Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2024/02009

 

 

 

 

 

 

2024 05 15 181/ШШ2024/02009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бтөлбөрт төлсөн 546,165,000 төгрөг, алданги 9,592,234.2 төгрөг, нийт 555,757,234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, хариуцагч ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ё миний бие ё-тай 5 гэрээ тус тус байгуулж, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны А,Б,В блок орон сууцнаас нийтдээ 5 орон сууцыг худалдаж авахаар тохирч Орон сууц захиалгын гэрээ-г байгуулан, захиалгын төлбөрт нийтдээ 546,165,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг орон сууц нь 2022 оны 03 болон 04 дүгээр улиралд багтан ашиглалтад орох байсан ч уг хугацаандаа ашиглалтад ороогүй, миний бие ё-ийн захирал болон бусад холбогдох хүмүүсээс орон сууцыг хэзээ ашиглалтад оруулах талаар удаа дараа асууж, тодруулахад тодорхой мэдээлэл өгөөгүй, хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй, Гэрээний 2.2-т Барилгыг 2022 оны 03 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө гэж заасан үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болно. Иймээс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр миний бие гэрээг нэг талын санаачилгаар цуцлахаар ё-д Гэрээ цуцлах мэдэгдэл-г хүргүүлж, орон сууцны төлбөрт шилжүүлсэн 546,165,000 төгрөг болон гэрээний 8.4-т ... 2.2-т заасан хугацаа 60 хоногоос илүү хойшилсон тохиолдолд захиалагчийн төлсөн үнийн дүнгээс хоног тутамд 0,01% хувиар алданги гүйцэтгэгч тал Захиалагчид төлнө гэж заасны дагуу гэрээ цуцлах хүртэлх хугацаанд тооцсон алдангийн хамт 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор шилжүүлэх талаар мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд мөнгийг шилжүүлээгүй тул байгуулсан гэрээ тус бүрээр тооцож, мөнгөө буцаан гаргуулна. Үүнд: 2022.02.23-ны өдөр 2019/247 дугаартай гэрээний төлбөрт 115,000,000 төлсөн бөгөөд гэрээний 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар орон сууц ашиглалтад орох хугацаа хугацаанаас 60 хоногоос илүү хойшилсон тохиолдолд захиалагчийн төлсөн үнийн дүнгээс хоног тутамд 0,01 %-иар алданги тооцно. Уг орон сууц нь 2022 оны 03 дугаар улиралд багтан ашиглалтад орох байсан ч уг хугацаандаа ашиглалтад ороогүй хугацааны алданги 2,265,500 төгрөг, 2022.03.12-ны өдөр 2021/382 дугаартай гэрээний төлбөрт 104,144,000 төгрөгийг төлсөн бөгөөд уг орон сууц нь 2022 оны 03 дугаар улиралд багтан ашиглалтад орох байсан ч уг хугацаандаа ашиглалтад ороогүй хугацааны алданги 2,051,636.8 төгрөг, 2022.03.15-ны өдөр 2019/169 дугаартай гэрээний төлбөрт 72,996,000 төгрөгийг төлсөн бөгөөд уг орон сууц нь 2022 оны 03 дугаар улиралд багтан ашиглалтад орох байсан ч уг хугацаандаа ашиглалтад ороогүй хугацааны алданги 1,437,430.2 төгрөг, 2022.04.05-ны өдөр 2020/326 дугаартай гэрээний төлбөрт 124,400,000 төгрөгийг төлсөн бөгөөд уг орон сууц нь 2022 оны 03 дугаар улиралд багтан ашиглалтад орох байсан ч уг хугацаандаа ашиглалтад ороогүй хугацааны алданги 2,450,680 төгрөг, 2022.06.20-ны өдөр 2021/385 дугаартай гэрээний төлбөрт 129,625,000 төгрөгийг төлсөн бөгөөд уг орон сууц нь 2022 оны 04 дугаар улиралд багтан ашиглалтад орох байсан ч уг хугацаандаа ашиглалтад ороогүй хугацааны алданги 1,386,987.5 төгрөг, Нийт дээрх 5 орон сууцны төлбөрт шилжүүлсэн 546,165,000 төгрөг, алданги 9,592,234.3 төгрөг буюу нийтдээ 555,757,234 төгрөгийг ё-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ё нь нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гардан авч, хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй мөн өдөр танилцсан боловч хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаануудад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

3. Хариуцагч ё шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч 5 орон сууц захиалаад 546,165,000 төгрөгийг захиалгын төлбөрт төлсөнтэй маргах зүйлгүй. Үүнийг бид хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт орон сууцанд орохгүй хойшилсон учраас энэ шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ё-ийн хувьд ёг гэрээ хийх үед би гүйцэтгэх захирал нь байсан. Мөнгө нь ч бас миний данс руу орсон. Би өөрөө тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч учраас хувийн дансаар авах эрхтэй гэдгийг татварын албанаас лавлаж тодруулж байсан. ё-тай миний бие хамтран ажиллах гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Хамтран ажиллах гэрээнд зөвхөн Цагаан хаалга хотхоны ажлыг гүйцэтгэх, явуулах тал дээр гүйцэтгэх захирлаар Бямбасүрэнг томилсон. Уг гэрээний 4.1-т ё нь гүйцэтгэх захирлаар томилсон хугацаанаас өмнөх ё-тай холбоотой бүх өр төлбөрийг хариуцна гэж гэрээ хийсэн байдаг учраас Бямбасүрэн нь шүүх хуралд оролцохоо больсон. Түүнээс хойш би 100 хувийн хувьцаа эзэмшигч гэдгээрээ хариуцаад явж байгаа. Тийм учраас би нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийг би ё-ийг ч төлөөлөөд Зоригтбаатараа ч төлөөлөөд 100 хувь хүлээн зөвшөөрч байна. Алдангийг мөн хүлээн зөвшөөрнө. Манай зүгээс ётай хийсэн гэрээний хувьд маргаангүй. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэлээн хугацаа алдсан учир алдангийн асуудлыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, гэрээ цуцлуулах тухай мэдэгдэл, зээлийн гэрээ, худалдаа хөгжлийн банк ХК-ийн дотоод шилжүүлгийн маягт, өргөдөл, орон сууц захиалгын гэрээ, шилжүүлгийн мэдээлэл, тодорхойлолт, орон сууц захиалгын гэрээ, хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, орон сууц захиалгын гэрээ, шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэлийг хүлээн авахаа татгалзсан тухай Сүхбаатар дүүргийн захирамж зэрэг баримтууд авагджээ.

 

 

Хариуцагчаас: улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, гүйцэтгэх захирлаар ажиллуулах гэрээ зэрэг баримтууд авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ё нь ё, ё нарт холбогдуулан Орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдээс татгалзсантай холбоотойгоор төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгө, болон гэрээгээр тохиролцсоны дагуу алдангид нийт 555,757,234 төгрөгийг гаргуулахаар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

а/ ё нь ё-тай 2022.02.23-ны өдөр 2019/247 дугаартай гэрээний үүрэгт 115,000,000 төгрөг, 2022.03.12-ны өдөр 2021/382 дугаартай гэрээний төлбөрт 104,144,000 төгрөг, 2022.03.15-ны өдөр 2019/169 дугаартай гэрээний төлбөрт 72,996,000 төгрөг, 2022.04.05-ны өдөр 2020/326 дугаартай гэрээний төлбөрт 124,400,000 төгрөг, 2022.06.20-ны өдөр 2021/385 дугаартай гэрээний төлбөрт 129,625,000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд гэрээний дагуу орон сууц нь 2022 оны 03, 04 дүгээр улиралд багтан ашиглалтад орох байсан боловч уг хугацаандаа ашиглалтад ороогүй, ашиглалтад оруулах талаар удаа дараа гүйцэтгэгчээс шаардсан боловч тодорхой үр дүн гараагүй барилгын ажил нь зогссон нь гэрээг цуцлах, татгалзах үндэслэл болсон, мөн нийт 5 гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, алдангид нийт 555,757,234 төгрөгийг ё-иас гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч ё нь нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гардан авч, хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй мөн өдөр танилцсан боловч хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаануудад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

3.1. Хариуцагч ё нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний харилцаанд ё-ийг тухайн үед итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн хувьд Орон сууц захиалгын гэрээг байгуулж, нийт 5 гэрээний дагуу нэхэмжлэгчээс мөнгөн төлбөрийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотойгоор мөнгөн хөрөнгө болон алдангийг нэхэмжлэгчид буцаан төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

4. Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч ё нь хариуцагч ё-тай дараах орон сууцны захиалгын гэрээг байгуулжээ. Үүнд:

 

а/ Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны А блок, Л загварын 65,09 м.кв, 3 өрөө 41 тоот орон сууцыг 1 кв.м-ыг нь 1,200,000 төгрөгөөр тооцон, нийт 78,108,000 төгрөгөөр худалдан авахаар ё-тай 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр №2019/247 Орон сууц захиалагчтай байгуулах зээлийн гэрээ-г байгуулж, 115,000,000 төгрөгийг Х.Билэгтийн Хаан банкны 5219230055 дансанд 2022 оны 02 сарын 23-ны өдөр төлсөн.

 

Талуудын хооронд хийгдсэн тохиролцоогоор гэрээнд орон сууцыг нийт 78,108,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон боловч ё нь Х.Билэгтэд 115,000,000 төгрөгийг шилжүүлсэн шалтгаан үндэслэлийг тайлбарлахдаа хариуцагч ё нь тухайн мөнгөн хөрөнгийн хувьд Х.Билэгттэй анх гэрээ байгуулж, 78,108,000 төгрөгийг хүлээн авсан, орон сууцыг ашиглалтад оруулаагүй удсан тул, Х.Билэгт нь Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны А блок, Л загварын 65,09 м.кв, 3 өрөө 41 тоот орон сууцны захиалгын гэрээг ёд шилжүүлж, түүнээс 115,000,000 төгрөгийг шууд хүлээн авсан, үүнийг ё-ийн хувьд ч ёын хувьд ч хүлээн зөвшөөрөх бөгөөд маргаангүй гэж тайлбарлажээ.

 

б/ Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны Б блок, Л загварын 65,09 м.кв, 3 өрөө 118 тоот орон сууцыг 1 кв.м-ыг нь 1,600,000 төгрөгөөр тооцон, нийт 104,144,000 төгрөгөөр худалдан авахаар ё-тай 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр №2021/382 Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээний 4.2-т заасны дагуу М.Болдсүхийн Худалдаа хөгжлийн банкны 406086655 дансанд 2022.03.13-ны өдөр 20,144,000 төгрөг, 2022.03.12-ны өдөр 30,000,000 төгрөг, мөн 20,000,000 төгрөг, 2022.03.14-ний өдөр 34,000,000 төгрөг буюу нийт 104,144,000 төгрөгийг төлсөн.

 

в/ Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блок, О загварын 52,14 м.кв, 2 өрөө 133 тоот орон сууцыг 1 кв.м-ыг нь 1,400,000 төгрөгөөр тооцон, нийт 72,996,000 төгрөгөөр худалдан авахаар ё-тай 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр №2019/169 Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээний 4.2-т заасны дагуу ёын Хаан банкны 5032287354 дансанд 2022.03.15-ны өдөр 72,996,000 төгрөгийг төлсөн.

 

г/ Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны Б блок, В загварын 103,7 м.кв, 3 өрөө 62 тоот орон сууцыг 1 кв.м-ыг нь 1,200,000 төгрөгөөр тооцон, нийт 124,440,000 төгрөгөөр худалдан авахаар ё-тай 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр №2020/326 Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээний 4.2-т заасны дагуу ёын Хаан банкны 5032287354 дансанд 2022.04.06-ны өдөр 14,400,000 төгрөг, мөн 20,000,000 төгрөг, 2022.04.05-ны өдөр 10,000,000 төгрөг, мөн 30,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг, нийт 124,400,000 төгрөгийг төлсөн.

д/ Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны Б блок, Е загварын 103,7 м.кв, 3 өрөө 35 тоот орон сууцыг 1 кв.м-ыг нь 1,250,000 төгрөгөөр тооцон, нийт 129,625,000 төгрөгөөр худалдан авахаар ё-тай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр №2021/385 Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээний 4.2-т заасны дагуу ё-ийн Хаан банкны 5028992917 дансанд 2022.06.23-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022.06.22-ны өдөр 29,625,000 төгрөг, 2022.06.20-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 129,625,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хавтаст хэргийн 7-46 дугаар талд авагдсан гэрээ, мөнгө төлсөн баримтууд зэргээр тогтоогджээ.

 

6 . Гэрээний ерөнхий нөхцөл, зохигчийн хооронд хийгдсэн тохиролцоо зэргээс дүгнэхэд ё, ё нарын хооронд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

7. Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, гэрээгээр харилцан тохирсны дагуу нийт 5 орон сууцны үнэ төлбөрийг нэхэмжлэгч урьдчилан бүрэн шилжүүлсэн, нийт 5 гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар хэн алин нь маргаагүй боловч уг орон сууцны барилгын ажил зогссон, гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэгч нь орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал илэрхий болсонтой холбоотойгоор маргаан үүсжээ.

 

8. Нэхэмжлэгч ё нь хариуцагч ё-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн болох нь баримтаар болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон, хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон буюу гэрээ байгуулснаас хойш гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадаагүй, орон сууцыг ашиглалтад оруулах талаар удаа дараа гүйцэтгэгчээс шаардсан боловч тодорхой үр дүн гараагүй, барилгын ажил нь зогссон нь зэрэг бодит нөхцөл бий болсонтой холбоотойгоор гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсан байх тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн нийт 5 орон сууцны үнэ болох 546,165,000 төгрөгийг гэрээнээс татгалзсантай холбоотойгоор буцаан шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй.

 

9. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй юм.

 

10. Хариуцагч ё нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар гаргах үүргээ хэрэгжүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

 

11.      Хариуцагч ё нь ё-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч бөгөөд ё-ийн гүйцэтгэх захирлын үүргийг Б.Бямбасүрэнд шилжүүлсэн боловч 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Гүйцэтгэх захирлаар ажиллуулах гэрээ-ний үндсэн нөхцөлөөр Б.Бямбасүрэн нь зөвхөн орон сууц захиалагчдын эрх, ашиг сонирхлыг төлөөлж, орон сууцыг ашиглалтад оруулахын тулд хотхоны барилгын ажлыг үргэлжлүүлэх, дуусгах, улсын комисст хүлээлгэн өгөх, захиалагчид өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авах хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллах, хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийг дэмжиж ажиллах зорилготой гэж хуралдаанд тайлбарлажээ.

 

12.      ё болон Б.Бямбасүрэн нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Гүйцэтгэх захирлаар ажиллуулах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1-т Талууд зөвхөн өөрийн зурсан гарын үсэгтэй гэрээ хэлцэлд хариуцлага хүлээх бөгөөд энэ нь Б гүйцэтгэх захирлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага албан ёсоор бүртгэсэн хугацаагаар тодорхойлогдоно гэж, мөн гэрээний 4.3-т Давхардсан захиалгын асуудлыг Б тал шийдвэрлэхгүй бөгөөд А тал дангаар хариуцан захиалагчдад хохиролтой байдлыг арилгана гэж заасан, хариуцагч ё нь ё-ийн эцсийн өмчлөгч болон 100 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд нэхэмжлэгч ётай байгуулсан гэрээний улмаас үүссэн үүргийг хариуцна, гэж тайлбар гаргасан байх тул ё болон ё-ийн хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийг хариуцах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

13.      Нэхэмжлэгч ё нь ё-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах нийт 5 гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хариуцагч ё, хариуцагч ё нараас гэрээний үүргийг шаардсаныг тус хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн хувьд бүрэн хариуцах үүрэгтэй гэж, ё хүлээн зөвшөөрчээ.

 

14.           Иймд ё болон ё нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний үүргийг хариуцагч ё, хамтран хариуцагч ё нар хамтран хариуцах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

15.           Нэхэмжлэгч ё нь ё-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээг цуцалсантай холбоотойгоор гүйцэтгэгч нь Гэрээний 2.2-т Барилгыг 2022 оны 03 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө гэж заасан үүргээ биелүүлээгүй тул мөн гэрээний 8.4-т ...барилгыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа 60 хоногоос илүү хойшилсон тохиолдолд захиалагчийн төлсөн үнийн дүнгээс хоног тутамд 0,01% хувиар алданги гүйцэтгэгч тал Захиалагчид төлнө гэж заасны дагуу гэрээ цуцлах хүртэлх хугацаанд тооцсон алданги гаргуулна гэж шаарджээ. Үүнд:

 

а/ 2022.02.23-ны өдрийн №2019/247 дугаартай гэрээний төлбөрт 115,000,000 төлсөн, орон сууц нь 2022 оны 03 дугаар улиралд багтан ашиглалтад орох байсан ч уг хугацаандаа ашиглалтад ороогүй тул алданги 2,265,500 төгрөг,

 

б/ 2022.03.12-ны өдрийн №2021/382 дугаартай гэрээний төлбөрт 104,144,000 төгрөгийг төлсөн, орон сууц нь 2022 оны 03 дугаар улиралд багтан ашиглалтад орох байсан ч уг хугацаандаа ашиглалтад ороогүй тул алданги 2,051,636.8 төгрөг,

 

в/ 2022.03.15-ны өдрийн №2019/169 дугаартай гэрээний төлбөрт 72,996,000 төгрөгийг төлсөн, уг орон сууц нь 2022 оны 03 дугаар улиралд багтан ашиглалтад орох байсан ч уг хугацаандаа ашиглалтад ороогүй хугацааны алданги 1,437,430.2 төгрөг,

 

г/ 2022.04.05-ны өдрийн №2020/326 дугаартай гэрээний төлбөрт 124,400,000 төгрөгийг төлсөн бөгөөд уг орон сууц нь 2022 оны 03 дугаар улиралд багтан ашиглалтад орох байсан ч уг хугацаандаа ашиглалтад ороогүй хугацааны алданги 2,450,680 төгрөг,

 

д/ 2022.06.20-ны өдрийн №2021/385 дугаартай гэрээний төлбөрт 129,625,000 төгрөгийг төлсөн бөгөөд уг орон сууц нь 2022 оны 04 дугаар улиралд багтан ашиглалтад орох байсан ч уг хугацаандаа ашиглалтад ороогүй хугацааны алданги 1,386,987.5 төгрөг, нийт алданги 9,592,234.3 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж шаарджээ.

 

16. Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 8.4-т ...барилгыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа 60 хоногоос илүү хойшилсон тохиолдолд захиалагчийн төлсөн үнийн дүнгээс хоног тутамд 0,01% хувиар алданги гүйцэтгэгч тал Захиалагчид төлнө гэж заасан, гэрээний энэхүү заалтын дагуу орон сууцыг ашиглалтад өгөх эцсийн хугацаа нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болох ёстой байжээ.

 

17. Нэхэмжлэгч ё нь алданги шаардаж буй хугацааг ё-ийн захирал ёт Гэрээ цуцлах мэдэгдэл гардуулсан буюу 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тодорхойлсон байх тул 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээг цуцалсан хугацаа хүртэлх 2023.06.15-ны өдрийг хүртэл 165 хоногоор тооцон алданги шаардах эрхтэй гэж үзэв. Иймд:

 

а/ 2022.02.23-ны өдрийн №2019/247 дугаартай гэрээний төлбөрт 115,000,000 төлсөн, 2023.01.01-2023.06.15-ны өдрийг хүртэл 11,500х165=1,897,500 төгрөг,

 

б/ 2022.03.12-ны өдрийн №2021/382 дугаартай гэрээний төлбөрт 104,144,000 төгрөгийг төлсөн, 2023.01.01-2023.06.15-ны өдрийг хүртэл 10,415х165=1,718,475 төгрөг,

 

в/ 2022.03.15-ны өдрийн №2019/169 дугаартай гэрээний төлбөрт 72,996,000 төгрөгийг төлсөн, 2023.01.01-2023.06.15-ны өдрийг хүртэл 7,300х165=1,204,500 төгрөг,

 

г/ 2022.04.05-ны өдрийн №2020/326 дугаартай гэрээний төлбөрт 124,400,000 төгрөгийг төлсөн, 2023.01.01-2023.06.15-ны өдрийг хүртэл 12,440х165=2,052,600 төгрөг,

 

д/ 2022.06.20-ны өдрийн №2021/385 дугаартай гэрээний төлбөрт 129,625,000 төгрөгийг төлсөн бөгөөд уг орон сууц нь 2022 оны 04 дугаар улиралд багтан ашиглалтад орох байсан ч уг хугацаандаа ашиглалтад ороогүй тул 2023.03.01-2023.06.15-ны өдрийг хүртэл 105 хоногийн алданги буюу 12,963х105=1,361,115 төгрөгийг, нийт 5 гэрээний дагуу алдангид 8,234,190 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзэв.

 

18. Иймд хариуцагч ё, ё нараас орон сууц захиалгын гэрээг цуцалсантай холбоотойгоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгөд 546,165,000 төгрөг, алдангид 8,234,190 төгрөг, нийт 554,399,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ёд олгож, үлдэх 1,358,044 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

19. ёгийн нэхэмжлэлтэй, ё, ё нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 23, 03 дугаар сарын 13, 04 дүгээр сарын 12, 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд товлон зарлаж, шүүх хуралдааны товыг ё-ийн хаягаар мэдэгдэх хуудсаар, итгэмжлэгдсэн төлөөлөгчид мессэжээр удаа дараа мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч ё нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан, эрх үүрэгтэйгээ танилцсан боловч хариу тайлбар гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч ё, ё нараас 554,399,190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ёд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,358,044 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ёгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /2,935,203+8,000/ 2,943,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ё, ё нараас 2,929,945 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ёд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД