Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/00849

 

 

 

2024 03 01 181/ШШ2024/00849

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: холбогдох,

 

2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №1327 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу "ЛО-ийн 100 хувь хувьцаа болон түүний гүйцэтгэх захирлын эрх үүргийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЧшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О нь "ЛО-ийн 100 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 18225 ширхэг хувьцааг нэхэмжлэгч О надад 18,225,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 2023-12-13 өдрийн №1327 тоот Компанийн хувьцаа Худалдах, худалдан авах гэрээ байгуулж "ЛО-ийн 100 хувь хувьцааг шилжүүлэхээр зааж мөн компанийн бүх эрхийг шилжүүлэх гэрээ хамт байгуулан гүйцэтгэх захирлын эрх үүргийг шилжүүлэн өгөхөөр тохирсон. Гэвч хариуцагч нь гэрээ болон тохиролцооны дагуу компанийн мэдээлэл, бичиг баримт, санхүүгийн тайлан баланс, тамга тэмдгийг хүлээлгэн өгөөгүйн дээр шилжүүлэхтэй холбоотой бичиг баримт хувьцаа эзэмшигчийн шийдвэр болон гүйцэтгэх захирлын эрх үүргийг шилжүүлэн өгсөнгүй одоог хүрлээ. Нэхэмжлэгч миний зүгээс хариуцагчид олон удаа хандаж дээрх баримтуудыг гарган өгөхийг олон удаа шаардсан боловч гэрээний төлбөр болох 18 225 000 төгрөгөө гэрээ байгуулсан өдөр бэлнээр авснаас хойш дахиж холбогдсонгүй. Иймээс "ЛО-ийн 100 хувь хувьцаа, хувьцааны эрх болон түүний гүйцэтгэх захирлын эрх үүргийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Лнь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Худалдах, худалдан авах гэрээний дагуу "ЛО-ийн 100 хувь хувьцаа болон түүний гүйцэтгэх захирлын эрх үүргийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О нь хариуцагч Од холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №1327 тоот Худалдах, худалдан авах гэрээний дагуу "ЛО-ийн 100 хувь хувьцаа болон түүний гүйцэтгэх захирлын эрх үүргийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярмаагийн 2024 оны 01 сарын 24-ний өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдсон тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Ганцэцэг нь хариуцагч Од холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №1327 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу "ЛО-ийн 100 хувь хувьцаа болон түүний гүйцэтгэх захирлын эрх үүргийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 249,075 төгрөгийг хариуцагч Оас гаргуулж, нэхэмжлэгч Л.Ганцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД