| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/01170/И |
| Дугаар | 181/ШШ2024/00525 |
| Огноо | 2024-02-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2024/00525
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С
Нэхэмжлэгч: Б
Хариуцагч: Солбогдох
Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 25.168.110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчё-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, нэхэмжлэгч ёгийн өмгөөлөгч ё, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, гэрч Б.Цэлмэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ё ХХК нь 2014 онд анх Хос мөнх инвест ХХК нэртэйгээр зээлийн үйл ажиллагаа явуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөрё ХХК болгон нэрээ өөрчлөн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Хос мөнх инвест ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байхад иргэн ё нь өөрийн өмчлөлийн 43-25 УАХ улсын дугаартай Ланд ровер дефендр-X маркын мөнгөлөг өнгөтэй 2021 онд үйлдвэрлэсэн суудлын зориулалттай авто машиныг фидуцийн гэрээгээр барьцаалж 220.000.000 төгрөгийн зээл авч тус авто машиныг манай ББСБ нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн болно. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Монгол даатгал ХХК-ийн Ган жолоо нэртэй 4.020.000 төгрөгийн үнэ бүхий багцыг сонгож даатгалын гэрээг байгуулж 892102766 дугаар авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа хийлгэсэн. Гэтэл зээлдэгч ё нь өөрийн өмчлөлийн манай ББСБ-ийн нэр дээр бүртгэлтэй авто машиныг жолоодон Сайншанд Зүүн баян-Таван толгой чиглэлд явж байхдаа үерийн улмаас үүссэн гуу жалга байсныг анзааралгүй тулж ирж гулган орж машиныхаа доод талаас хүчтэй цохисноос болж радиатор болон ойролцоох эд ангиуд нь эвдэрсэн. Авто машинд учирсан хохирол, даатгалын нөхөн төлбөрийг гаргуулахаар зээлдэгч ё нь Монгол даатгал ХХК, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус гомдол гаргасан боловч, шүүхээр шийдвэрлүүлэхээр хариу өгсөн, шүүхэд нэхэмжлэл гаргахад тус авто машин нь манай ББСБ-ын нэр дээр байдаг тул ББСБ-иас даатгалын нөхөн төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч ёд Монгол даатгал, Санхүүгийн зохицуулах хороо, шүүхэд нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэл гомдол хүсэлт гаргах зөвшөөрлийг олгож байсан болно.
1.1. Нэхэмжлэгч ё миний бие 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Булл капитал ХХК-г Хос мөнх инвест ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байхад өөрийн өмчлөлийн 43-25 УАХ улсын дугаартай Ланд ровер дефендэр-X маркийн мөнгөлөг өнгөтэй 2021 онд үйлдвэрлэсэн суудлын зориулалттай авто машиныг фидуцийн гэрээгээр барьцаалж 220.000.000 төгрөгийн зээл авч тус авто машины эзэмших эрхийн гэрчилгээг Хос мөнх инвест ББСБ нэр дээр шилжүүлсэн болно. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө Монгол даатгал ХХК-ийн Ган жолоо нэртэй 4.020.000 төгрөгийн үнэ бүхий багцыг сонгож даатгалын гэрээг байгуулж 892102766 дугаар авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа хийлгээд Зүүнбаян-Таван толгой чиглэлд зорчин явахдаа үерийн улмаас үүссэн гуу жалга байсныг анзааралгүй тулж ирэн гулган орж машиныхаа доод талаас хүчтэй цохисноос болж радиатор болон ойролцоох эд ангиуд эвдэрсэн болно. Эвдрэл гэмтэл гарсан учир яаралтай сүлжээтэй газар очин Старчейз авто мотив лимитд ХХК-ийн засварын төвтэй холбогдон инженерийн зөвлөснөөр тээврийн хэрэгсэлээ асаалгүйгээр хүлээж байгаад ачуулан Улаанбаатар хотод авчирч засвар хийлгэсэн. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод ирэн Старчейз авто мотив лимитд ХХК-д машинаа хүлээлгэн өгч мөн өдөөр Монгол даатгал ХХК-д мэдэгдэхэд даатгалын ажилтан ирж үзэн баталгаажуулсан. Засварын төлбөр нийт 25.168.110 төгрөг болсон бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Монгол даатгал ХХК-д даатгалын нөхөн төлбөр авахаар холбогдох баримтыг бүрдүүлэн өргөдөл гаргасан. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 01/1171 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн бөгөөд энэхүү мэдэгдэлдээ даатгалын тохиолдол 3 асуудлаар нотлогдохгүй байна гэж үзсэн.
а/ 2022 оны 4 сарын 11-ний өдрийн Зүүнбаян-Тавантолгой явах үед болсон гэх тохиолдлыг фото зураг болон видео бичлэг хийж баримтжуулаагүй тул осол хэзээ, хаана болсныг нотлох боломжгүй нөхцөл гэжээ. Монгол Даатгал ХК-тай байгуулсан авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, баталгааны 12 дугаар зүйлийн 12.6.1.7.1-т осол, хохирлын талаарх фото зураг, видеог хавсаргах талаар дурдсан байдаг бөгөөд энэ нь хэзээ, хаана осол болсон талаар нотлохыг шаардаагүй байна. Түүнчлэн хэзээ болсон талаар Старчейз автомотив лимитд ХХК-ний 2022 оны 06 сарын 09-ны өдрийн 080/2022 дугаар тодорхойлолтод дурдсан 2022 оны 04 сарын 12-ны өдөр ... манай засварын төвд ачуулж ирсэн. гэх тодорхойлолт болон гэмтлийг баталгаажуулан авсан зургийг 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 12 цаг 23 минутанд дарсан байгаа талаар холбогдох гэрэл зургаас тодорхой харагддаг бөгөөд энэ нь 2022 оны 04 сарын 11-ний өдөр осол болсон талаар нотолно гэж үзэж байна.
б/ Даатгуулагч нь 2022 оны 04 сарын 11-ний өдөр даатгалын зуучлагчаар дамжуулж авто тээврийн хэрэгслийн даатгал бүтээгдэхүүн сонгож гэрээ байгуулан, даатгалын гэрээ байгуулсан тухайн өдрөө даатгалын тохиолдол гаргасан бөгөөд даатгалын гэрээний дагуу Монгол даатгал ХК-ний лавлах 1800-1990 утас руу залгаж Даатгуулагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна гэжээ. Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.8.4-т даатгалын тохиолдол болсон тухай Даатгагчийн Шуурхай албаны 1800-1990 утсанд хот суурин газарт бол нэн даруй, хөдөө орон нутагт бол 72 цагийн дотор мэдэгдэх талаар дурдсан байдаг бөгөөд миний бие гэрээний дагуу даатгалын тохиолдлыг 72 цагийн дотор буюу 2022 оны 04 сарын 12-ны өдөр мэдэгдсэн тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.
в/ Даатгалын зуучлагч нь 2022 оны 04 сарын 11-ний өдөр ётэй Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулахдаа хамтран ажиллах 24А2220000002 дугаартай гэрээний Хавсралт 1 зааварчилгааны дагуу даатгал хийгдэх үеийн фото зураг дарж авах үүргээ биелүүлээгүй байна гэжээ.
Миний зүгээс даатгалын компаниас өгсөн зааварчилгааны дагуу даатгалын гэрээг байгуулж, даатгалын баталгааг бөглөж даатгалын төлбөрийг төлсөн бөгөөд тухайн үеийн зураг зураг авах, болон бусад асуудал даатгал болон даатгалын зуучлагч нарын хоорондын асуудал бөгөөд хамтран ажиллах гэрээний үүргээ хэн аль нь зөрчсөнөөс шалтгаалж иргэн миний бие хохирох ёсгүй гэж үзэж байна. Мөн миний бие 2022 оны 04 сарын 11-ний өдөр Сайншандаас Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр зам дагасан технологийн шороон замаар явж байхад даатгалын тохиолдол буюу осол болсон байдаг. Энэ үед тухайн газарт ямар нэгэн сүлжээ барих боломжгүй алслагдсан зэлүүд газар байсан учир цагдаагийн байгууллагад хандах ямар нэгэн боломж байгаагүйгээс гадна яаралтай машинаа ачуулан Улаанбаатар хот хүргэхээс өөр бодол орж ирээгүй байсан Дээрх үндэслэлээр Монгол даатгал ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс цааргалж нөхөн төлбөр олгохоос татгалзсанд гомдолтой байгаа тул энэхүү асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр Булл капитал ХХК-тай хамтран энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Даатгалын нөхөн төлбөр 25.168.110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчё" (Тухайн үеийн Хос Мөнх Инвест ББСБ) ХХК нь Монгол Даатгал ХК-тай 24А2220000002 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Дээрх гэрээний дагуу ё нь даатгалын зуучлагчаар дамжуулан 4325 УАХ улсын дугаартай Ланд ровер дефендэр-X маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ"-г 1 жилийн хугацаатай байгуулж даатгуулсан. Даатгуулагч ё нь 4325 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон албан ажлаар Дорноговь аймгийн Сайншанд суманд 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр очиж, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сайншандаар хөдөлж Зүүнбаян Тавантолгой чиглэлд явахдаа үерийн жалга руу орж газар мөргөсний улмаас даатгалын зүйлд хохирол учруулсан хэмээн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагт Монгол Даатгал ХК-ийн 7017-0000, 1800-1990 утсанд дуудлага өгч мэдэгдэж, нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан. Монгол даатгал ХК-ийн зүгээс нөхөн төлбөрийн материалыг хянаж үзээд нөхөн төлбөр олгох боломжгүй байсан. Тодруулбал, ё нь Монгол Даатгал ХК болон Булл Капитап ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан "Хамтран ажиллах гэрээ-ний дагуу даатгалын зуучлагчаар дамжуулан Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан.ё ХХК нь 4325 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 13 минутад шилжүүлсэн. Талууд хамтран ажиллах гэрээнд Даатгалын хураамжийг даатгал хийгдсэн даруйд Даатгагчийн Хаан банк дахь 5006087264 тоот харилцах дансанд шилжүүлэн, программд бүртгэгдсэн даатгалын гэрээний бүртгэлтэй тулгаснаар даатгалын гэрээ байгуулагдсанд тооцох ба даатгуулагчийн хохирлыг барагдуулах гэрээний үүрэг хэвийн явагдахыг талууд зөвшөөрөв" гэж харилцан тохиролцсон. Даатгуулагч нь даатгалын тохиолдол 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас Зүүн баян-Тавантолгой явах үед болсон гэх боловч даатгалын тохиолдлыг фото зураг, видео бичлэг хийж баталгаажуулаагүй нь осол хэзээ, хаана болсныг нотлох боломжгүй нөхцөлд хүргэсэн. Түүнчлэн авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан өдрөө даатгалын тохиолдол гаргасан гэх боловч даатгалын гэрээний дагуу Монгол Даатгал ХК-ийн лавлах 1800-1900 утас руу залгаж даатгагчид нэй даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй
Даатгалын зуучлагчё нь ётэй Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулахдаа Хамтран ажиллах гэрээ-ний хавсралт 1-т заасан зааварчилгааны дагуу даатгал хийгдэх үеийн фото зургийг дарж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй.
Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний нөхөн төлбөр олгохгүй хэсэгт Даатгалын гэрээ байгуулагдсанаас хойш 24 цагийн дотор учирсан аливаа хохирол-ийг даатгагч хариуцахгүй байхаар талууд харилцан тохиролцсон. ё нь даатгалын зуучлагчаар дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний даатгуулсан бөгөөд даатгалын тохиолдол нь даатгуулахаас өмнө тохиолдсон уу, эсвэл 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тохиолдсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар даатгуулагч нотлоогүй тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй. Иймд даатгалын гэрээнд заасны дагуу даатгуулагч ёд даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: ёгийн иргэний болон жолооны үнэмлэхний хуулбар, хуулийн этгээдийн нэр өөрлөгдсөн тухай лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, №9/4883 дугаар албан бичиг, №01/1171 дугаар албан бичиг, №22/419 тоот албан бичиг, №ЗГ/22020901 зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2022.06.15-ны өдрийн өргөдөл, №080/2022 тоот албан бичиг, №8120300 дугаар баримт, канондсан фото зургууд, автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, баталгаа, Цэлмэгийн гадаад паспортын хуулбар, №236/2023 дугаар баримт /хуулбар хувь/, бэлэн мөнгөний зарлагын баримтууд,
Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №04/56 дугаар тушаал, итгэмжлэл, Б.Нямбатын иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, даатгалын тохиолдлын үзлэг хийгдэх үеийн тэмдэглэл, хамтран ажиллах гэрээ, автомашины фото зураг авалт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, авто тээврийн хэрэгслийн даатгал, авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, 2022.06.15-ны өдрийн өргөдөл, депозит дансны хуулга, фото зургууд, №6/2762 дугаар албан бичиг, автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, №04/66 дугаар тушаал, №01/2042 дугаар итгэмжлэл,
Шүүхийн журмаар: 2023.09.20-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хавсралт 1-9 хуудас/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. ё ньё ХХК-тай байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээний дагуу худалдан авсан Ланд ровер Дефендр-Х маркийн автомашиндаа 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Монгол даатгал ХХК-ийн Ган жолоо нэртэй 4,020,000 төгрөгийн үнэ бүхий багцыг сонгож даатгалын гэрээг байгуулсан, улмаар мөн өдрөө Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүн баян-Таван толгой чиглэлд авто машиныг жолоодон явж байхдаа үерийн улмаас үүссэн гуу жалга байсныг анзааралгүй, гулган орж машиныхаа доод талыг хүчтэй цохисны улмаас машинд гэмтэл үүссэн. Тухайн эвдрэл, гэмтлийг засварлуулахад 25,168,110 төгрөгийн төлбөр гарсан. Даатгалын гэрээнд зааснаар нөхөн төлбөрийг хүссэн боловч Монгол даатгал ХХК нь ...осол болсон гэх тохиолдлыг фото зураг, видео бичлэг хийж баримтжуулаагүй нь осол хэзээ, хаана болсныг нотлох боломжгүй..., ослын талаар даатгуулагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй ... даатгалын гэрээг байгуулахдаа фото зургаар баримтжуулах үүргээ биелүүлээгүй буюу дээрх 3 зүйлээр нотлогдоогүй гэж үзэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан.
2.1. Даатгалын гэрээг байгуулсан, даатгалын баталгааг баталгаажуулж, гэрээнд заасан хураамжийг төлсөн, мөн осол нь алсмал, зэлүүд газар болсон, утасны сүлжээ барихгүй байсан учир цагдаагийн байгууллага, даатгагчид шууд мэдэгдэх боломжгүй байсан тул яаралтай Улаанбаатар хот руу машинаа ачуулж ирэн авто засварын газарт, даатгалын байгууллагад шуурхай хандсан, мөн тухайн үеийн байдлыг зургаар авсан боловч даатгалын нөхөн олговор олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан тул нөхөн төлбөрт 25,168,110 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэгч маргажээ.
3. Хариуцагч Монгол даатгал ХК нь иргэн ётэй даатгалын зуучлагчаар дамжуулан Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ"-г 1 жилийн хугацаатай байгуулсан, даатгалын хураамжийг төлсөн асуудлаар маргахгүй боловч нөхөн төлбөрийн материалыг хянаж үзэхэд олгох боломжгүй байсан. Учир нь даатгалын тохиолдлыг фото зураг, видео бичлэг хийж баталгаажуулаагүй нь осол хэзээ, хаана болсныг нотлох боломжгүй болсон. Түүнчлэн авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан өдрөө даатгалын тохиолдол гаргасан гэх боловч даатгалын гэрээний дагуу Монгол Даатгал ХК-ийн лавлах 1800-1900 утас руу залгаж даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мөн даатгалын зуучлагчтай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу даатгал хийгдэх үеийн автомашины бодит фото зургийг дарж баталгаажуулах үүргээ биелүүлээгүйгээс гадна Даатгалын гэрээ байгуулагдсанаас хойш 24 цагийн дотор учирсан аливаа хохирол-ийг даатгагч хариуцахгүй байхаар талууд харилцан тохиролцсон зэрэг шалтгаан, үндэслэлээр татгалзсан, ё нь даатгалын зуучлагчаар дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр даатгуулсан бөгөөд даатгалын тохиолдол нь даатгуулахаас өмнө тохиолдсон, эсвэл 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тохиолдсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар даатгуулагч баримтаар нотлоогүй тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж шаардлагыг эс зөвшөөрчээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. ё нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ланд ровер Дефендр-Х маркийн автомашиныг худалдан авах зорилгоор Хос мөнх инвест ББСБ ХХК/шинэ нэрээрё/-тай 220,000,000 төгрөгийн №ЗГ/22020901 дугаартай Зээлийн гэрээ, №ФГ/22020901-1 дугаартай Фидуцийн гэрээг тус тус байгуулж, Ланд ровер Дефендр-Х маркийн, 43-25УАХ улсын дугаартай, автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд бүртгүүлсэн зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ хэрэгт авагдсан байна./хх-17-21/
6. Улмаар, нэхэмжлэгч ё нь зээлийн болон фидуцийн гэрээг байгуулснаас хойш 2 сар гаруйн дараа Монгол даатгал ХК болонё ХК нарын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний дагуу даатгалын зуучлагч буюу зээлдүүлэгчё-иар дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр №892102766 баталгааны дугаартай Ган жолоо-Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г Монгол даатгал ХК-тай байгуулжээ.
7. Зохигчдын байгуулсан гэрээний даатгалын зүйл нь эд хөрөнгө, гэрээний зорилго нь эрсдэлийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорыг нөхөн төлөх агуулга байгаагаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д заасан гэм хорын даатгалын гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан даатгалын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх шаардлагыг хангажээ.
8. Тээврийн хэрэгслийг эзэмшигч ё нь даатгалын зүйл болох Ланд ровер Дефендр-Х маркийн 43-25УАХ улсын дугаартай автомашиныг даатгалын гэрээ байгуулсан мөн өдөр нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр орон нутгийн замд жолоодож явах үед эрсдэл учирсан, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг, Зүүн баян-Таван толгой чиглэлд явахдаа үерийн улмаас үүссэн гуу жалгыг анзаарахгүй тулж, жалганд гулган орсны улмаас автомашины урд доод хэсэгт нь эвдрэл гэмтэл үүссэн, улмаар засварын төлбөрт үүссэн 25,168,110 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч нь даатгалын тохиолдол хэзээ үүссэн болох нь нотлогдоогүй, гэрээнд заасан нөхцөлийг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан нь маргааны үндэслэл болжээ.
9. Хариуцагч Монгол даатгал ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан.
а/ Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ланд ровер Дефендр-Х маркийн 43-25УАХ улсын дугаартай автомашинд даатгалын баталгаа бичүүлж Ган жолоо-Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г зуучлагчаар дамжуулан байгуулсан, даатгалын хураамжийг бүрэн төлсөн асуудлаар маргахгүй боловч даатгалын гэрээнд заасан нөхцөл бүрэн бүрдээгүй буюу осол хэзээ, хаана болсныг даатгуулагч нотлоогүй, тохиолдлыг даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, даатгалын зуучлагчтай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу даатгал хийгдэх үеийн фото зургийг дарж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй, гэрээ байгуулснаас хойш 24 цагийн дотор учирсан аливаа хохирлыг даатгагч хариуцахгүй байхаар гэрээнд заасан зэрэг нь нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болох бөгөөд даатгалын тохиолдол нь даатгуулахаас өмнө тохиолдсон уу, эсвэл хойно тохиолдсон эсэх нь тодорхойгүй, энэ талаар даатгуулагч нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
10. Хэрэгт цугларсан баримтаас дүгнэхэд даатгалын тохиолдол нь даатгалын гэрээг байгуулахаас өмнө бий болсон, эсхүл даатгалын гэрээг байгуулснаас хойш тохиолдсон эсэх нь баримтаар хангалттай нотлогдоогүй буюу даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр шаардах эрх үүссэн болохыг даатгуулагч нотлоогүй тул хариуцагчийн татгалзал бодитой гэж дүгнэв.
10.1. Тодруулбал, даатгуулагч ё нь Монгол Даатгал ХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр даатгалын гэрээг байгуулсан, улмаар мөн өдрөө Сайншанд-Зүүнбаян-Тавантолгой чиглэлд явах үед гуу жалгыг анзаарахгүй гулган орсны улмаас автомашинд эвдрэл, гэмтэл учирсан гэх даатгалын тохиолдлыг тухайн газарт нь буюу тохиолдол үүссэн нөхцөл байдлыг фото зураг болон видео бичлэг, бусад эх сурвалжаар хангалттай баримтжуулаагүйгээс осол, хэзээ хаана болсныг нотлох боломжгүй нөхцөл байдал үүсжээ.
10.2. Түүнчлэн даатгуулагч нь даатгалын тохиолдлыг даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс даатгалын тохиолдол хэзээ үүссэн болохыг тодорхойлох боломжгүй болсон, мөнё нь хамтран ажиллах гэрээнд заасны дагуу даатгалын гэрээг бусадтай байгуулахдаа тухайн автомашины фото зураг авах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр татгалзсан, дээр дурдсан нөхцөл байдлуудаас шалтгаалан Авто тээрийн хэрэгслийн даатгалын гэрээ хийгдсэний дараа даатгалын тохиолдол бий болж, хохирол үүссэн гэх нь нотлогдохгүй гэсэн үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр төлөхөөс татгалзсаныг хууль, гэрээнд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэв.
11. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч ёгийн Монгол даатгал ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ авагдсан, уг гэрээнд заасны дагуу даатгалын хураамж 4,020,000 төгрөгийг төлсөн болохыг нотлох баримт авагдсан хэдий ч даатгалын гэрээг байгуулснаас хойш даатгалын тохиолдол бий болсон нь хөдөлбөргүй нотлогдоогүй гэж үзэв.
12. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талууд даатгалын гэрээ байгуулж, даатгуулагч хураамж төлсөн тохиолдолд шаардах эрх үүснэ.
12.1. Даатгалын гэрээ нь хариу төлбөртэй хоёр талын гэрээнд хамаарах бөгөөд даатгагч нь даатгуулагчийг хамгаалалтдаа авах, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үндсэн үүрэгтэй, даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөрийг шаардах эрх үүснэ.
13. Нэхэмжлэгч даатгалын гэрээг байгуулсан, мөн даатгалын хураамжийг осол болохоос өмнө төлсөн, гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд даатгалын тохиолдол бий болсон тул нөхөн олговрыг шаардах эрхтэй гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн боловч авто тээрийн хэрэгслийн даатгал хийгдсэний дараа даатгалын зүйл нь жалга руу орж газар мөргөсний улмаас бодит хохирол үүссэн гэх үйл баримт нотлогдоогүйгээс хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг буруутгах үндэслэлгүй юм.
13.1. Учир нь даатгалын тохиолдлын дагуу даатгуулагч нь даатгагчаас нөхөн төлбөр шаардах эрхийн үндсэн нөхцөл нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан байх, даатгалын хураамж төлөгдсөн байх, даатгалын тохиолдол бодитоор бий болсон байх гэсэн дараалал, шаардлага тавигдана.
13.2. Уг даатгалын тохиолдлын хувьд даатгалын гэрээг байгуулж, даатгалын хураамж төлснөөс хойш тухайн тохиолдол бий болсон эсэх нь хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байхад энэ байдал хангалттай нотлогдоогүй байна.
13.3. Тодруулбал, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр даатгалын тохиолдол болсон үйл баримтыг бүрэн тогтоох баримт хэрэгт авагдаагүй, тухайн нөхцөл байдлыг баримтжуулаагүйгээс осол хэзээ, хаана болсон нь нотлогдоогүй байна.
13.4. Нэхэмжлэгч нь нөхцөл байдлыг фото зургаар баримтжуулсан гэж маргасан хэдий ч хавтаст хэрэгт авагдсан фото зургийн болон бусад баримтуудаар тухайн тохиолдлыг Сайншанд-Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн замд, гуу жалга руу орсон, уг ослын улмаас автомашинд эвдрэл, гэмтэл учирсан, ослын тохиолдол нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр болсон гэж дүгнэх боломжгүй байна.
14. Нэхэмжлэгч нь эзгүй зэлүүд газар байсан, утасны сүлжээгүй газар байсны улмаас даатгалын тохиолдлыг нэн даруй даатгагчид мэдэгдээгүй гэж тайлбарласан хэдий ч уг нөхцөл байдал бодитоор бий болсон тохиолдолд нөхөн төлбөр шаардах эрхийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд бодит байдлыг баримтжуулах үүрэг нь даатгуулагчид ногдох бөгөөд энэ үүргээ хангалттай биелүүлээгүй байх тул даатгалын гэрээ байгуулснаас хойш тухайн тохиолдол бодитоор бий болсныг зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэгт үндэслэн ялгаж, салгаж дүгнэх боломжгүй гэж үзэв.
15. Даатгалын тохиолдол бий болохоос өмнө даатгалын гэрээ байгуулагдсан болохыг, мөн даатгалын хураамж төлсөн болохыг хөдөлбөргүй тогтоох үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагч тухайн үндсэн нөхцөлөөр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.
16. Нөгөө талаас Даатгалын гэрээний дагуу нөхөн олговор шаардаж байгаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тохиолдолд нотлох үүргийг нэхэмжлэгч тал хэрэгжүүлэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
17. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/4883 дугаар албан бичгээр иргэн ёд хүргүүлсэн хариу албан бичигт .... Ирүүлсэн баримтаас үзэхэд та гэрээнд заасны дагуу тухайн газарт осол болсон эсэхийг нотлох фото зураг, бичлэг хийж баталгаажуулаагүй, мөн даатгагч болон ослын шалтгааныг эрх бүхий байгууллагаар тогтоолгоогүй байх ба энэ тохиолдолд даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарах эсэхийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул Хорооны зүгээс уг даатгалын маргааныг урьдчилан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн, үүнээс хойшхи хугацаанд шүүхэд тухайн асуудлаар мөн адил маргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.
18. Иймд Даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.7.4 дэх хэсэгт заасан "... Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгохоос татгалзана гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй юм.
19. Дээр дурдсан үндэслэлээр Монгол даатгал ХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөрт 25,168,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нарын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Монгол даатгал ХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөр 25,168,110 төгрөг гаргуулах тухайё ХХК, ё нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчё ХХК, ё нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД