| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/04610/И |
| Дугаар | 181/ШШ2024/00822 |
| Огноо | 2024-02-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2024/00822
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчЁ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагчЁ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 оны 4 дүгээр сарын 01-нд Дундговь аймагт төрсөн. 1982-1989 онд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд цэвэрлэгч, мэс заслын тасагт асрагчаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед миний эцгийн нэрийг 163367 дугаартай хөдөлмөрийн дэвтэртЁ овогтой Ёгэж алдаатай бичигдсэний улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгоход энэхүү алдааг шүүхээр тогтоолгох шаардлага тавигдсан тул Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр ӨЁнамайг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна: Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.09.27-ны өдрийн өргөдөл /3 хуудас/, №437889, №340409, №047638, №163367 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, 1982 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 1982 оны 06 сарын 14-ний өдрийн №38 дугаартай Дундговь аймгийн Мандалговь хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны захирамжийн хуулбар, 1984 оны 12 сарын 15-ны өдрийн №175 дугаар, 1984 оны 10 сарын 09-ний өдрийн №158 дугаар, 1988 оны 07 сарын 05-ны өдрийн №75 дугаар, 1982 оны 06 сарын 25-ны өдрийн №70 дугаар, 1989 оны 07 сарын 22-ны өдрийн №66 дугаартай Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын тушаал, 2023.08.09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн баримт хуулбар зэрэг баримтууд авагдсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
3. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
4.Ё нь 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №163367 дугаартай,Ё овогтой Ёнэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
5. Эрх олгосон ямар нэгэн баримт бичигт дурдсан овог, нэр нь иргэний үнэмлэхэд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг тогтоолгох буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасан.
6. Хүсэлт гаргагч нь хэрэгт авагдсан 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №163367 дугаартай,Ё овогтой Ёнэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ӨЁмөн болох талаар шүүх хуралдаанд тайлбарлаж, эдгээр байдлыг нотлох зорилгоор холбогдох баримтуудыг шүүхэд гаргажээ.
7. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэрт түүний эцгийн нэрийгЁ гэж зөрүүтэй бичигдсэн талаар шүүх хуралдаанд тайлбарласныг хүсэлт гаргагчтай Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хамт ажиллаж байсан гэрч С.Ө, Д.А, Э.Анотлон гэрчилж шүүхэд тодорхойлолт, мэдүүлэг өгчээ.
7.1. Мөн дараах баримтуудад Бэцгийн нэрийгЁ гэж зөрүүтэй бичсэн байна. Үүнд:
-1982 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №38 дугаартай Дундговь аймгийн Мандалговь хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны захирамжийн хуулбар,
- 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №70 дугаартай Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалын хуулбар,
-1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №75 дугаартай Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалын хуулбар,
- 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №163367 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудад тусгагджээ.
7.2. Дээр дурдсан баримтуудадЁ гэж бичигдсэн нь нэхэмжлэгчийн эцэг Цэрэнсодном мөн болохыг, мөн ӨЁнь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт тухайн он жилүүдэд ажиллаж байсныг шүүх хуралдаанд тайлбарлажээ.
7.3. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны №181/ШЗ2023/19799 захирамжаар даалгасан даалгаврын дагуу гэрчээр асуугдсан Дундговь аймагт оршин сууж байгаа Д.А, С.Ө, Э.Ёнарын гэрчийн мэдүүлгээр Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт Атэй хамт ажиллаж байсан болох нь тогтоогдсон тулЁ овогтой Ёнэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр нь хүсэлт гаргагч ӨБдэвтэр мөн болох нь бодитой гэж үзэв.
8. Хүсэлт гаргагч Анээж олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүний нэрийгЁын Ёгэж зөрүүтэй бичиж олгогдсон болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, 1982 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №38 дугаартай Дундговь аймгийн Мандалговь хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны захирамж, 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №70 дугаартай Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаал болон бусад тушаал, захирамжууд, 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №163367 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг, тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогджээ.
9. Иймд нэр нь зөрүүтэй бичигдсэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлуулах зорилгоор гаргасан хүсэлт гаргагчийн нотлох баримтад тулгуурлан гаргасан хүсэлтийг хангаж, 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдөрЁ овогтой Ёнэрээр олгосон №163367 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Харчин овогт ӨЁболохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх заалтыг баримтлан Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгоходЁ овогтой Ёгэж бичигдсэн №163367 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Харчин овогт А/А/ мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчЁийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД