| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/05103/И |
| Дугаар | 181/ШШ2024/01513 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/01513
Нэхэмжлэгч:
Зээлийн гэрээний үүрэгт 3,648,049 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэм
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ё нь 3,000,000 төгрөгийн зээлийг хүнс үйлдвэрлэх зориулалтаар 2013 оны 05 дугаар сарын 08-нд 1282 тоот гэрээ байгуулан 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй авсан. ё нь 2013 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 3,138,987 төгрөг төлөхөөс 89,700 төгрөгийг төлсөн байна. Зээлийн үлдэгдэл төлбөр болох 3,049,287 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 598,762 төгрөг, нийт 3,648,049 төгрөгийг төлүүлэхийг хүсч нэхэмжилж байна. Зээлийн хугацаа дууссан болно. Зээлийн гэрээнд заасны дагуу ё үндсэн зээл, хүү, хугацаа хэтэрсэн хүүгийн нийт 3,648,049 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие уг зээлийг ё газартай яриа хэлцэл хийж аваагүй болно. 2013 оны 05 сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны Тэгшмэндийн өрхийн эмнэлэгт өрхийнхөө эмчид үзүүлэн даатгалын эм бичүүлж, эмийн сангаас эм авч улмаар дүүргийн эмнэлэгт ЭХО, зүрхний бичлэг хийлгэн цусны шинжилгээнүүд өгч хариуг аван дүүргийн эмнэлгийн мэдрэлийн тасагт Улсын бүртгэлийн 2554/253 дугаарын өвчтний түүх буюу стор нээлгэн хэвтэж эмчлүүлж байсан. Иймд би гэрээ хийж зээл авах үндэслэлгүй билээ. Уг нь нотлох баримтыг миний өвчний карт тус эмнэлгийн архиваас шүүн үзэж баталгаажуулж болно. Иймд 1100 км хол Улиастайд очиж зээл хөөцөлдөн авч ирэх хугацаа боломжгүй юм. Мөн өдий олон жил болоход нэг ч удаа надаас нэхэмжилж байгаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас хэрэгт: итгэмжлэл, №1/388 дугаар албан тоот, 2013.05.08-ны өдрийн №1282 дугаар зээлийн гэрээ, зээл төлөх хуваарийн баримт, ёийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтууд авагдсан байна.
4. Хариуцагч талаас: хариу тайлбар ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн
нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ё дарга нь хариуцагч ёэд холбогдуулан 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үүрэгт 3,648,049 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч ё нь ё даргатай 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан №1282 Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ-ний дагуу 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр, хүнс үйлдвэрлэх зориулалтаар зээлсэн. ё нь 2013 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 3,138,987 төгрөг төлөх ёстой байснаас зээлийн гэрээний үүрэг 89,700 төгрөгийг төлсөн. Зээлийн үлдэгдэл төлбөр болох 3,049,287 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 598,762 төгрөг, нийт 3,648,049 төгрөгийг төлөх ёстой боловч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул нийт 3,648,049 төгрөгийг гаргуулна гэж шаарджээ.
4. Хариуцагч ё нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээг байгуулаагүй, зээлийн гэрээг байгуулсан цаг хугацаанд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Тэгш мэнд өрхийн эмнэлэгт эмчид үзүүлэн даатгалын эм бичүүлж, эмийн сангаас эм авч, дүүргийн эмнэлэгт зүрхний бичлэг хийлгэж, шинжилгээ өгч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул тухайн цаг хугацаанд ё даргатай гэрээ байгуулж, зээл авах үндэслэлгүй, түүнчлэн зээлийн гэрээг байгуулсан гэх хугацаанаас хойш 11 жил өнгөрсөн, энэ хугацаанд нэг ч удаа тухайн асуудлаар шаардлага гаргаагүй атлаа мөнгөн төлбөр шаардсаныг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж эсэргүүцжээ.
5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
6. Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга нь хариуцагч ётэй 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан №1282 Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ-ний дагуу 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр, хүнс үйлдвэрлэх зориулалтаар зээлсэн гэх боловч зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй, мөн хариуцагчид зээл олгосноос хойш гэрээний хугацаа дуусгавар болсон 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 89,700 төгрөгийг эргэн төлснөөс хойш дахин зээлийн төлбөр төлөөгүй талаар тайлбарласан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг хэрэгжүүлсэн эсэхийг нотлох баримтаар нотлоогүй байна.
7. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох-оор заажээ.
8. Зохигчдын хооронд 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №1282 Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ-г 3 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон, шаардах эрх үүссэн цагаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 10 дугаар сар хүртэл зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардсан үйл баримт тогтоогдоогүй тул хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
9. Шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой хугацаа болох 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүргийг шаардсантай холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэх үйл баримт нотлогдоогүй, нөгөө талаас хариуцагч нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзаж байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаврыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх юм.
10. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан, хариуцагч гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзсан, хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ёэд холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 3,648,049 төгрөг гаргуулах тухай Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
12. Хариуцагч ё нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг гардуулах ажиллагааг хийхэд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг гардаж аваагүй боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд хариу тайлбар ирүүлсэн, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр болох шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагчийн хаягаар хүргүүлэхэд уг хаягт тийм хүн байдаггүй гэсэн хариу ирсэн, улмаар шүүх хуралдааны товыг 85888566 дугаартай утсанд мессэж-ээр хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
13. Хариуцагч ё нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар ёэд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 3,648,049 төгрөг гаргуулах тухай Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД