| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/00437/И |
| Дугаар | 181/ШШ2024/00726 |
| Огноо | 2024-02-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/00726
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:н хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Янжинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ршүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Рминий бие 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Барилга угсралтын конторт барилгын засал чимэглэлчнээр орж ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон болон ажлаас гарсан тушаал бичигдээгүй, архиваас шүүлгээд баримт гарч ирээгүй, улмаар ажилласан жил хүрэлцэхгүй байна. Надад өөр өгөх баримт байхгүй, шүүлгэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Барилга угсралтын конторт барилгын засал чимэглэлчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хавтаст хэрэгт дараах баримтууд нотлох баримтаар авагджээ. Үүнд:
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийн баримт, №74 дугаар үндэсний архивын тодорхойлолт, №48 дугаар тодорхойлолт, №1083561, №556221 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, 2024.01.12, 2024.01.10-ны өдрийн тодорхойлолт, №087201, №178759, №066885 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 184/ШШ2021/03416 дугаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрХ иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, №Б/71 дугаар тушаал, фото зургууд зэрэг баримтууд авагдсан байна.
Шүүх хуралдаанаар, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
3. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Рнь Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Барилга угсралтын конторт 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
5. Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан.
6. Рнь Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны сайдын 1983 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №195 тоот тушаалын дагуу ЗХУ-ын Белые Воды хотын Техник мэргэжлийн сургуульд өнгөлгөөний мэргэжлээр суралцаж төгссөнтэй холбоотойгоор 1986 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ЗХУ-ын Белые Воды хотын Техник мэргэжлийн сургуулиас олгосон №6835 аттестатыг нь үндэслэн Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Барилга угсралтын конторт ажилтнаар 1986 оны 07 дугаар сарын 18-ны өдөр томилсон болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн 5 дугаар хуудаст бичигджээ.
7. Рнь Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Барилга угсралтын конторт 1986 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс барилгачин, барилгын засал чимэглэлчнээр ажиллаж байгаад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Барилга угсралтын конторын боловсон хүчнээс 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон №066885 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилласан байдал тогтоолгох тухайХнэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №184/ШШ2021/03416 шийдвэр, фото зураг, гэрчийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
8. Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны сайдын 1983 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №195 тоот тушаалын дагуу ЗХУ-ын Белые Воды хотын Техник мэргэжлийн сургуульд өнгөлгөөний мэргэжлээр нэхэмжлэгчХ хамт суралцаж төгссөн гэрчХнь 1986 оны 07 дугаар сараас 1990 он хүртэл, мөн гэрч Х 1987 оны 09 дүгээр сараас 1990 он хүртэлх хугацаанд барилгын засал чимэглэлчнээр Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Барилга угсралтын конторт нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотолж, тодорхойлолт, фото зураг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг шүүхэд нотлох баримтаар ирүүлж, гэрчээр мэдүүлэг өгсөн байна.
9. Нэхэмжлэгч Рнь Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Барилга угсралтын конторт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс барилгын засал чимэглэлчнээр 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргасан боловч түүний хөдөлмөрийн дэвтэрт 1986 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажилд томилсон талаар тэмдэглэгдсэнийг үндэслэн энэ хугацаагаар ажилласан жилийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн
135.2.6 дахь заалтыг баримтлан Хойд балжнааХХөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Барилга монтажийн конторт 1986 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд барилгын засал чимэглэлчин, барилгачнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн
119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох
бөгөөд нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн
120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД