Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/00686

 

 

 

 

 

 

2024 02 21 181/ШШ2024/00686

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатархүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчё хариуцагч ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ё" ХХК нь 2022 оны 11-р сарын 09-ний өдөр ЗГ04-2211165 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 3,999,900 төгрөгийг сарын 3.10%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр "Омни смарт ХХК-иас Galaxy Z Flip 4 загварын гар утас худалдан авч нэмэлтээр ЗГ04-2211165 тоот гэрээний 8.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөргөгч /хуучин/ барьцаалсан. Гэтэл зээлдэгч нь үндсэн зээлд 174,011.23 төгрөг, хүүнд 462,337.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,651.17 төгрөг, нийт 641,000 төгрөг төлснөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хавсралтад заасан хуваарийн дагуу зээлээ төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 163 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгчээс 2023 оны 09-р сарын 25-ны өдрийн байдлаар -Үндсэн зээлийн үлдэгдэл 3,825,888.77 төгрөг, Төлөх ёстой хүү 796,916.75 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 22,508.97 төгрөг, Нийт 4,645,314.49 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ё ХХК нь хариуцагч ёд холбогдуулан 4,645,314.49 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 774,219 төгрөг,

2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 774,219 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 774,219 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 774,219 төгрөг,

2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 774,219 төгрөг,

2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 774,219 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ё ХХК нь хариуцагч ёд холбогдуулан 4,645,314.49 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 774,219 төгрөг,

2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 774,219 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 774,219 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 774,219 төгрөг,

2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 774,219 төгрөг,

2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 774,219 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 89,280 төгрөгийг хариуцагч ёгаас гаргуулж, нэхэмжлэгч,ё ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ     Ц.АМАРМЭНД