг дэмжих сан гэснийг хүчингүй болгох, .... Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК байгуулах зорилгоор хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэж, /хх-88-89/

г/ Уг хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2022 оны 12 дугаар сард өргөн барьсныг Монгол Улсын Их хурлаас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хуулийн төслийг баталж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугар зүйлийн 5.3.19 дэх заалтын Хөдөө аж ахуйг дэмжих сан, мөн 21 дүгээр зүйлийн Хөдөө аж ахуйг дэмжих сан тус тус хүчингүй болсон үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

д/ Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн өөрчлөлтөөр Хөдөө аж ахуйг дэмжих сан-г хүчингүй болгосонтой холбогдуулан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №269 дүгээр тогтоолоор тус сангийн ажлын албыг татан буулгажээ. /https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759966459551/

е/ Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №269 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зйүлийн 82.1.... заалтыг үндэслэн С.Дуламсүрэнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон Хөдөө аж аухйг дэмжих сангийн ажлын албаны 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №А/160 тушаалаар цуцалсан байна. /хх-5/

14. Ийнхүү Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгах үйл ажиллагаа нь Монгол Улсын харьяалах яам болон Засгийн газрын бодлогын түвшинд авч хэлэлцэгдсэн, улмаар 2022 оны 12 дугаар сард Улсын Их Хуралд хуулийн төслийг өргөн мэдүүлж, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хуулийн төслийг эцэслэн баталж, уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба-ыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр татан буулгасан үйл баримт тус тус тогтоогджээ.

15. Даатгуулагч С.Дуламсүрэн нь өөрийн ажиллаж байсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах үндэслэл болсон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Хөдөө аж ахуйг дэмжих санг хуулиар хүчингүй болгохоос 20 гаруй хоногийн өмнө, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг албан ёсоор татан буулгахаас 3 сарын өмнө Төрийн банкнаас цалингийн зээл авч, зээлийн эрсдэлийн даатгалын гэрээг байгуулсан үйл баримт тус тус тогтоогджээ.

16. Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд даатгуулагч С.Дуламсүрэн нь цалингийн даатгалын эрсдэлийн гэрээнд заасан ажил олгогч татан буугдах буюу даатгалын эрдсэл бодитоор бий болох нөхцөл байдлыг урьдаас мэдэж байсан гэх үндэслэлийг бий болгожээ.

17. Талуудын хооронд байгуулсан Цалингийн зээлийн эрдсэлийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамаарна гэж заасан, даатгуулагч нь гэрээнд заасан эрсдэл үүсэх нөхцөл байдлыг урьдаас мэдэж байсан, ажил олгогч байгууллага татан буугдах асуудлыг мэдсээр атлаа даатгагчид энэ талаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр гэрээг байгуулсан нь даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан нөхцөл байдалд хамаарах юм.

18. Хариуцагчc нь Даатгалын гэрээний 5.2-т даатгуулагч даатгалын зүйлийн талаар худал мэдээлсэн гэх үндэслэлээр мөн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан хэдий ч энэ байдал тогтоогдоогүй гэж үзэв.

19. Харин Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-т Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй гэж заасан, нэхэмжлэгч нь мэдэгдэх энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

20. Учир нь нэхэмжлэгч С.Дуламсүрэн нь түүний ажил олгогч Хөдөө аж ахуйг дэмжих сан, түүний ажлын албыг татан буугдах үйл явц холбогдох журмын дагуу явагдаж эхэлснээс хойш Цалингийн зээлийн гэрээг байгуулж, зээл авах, мөн уг эрсдэлийг даатгуулах зорилгоор даатгалын гэрээг байгуулсан, гэрээг байгуулсны дараа 1 сарын дараа Санг татан буулгах хууль батлагдсан, 3 сарын дараа Хөдөө аж ахуйг дэмжих сан, түүний ажлын албыг татан буулгасан зэрэг үйл явц өрнөсөн байхад гэрээ байгуулах болон байгуулсны дараах үе шатанд өөрийн мэдэж байсан эрсдэл учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүргээ мэдсээр атлаа хэрэгжүүлээгүй, үүнийг даатгагчид мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

21. Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.3-т Даатгуулагч энэ хуулийн 436.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол даатгагч нь гэрээнээс татгалзах, эсхүл энэ тухай мэдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцлах буюу даатгалын хураамжийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан, Санг татан буулгах асуудал үүссэн нөхцөл байдлыг даатгуулагч даатгагчид гэрээг байгуулахаас өмнө буюу хойно мэдэгдсэн бол гэрээг цуцлах гэрээнээс татгалзах даатгалын хураамжийн хэмжээг ихэсгэх зэрэг нөхцөлийг харилцан тохиролцох боломж байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзах үндэслэлийг бий болгожээ.

22. Иймд даатгалын үндсэн зорилго нь эрсдэл нь гэнэтийн буюу санамсаргүй байх, учирч болох эрсдэл нь урьдчилан таамаглах боломжгүй байх эрсдлийг даатгуулах үндсэн зарчимд хамаарна, даатгагч нь даатгалын гэрээг байгуулснаас хойшхи хугацаанд үүссэн, эрсдэлд үүрэг хүлээх боловч даатгалын тохиолдол болох эрсдэлийг урьдчилан мэдэж байсныг даатгагчид мэдэгдэхгүйгээр гэрээ байгуулсан нь даатгалын нөхөн төлбөр олгох үүрэгт хамаарахгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэв.

23. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9/4139 дугаар албан бичгээр даатгуулагч С.Дуламсүрэнд даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлсэн, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар 10 хоногийн дотор хариуцагч шүүхэд гомдол гаргаагүй тул Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр хүчин төгөлдөр болсон учир нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэж нэхэмжлэгч маргажээ.

24. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасан, зохигчдын хооронд үүссэн маргаантай холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооноос хүчин төгөлдөр шийдвэр гарсан үйл баримт тогтоогдоогүй тул албан бичгээр хүргүүлсэн хариуг эрх зүйн үр дагавар үүсгэх хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх үндэслэлгүй юм.

25. Дээр дурдсан үндэслэлээрc-д холбогдох, даатгалын нөхөн төлбөрт 40,851,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Дуламсүрэнгийн нэхэмжлэлин шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Миг даатгал ХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөр 40,851,472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Дуламсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч С.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,208 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД