Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/01467

 

 

 

 

 

 

 

2024 04 10 181/ШШ2024/01467

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СүхбаатД:6178561/-д холбогдох,

Орон сууц захиалан бариулах гэрээ-ний төлбөрт 28,128,000 төгрөг, гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохирол 5,945,900 төгрөг, нийт 34,073,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ё, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний биеё-тай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Поларис апартмент -3 орон сууцны хотхоны Б блокын 9 давхарт 905 тоот 38,45 мкв 2 өрөө орон сууцыг 8 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр бариулах гэрээ хийж 2021 оны 03 сарын 30 ны өдөр захилга өгсөн. Гэрээнд зааснаар тус байр нь 2022 оны 4-р улиралд ашиглалтад орох ёстой байсан бөгөөд мкв нь 1,800,000 төгрөгөөр тооцож нийт 69,210,000 төгрөг төлөхөөс 2021.03.30-ны өдөр урьдчилгаа хэлбэрээр 21,100,000 төгрөгийг өөрийн хадгаламжаас тус компанийн дансанд шилжүүлэн төлөлт хийсэн. Үлдсэн төлбөр болох 48,110,000 төгрөгөөс тус гэрээний 1-р хавсралтын графикийн дагуу сар бүр \502000 төг\ хугацаанд нь эргэн төлж байсан болно. Гэтэл тус компанийн зүгээс захиалагч нартайгаа зөвшилцөхгүйгээр гэнэт \ 2022.06.29 өдрийн 002\ 161 тоот шийдвэр гаргаж 2 жилийн хугацаанд байрныхаа төлбөрийг төлж барагдуулахыг тулган шаардсанаас захиалагч нарын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч харилцан маргаан үүссэн. Иймээс иргэн миний хувьд өндөр насны тэтгэврээс өөр орлогогүй, хань минь хүнд өвчний улмаас насан өөд болоод удаагүй байсан тул дээрх шаардлагын дагуу эргэн төлөлт хийх ямар ч боломжгүй хүнд байдалд орсон тул өөрт тулгамдсан нөхцөл байдлаа танилцуулж өргөдөл гарган орон сууц захиалсан гэрээгээ 20 22.07.07-ны өдөр цуцалсан. Тус компанид гэрээний дагуу нийт 28,128,000 төгрөг төлсөн байсан бөгөөд гэрээ цуцалсан протоколд зааснаар 90 хоногийн дотор мөнгийг минь эргүүлэн олгох ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй элдэв шалтаг тоочин байнга худал хэлж олон дахин буцааж чирэгдүүлэн хохироосоор байгаад гомдолтой байна. Иймээс орон сууц захиалгын төлбөрт шилжүүлсэн 28,128,000 төгрөг, мөн хадгаламжийн мөнгөө шилжүүлснээс үүссэн хүүгийн алдагдал болох 2,785,200 төгрөг, гэрээ болон бусад баримтыг нотариатаар гэрчлүүлсний төлбөр болох 60,700 төгрөг, нийт 3,973,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.2. Нэхэмжлэгч 2024.02.05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн, гэрээ цуцалсан боловч тохиролцсон хугацаанд нэхэмжлэгчийн төлбөрийг буцаан өгөөгүй хохироож байгаа тул нэхэмжлэгч нь арга буюу мөнгөө олж авахаар шүүхэд хандсан. Үүнтэй холбоотойгоор 59 настай хөгшин хүн, эрүүл мэндийн шалтгааны улмаас байнга шүүх рүү явж чадахгүй, мөн хууль зүйн тусгай мэдлэггүй тул хуулийн мэргэжлийн туслалцаа авахаар өмгөөлөгчид хандаж, 2024 оны 01-р сарын 29-ний өдөр өмгөөлөгч ётай Өмгөөллийн гэрээ-г байгуулан, 3,100,000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд төлсөн. Иймээс, хариуцагчийн хариуцлагагүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 3,100,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Нийт Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалсны үр дагаварт нийт 34,073,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ё шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ц.Хандмаа нь ё-тай Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан харилцан тохиролцож 2021 оны 03-р сарын 30-ны өдрийн ПЗ-Д-01/13-63 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээний 2.2.1-т Гүйцэтгэгч тал нь барилга угсралтын ажил графикийн дагуу хэвийн явагдсан нөхцөлд орон сууцны барилгыг 2022 оны 4 улиралд багтаан ашиглалтад оруулна хэмээн заасан ба талууд Иргэний хуулийн 204.1 дэх хэсэгт заасан журмын дагуу 2022 оны 07 сарын 07-ны өдөр талууд харилцан тохиролцож гэрээнээс татгалзсан ба хэргийн баримтаар хариуцагч нь гэрээнд зааснаар орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд багтаан барьж, захиалагч буюу нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нь орон сууц захиалан бариулах гэрээний 7.1-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдал хамаарч байгаа ба талуудын хүсэл зоригоос үл шалтгаалах хариуцагч тал үүргээ бүрэн эсвэл зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй болсон. Үүнтэй холбоотой Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг-т шилжүүлсэн бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу бүх нийтийн хөл хорио тогтоосон нь дээрх тодорхойлолт ёсоор гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд хамаарч байгаа тул нэхэмжлэгч буюу Ц.Хандмаа нь банкны хүү 2,845,900 мөн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр болох 3,100,000 төгрөгийг шаардах эрхгүй байна. Учир нь: Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд өгсөн авснаа бодитоор харилцан буцаах, анхны байдалд оруулах үр дагавар үүсдэг. Нөгөө талаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон тохиолдолд ийнхүү татгалзсантай холбоотой учирсан хохирлыг нөгөө талдаа нөхөн төлөх үүрэг хүлээдэг. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн нь гэрээний үүргийн зөрчил болно. Улмаар гэрээний үүргийн зөрчил болон хохирлын хооронд шалтгаант холбоотой байж, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон нөхцөлд хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх учиртай. Энэ талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байдаг ба нэхэмжлэгч Ц.Хандмаа нь гэрээнээс татгалзсан явдалд талуудын байгуулсан гэрээний 7.1-т заасан нөхцөл байдал үүссэн тул хариуцагч буюу ё нь Иргэний хуулийн 227.2-т зааснаар буруугүй тул нэхэмжлэгч хохирол шаардах нь үндэслэл байна. Иймд Нэхэмжлэгч Ц.Хандмаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, харин гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэхүү хохирол шаардах үндэслэл хамаарахгүй тул Иргэний хуулийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээний нэг тал нь үүргээ зөрчсөнөөс үл хамаарч нэхэмжлэгч буюу Ц.Хандмаа нь хариуцагч буюу Марч Констракшн-с өөрийн хадгаламжийн хүү болох 2,845,900 мөн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр болох 3,100,000 төгрөгийг шаардах эрхгүй. Дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас Хаан Банкны 6% ийн хүү 2.785.200, нотариатаар гэрчлүүлсэн төлбөр 60,700 болон хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний 3,100,000 төгрөг нийт 5,945,900 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлийн үндсэн төлбөр болох 28,128,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч буцаан олгоход татгалзах зүйлгүй гэжээ.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, орон сууц захиалан бариулах гэрээ, ХУР системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, төлбөр төлөгдсөн баталгаа, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, хаан банкны депозит дансны хуулга, гэрээ цуцалсан протокол, 7 хуудас канондсон баримт, итгэмжлэл, ХУР системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөллийн гэрээ, Хаан банкны тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

 

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Хандмаа нь ё-д холбогдуулан Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцалсан, татгалзсантай холбоотойгоор урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон гэрээний үүргээ хариуцагч зөрчсөний улмаас учирсан хохиролд нийт 34,073,900 төгрөгийг гаргуулахаар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

а/ Ц.Хандмаа нь ё-тай 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан, уг гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Поларис Апартмент-3 хотхоны Д блок, 9 дүгээр давхрын 905 тоот, 38,45 м.кв, 2 өрөө орон сууцыг 1 кв.м-ыг нь 1,800,000 төгрөгөөр тооцон, нийт 69,210,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон, урьдчилгаа төлбөр болон гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу нийт 28,128,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч нь захиалагч нартайгаа зөвшилцөхгүйгээр гэнэт шийдвэр гаргаж 2 жилийн хугацаанд байрныхаа төлбөрийг төлж барагдуулахыг тулган шаардсан тул маргаан үүсэж, уг шаардлагыг биелүүлэх буюу 2 жилийн дотор орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй учир өөрт тулгамдсан нөхцөл байдлаа танилцуулж өргөдөл гарган орон сууц захиалгын гэрээг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр цуцалсан. Гэрээг цуцалснаас хойш 90 хоногийн дотор мөнгөн төлбөрийг буцаан олгохоор тохирсон боловч элдэв шалтаг тоочин мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлээгүй тул орон сууц захиалгын төлбөрт шилжүүлсэн 28,128,000 төгрөг, мөн гэрээ цуцалсан протоколын дагуу мөнгөө шилжүүлсэн бол шүүхэд хандах хүртэлх хугацаанд хамгийн багаар тооцоход Хаан банкны хадгаламжийн хүүгээр олох ёстой байсан 2,785,200 төгрөг, гэрээ болон бусад баримтыг нотариатаар гэрчлүүлсний төлбөрт төлсөн 60,700 төгрөг, уг маргааныг шийдвэрлүүлэхийн тулд өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж 3,100,000 төгрөгийг төлж хохирсон тул нийт 34,073,900 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч ё нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний дагуу Ц.Хандмаагаас шилжүүлсэн 28,128,000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй, уг мөнгөн төлбөрийн асуудлаар маргаагүй боловч олох ёстой байсан орлого болох 2,785,200 төгрөг, нотариатын зардал 60,700 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт төлсөн 3,100,000 төгрөг нийт 5,945,900 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. Үүнд: 2022 оны 07 сарын 07-ны өдөр талууд харилцан тохиролцож гэрээнээс татгалзсан, хариуцагч нь гэрээнд зааснаар орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд багтаан барьж, захиалагч буюу нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нь орон сууц захиалан бариулах гэрээний 7.1-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдал-д хамаарч байгаа ба талуудын хүсэл зоригоос үл шалтгаалах хариуцагч тал үүргээ бүрэн эсвэл зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй болсон. Үүнтэй холбоотой Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг-т шилжүүлсэн бөгөөд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд хамаарч байгаа тул нэхэмжлэгч буюу Ц.Хандмаа нь банкны хүү 2,845,900 мөн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр болох 3,100,000 төгрөгийг шаардах эрхгүй. Нэхэмжлэгч Ц.Хандмаа нь гэрээнээс татгалзсан явдалд талуудын байгуулсан гэрээний 7.1-т заасан нөхцөл байдал үүссэн тул хариуцагч буюу ё нь Иргэний хуулийн 227.2-т зааснаар буруугүй гэж маргажээ.

 

4. Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч Ц.Хандмаа нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Поларис Апартмент-3 хотхоны Д блок, 9 дүгээр давхрын 905 тоот, 38,45 м.кв, 2 өрөө орон сууцыг 1 кв.м-ыг нь 1,800,000 төгрөгөөр тооцон, нийт 69,210,000 төгрөгөөр худалдан авахаар ё-тай 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулжээ.

 

5.а. Гэрээний ерөнхий нөхцөл, зохигчийн хооронд хийгдсэн тохиролцоо зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

6. Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсантай холбоотойгоор 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.3.4-т заасан урьдчилгаа төлбөрт 21,100,000 төгрөгийг, мөн гэрээний хавсралтаар баталсан графикт төлөлтийн хугацаанд 7,028,000 төгрөг буюу нийт 28,128,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Хандмаа нь ё-д шилжүүлсэн боловч гүйцэтгэгч нь захиалагч нартайгаа зөвшилцөхгүйгээр Ц.Хандмаатай байгуулсан урт хугацааны графикт төлөлттэй гэрээний нөхцөлийг 2 жилийн хугацаатай болгож өөрчлөх талаар шаарджээ.

 

7. Тодруулбал, Ц.Хандмаа нь ё нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний хувьд 2021.04.25-ны өдрөөс хойш нийт 96 удаагийн төлөлтөөр 2029.03.25-ны өдөр эцсийн төлөлтийг хийж дуусгавар болгохоор гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлийг богиносгож 2 жилийн хугацаанд буюу 24 сарын дотор төлбөрийг төлж барагдуулах нөхцөл болгон өөрчлөх шаардлагыг гүйцэтгэгчээс захиалагчид тавьсантай холбоотойгоор уг нөхцөлийг биелүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр захиалагч санал гаргаж, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээг цуцалжээ.

 

8. Нэхэмжлэгч Ц.Хандмаа нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 28,128,000 төгрөгийг ё-д шилжүүлсэн, хариуцагч уг мөнгөн дүнг хүлээн авсан эсэх асуудлаар маргаагүй тул 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-ний үндсэн үүрэг, мөн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр талуудын хооронд үйлдсэн Гэрээ цуцалсан протокол-ын дагуу 28,128,000 төгрөгийг гэрээг цуцалсантай холбоотойгоор хариуцагч ё буцаан төлөх үүрэгтэй юм. /хх-16/

 

9. Нэхэмжлэгч Ц.Хандмаа нь гэрээний үндсэн үүрэгт шилжүүлсэн төлбөрийг буцаан гаргуулах шаардлага гаргаснаас гадна гэрээг цуцалсны улмаас учирсан хохиролд 5,945,900 төгрөгийг шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлахдаа, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй талаар шүүх хуралдаанд тайлбарлаж мэтгэлцжээ.

 

10. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.

 

11. Зохигчдын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний хувьд 2021 оны 03 дугаар сарын 30-ын өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний төлбөр төлөх нөхцөлд өөрчлөлт оруулах гүйцэтгэгчийн саналыг захиалагч хүлээн зөвшөөрөөгүй, улмаар тухайн саналын дагуу төлбөр төлөх боломжгүй гэж үзсэн учир нэхэмжлэгч Ц.Хандмаа нь хариуцагчтай харилцан тохирч гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон тул хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсаны улмаас хохирол шаардах эрх үүсэхгүй.

 

12. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу хүлээсэн үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэмэлт хугацаа тогтоосон, үүргийн зөрчлийн улмаас үр дүн гараагүй, улмаар гэрээнээс татгалзсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

13. Түүнчлэн гэрээний талууд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээг харилцан тохирч цуцалсан үйл баримт тогтоогдсон учир гэрээг нэгэнт цуцалсан тохиолдолд түүнээс хойш гүйцэтгэгч гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээнээс дахин татгалзах гэх нөхцөл үүсэхгүй бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй юм.

 

14. Хариуцагч ё нь хохирол гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасныг үндэслэн хохирол шаардах эрхгүй гэж маргасан боловч энэхүү гэрээний зохицуулалт нь зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралгүй юм. Учир нь гэрээний 7.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл хүнд нөхцөл байдлын улмаас талууд хууль буюу гэрээнд заасан үүргээ бүрэн эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хууль болон гэрээнд заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд энэ зохицуулалт хамаарах боловч талуудын гэрээг цуцалсан шалтгаан, үндэслэл нь тухайн нөхцөл байдалтай хамааралгүй байна.

 

15. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 255.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзсантай холбоотойгоор шаардах эрх, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан гэрээний үүргээс татгалзах эрхийн үндэслэлд зохигчийн хооронд үүссэн маргаан хамаарахгүй гэж дүгнэв.

 

16. ё-ийн гэрээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай мөнгөн төлбөрийн графикт хугацааг богиносгох саналыг нэхэмжлэгч Ц.Хандмаа нь хүлээн зөвшөөрөөгүй тул 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр талууд харилцан тохирч Гэрээ цуцалсан протокол үйлджээ.

 

17. Энэхүү гэрээ цуцалсан протоколын дагуу хариуцагч ё нь гэрээг цуцалснаас хойш 90 хоногийн дотор буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор захиалагчийн төлсөн 28,128,000 төгрөгийг буцаан төлөх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

18. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заажээ.

 

19. Хариуцагч ё нь гэрээг цуцалснаас хойш 90 хоногийн дотор 28,128,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, баримтыг нотариатаар гэрчлүүлсний улмаас бодит зардал гарсан, нийт 3,110,700 төгрөгийн төлбөрийг өөрөөс зарцуулж, хохирсон шалтгаант холбоо тогтоогджээ.

 

20. Төлбөрийг тохирсон хугацаанд төлөх ёстой үүргийн зөрчил эхэлснээс хойших хугацаанд ётай 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өмгөөллийн гэрээг байгуулж, 2024.01.30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2024.01.29-ний өдөр 1,500,000 төгрөгийг төлсөн, нотариатын зардалд 10,700 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдсон, эдгээр нь хариуцагч нь төлбөр буцаан төлөх үүргээ зөрчсөний улмаас Ц.Хандмаад учирсан бодит хохирол болох нь тогтоогдсон тул 3,110,700 төгрөгийг хохиролд тооцон шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

21. Ц.Хандмаа нь гэрээг цуцалсан 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн протоколоос хойш 9 хоногийн хугацаанд хариуцагч үүргээ гүйцэтгэсэн бол 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 28,128,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн Хаан банкны хугацаатай хадгаламжид хадгалуулж, хамгийн багаар буюу 1 жилийн хадгаламжийн 6 хувийн хүүгээр тооцоход 2,785,200 төгрөгийн хүүгийн орлого олох ёстой байсан гэж хохиролд шаарджээ.

 

22. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээг өөрсдийн санаачилгаар цуцалсантай холбоотойгоор мөнгөн төлбөр буцаан олгох үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн үеэс хойш шүүхэд хандах хүртэлх олох ёстой байсан орлогыг хохиролд тооцон шаардаж байгаа боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар олох ёстой байсан орлогод тооцон 2,785,200 төгрөгийг шаардах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

23. Түүнчлэн нэхэмжлэгч нь Хаан банкны хадгаламжийн жилийн хүү нь 6 хувь болох нь нийтэд илэрхий үйл баримт гэсэн үндэслэлээр шүүхэд нотлох баримт гаргаагүй бөгөөд хүүг тус банкны ямар нөхцөлтэй, хэдэн хувийн хадгаламжийн хүрээнд хэрхэн яаж тооцсон нь тодорхой бус, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2,785,200 төгрөгийн хохирлыг нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

 

24. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үндсэн төлбөр 28,128,000 төгрөг, нотариатын зардал 10,700 төгрөг, өмгөөллийн хөлс 3,100,000 төгрөг, нийт 31,238,700 төгрөгийг хариуцагч ё-иас гаргуулж нэхэмжлэгч Ц.Хандмаад олгож, үлдэх 2,835,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч ё-иас 31,238,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Хандмаад олгож, үлдэх 2,835,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Хандмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377,369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ё-иас 314,143 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Хандмаад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД