| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/03303/И |
| Дугаар | 181/ШШ2024/00848 |
| Огноо | 2024-03-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/00848
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Нэхэмжлэгч:
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
Хариуцагч: холбогдох
Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзийсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний биеЧ Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 11 сарын 20-ний өдрийн 335 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 18-р хороо/одоогийн хаягаар 20 дугаар хороо болж өөрчлөгдсөн/, Сэлхэд 1462602122 нэгж талбарын дугаартай, зуслангийн зориулалттай 700м2 газрыг 15 жилийн хугацаатай 2009 оны 01 сарын 27-ны өдрийн 0237268 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг. Миний биеЁ Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 06 сарын 23-ний өдрийн 216 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхэд 1462602155 нэгж талбарын дугаартай, зуслангийн зориулалттай 700м2 газрыг 15 жилийн хугацаатай 2011 оны 08 сарын 01-ний өдрийн 0345736 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг. Миний бие Бь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 06 сарын 23-ны өдрийн 216 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхэд 1462602152 нэгж талбарын дугаартай, зуслангийн зориулалттай 700м2 газрыг 15 жилийн хугацаатай 2011 оны 08 сарын 01-ний өдрийн 0345737 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг. Гэтэл хариуцагчЁБ газар эзэмших эрхийн гэрчилгээгүй боловч бидний эзэмшлийн газрын заагт Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дураар авирлан байшин барьсан. Бид ямар хүн байшин барьсан нь мэдэгдэх боломжгүй байсан. Газрын даамлаас асуухаар мэдэхгүй гэж хэлдэг байсан. Бидний газрын зэргэлдээхБгазар дээр ШШГЕГазрын эрх бүхий албан тушаалтан Б хууль бусаар байшин барьсныг мэдсэн ба Бхэний байшин болохыг асуусан боловч хэлдэггүй байсан. Саяхан ШШГЕГазарт ажилладаг П.Батзориг гэж хүний байшин болохыг мэдэж авсан. Хөөцөлдөж олон жил явсан боловч очих бүрт хүнгүй байдаг байсан. Тухайн газарт амины орон сууц барих, ирээдүйд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх зорилготой бөгөөд одоогоор тухайн газартаа амьдрах боломжгүй байна. Энэ хавар тухайн газартаа зуны сууц барихаар төлөвлөсөн бөгөөд өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлэхээр үл хөдлөх эд хөрөнгө байгаа газрынхаа шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Бид хуульд заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргад бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр өргөдөл гаргасан ба Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17/677 дугаартай албан бичгээрБ мөн өдрийн 17/678 дугаартай албан бичгээрБ, мөн өдрийн 17/679 дугаартай албан бичгээр Б тус тус эзэмшил газраа чөлөөлүүлэх асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариу ирүүлсэн болно. Иймд ЛББминий Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Сэлхэд 1462602122 нэгж талбарын дугаартай, зуслангийн зориулалтын 700 м2 эзэмшлийн газрыг П.Бхууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. Г.Өлзийбаяр миний Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Сэлхэд 1462602155 нэгж талбарын дугаартай, зуслангийн зориулалтын 700 м2 эзэмшлийн газрыг П.Ахууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. Ц.Бминий Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Сэлхэд 1462602152 нэгж талбарын дугаартай, зуслангийн зориулалтын 700 м2 эзэмшлийн газрыг П.Охууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Зохигчид 2024 оны 02 сарын 29-ний өдөр тухайн маргаантай асуудлаар харилцан тохирч Эвлэрлийн гэрээг байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Х, Г.Х, Ц.Хнар нь хариуцагч П.Схолбогдуулан хууль бус эзэмшлээс өөрсдийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн маргаантай асуудлаар харилцан тохиролцож, 2024 оны 02 сарын 29-ний өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан, Эвлэрлийн гэрээний үндсэн нөхцөлийг талууд дараахи байдлаар тохирчээ. Үүнд:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Сэлх зуслан хаягт байршилтай Г.Аэзэмшлийн 18645323973287 нэгж талбарын дугаартай, №0345736 гэрчилгээний дугаартай, 700 м.кв газар, Ц.Ө18645323999281 нэгж талбарын дугаартай, №0345737 гэрчилгээний дугаартай, 700 м.кв газар, Л.Өын эзэмшлийн 1462602122 нэгж талбарын дугаартай, №0000263629 гэрчилгээний дугаартай, 700 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг газрыг нэхэмжлэгч нар 2024 оны 03 сарын 21-ний өдөр хариуцагч П.Өэзэмшилд газар эзэмших эрхийг тус тус шилжүүлнэ. Тус Г.Аэзэмшлийн 700 м.кв талбай бүхий газрын үнэ 7,000,000 /долоон сая/ төгрөг, Ц.Ө700 м.кв талбай бүхий газрын үнэ 7,500,000 /долоон сая таван зуу мянга/ төгрөг, Л.Өын эзэмшлийн 700 м.кв талбай бүхий газрын үнэ 7,500,000 /долоон сая таван зуу мянга/ төгрөг байна. Дээрх газрын нийт төлбөр нь 22,000,000 төгрөг бөгөөд хариуцагч нь уг төлбөрийг 2024.03.20-ны өдөр 7,333,333 төгрөг, 2024.05.20-ны өдөр 7,333,333 төгрөг, 2024.07.10-ны өдөр 7,333,333 төгрөгийг тус тус нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өшилжүүлнэ гэж харилцан тохирч эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Өнар нь хариуцагч П.Өхолбогдуулан өөрсдийн эзэмшлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг талууд 2024 оны 02 сарын 29-ний өдөр дараах нөхцөлөөр харилцан тохирч буюу
a. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлх зуслан хаягт байршилтай Г.Аэзэмшлийн 18645323973287 нэгж талбарын дугаартай, №0345736 гэрчилгээний дугаартай, 700 м.кв газар, Ц.Ө18645323999281 нэгж талбарын дугаартай, №0345737 гэрчилгээний дугаартай, 700 м.кв газар, Л.Өын эзэмшлийн 1462602122 нэгж талбарын дугаартай, №0000263629 гэрчилгээний дугаартай, 700 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг газрыг нэхэмжлэгч нар нь хариуцагч П.Өэзэмшилд 2024 оны 03 сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийг тус тус шилжүүлнэ.
b. Г.Аэзэмшлийн 700 м.кв талбай бүхий газрын үнэ 7,000,000 /долоон сая/ төгрөг, Ц.Ө700 м.кв талбай бүхий газрын үнэ 7,500,000 /долоон сая таван зуу мянга/ төгрөг, Л.Өын эзэмшлийн 700 м.кв талбай бүхий газрын үнэ 7,500,000 /долоон сая таван зуу мянга/ төгрөг байна.
c. Дээрх 3 газрын нийт төлбөр нь 22,000,000 төгрөг бөгөөд хариуцагч нь уг төлбөрийг 2024.03.20-ны өдөр 7,333,333 төгрөг, 2024.05.20-ны өдөр 7,333,333 төгрөг, 2024.07.10-ны өдөр 7,333,333 төгрөгийг тус тус нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өшилжүүлэхээр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөгийг хариуцагч П.гаргуулж, нэхэмжлэгч Өнарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД