Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/00589

 

 

 

 

 

 

 

2024 02 16 181/ШШ2024/00589

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

лах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:ё миний бие 2021.09.02-ны өдөр "ён" ХХК-тай "Орон сууц захиалан бариулах гэрээ" байгуулсан. Тус гэрээгээр миний бие ХУД, 10-р хороонд баригдаж буй "Поларис апартмент-2" хотхоноос 52.07 мкв, 2 өрөө орон сууцыг урьдчилгаа төлбөр төлөөд 8 жилийн хугацаанд хуваан төлөхөөр тохиролцсон. Миний бие гэрээний үүргээ биелүүлж нийт 33,481,000 төгрөг төлөөд байхад 2022 онд тус байгууллагаас "манай байгууллага ковидын улмаас алдагдал хүлээгээд байгаа тул 8 жилийн хугацаанд хуваан төлөх нөхцөл байхгүй болсон, гэрээ шинэчлэж богино хугацаатай болгоно" гэсний улмаас миний бие гэрээгээ цуцлахаас аргагүйд хүрч гэрээгээ цуцалсан. Гэрээг цуцлаж 2022.08.15-ны өдөр "Гэрээ цуцалсан протокол" үйлдэж, 90 хоногийн дотор миний төлсөн 33,481,000 төгрөгийг буцаана гэсэн. Гэвч одоог хүртэл "ён" ХХК нь миний төлсөн гэрээний төлбөрийг буцааж төлөөгүй байна. Иймд "ён" ХХК-с 33,481,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 2024.01.26-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчё нь хариуцагч "ён" ХХК-д холбогдуулан 33,481,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3,481,000 төгрөг,

2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 6,519,00 төгрөг,

2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг,

2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг,

2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,481,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74,3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгчё нь хариуцагч "ён" ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,481,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч "ён" ХХК нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч,

2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3,481,000 төгрөг,

2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 6,519,00 төгрөг,

2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг,

2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг,

2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 3,481,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 325,355 төгрөгийг хариуцагч ён ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчёд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Ц.АМАРМЭНД