| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/03249/И |
| Дугаар | 181/ШШ2024/00524 |
| Огноо | 2024-02-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2024/00524
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 хороолол /14182/, Ногоон нуур гудамж, 605 байр, 02 тоот хаягт байрлах, ёХХК /РД:5877334/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагчнд /РД:УК04231011/,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчё, гуравдагч этгээд ёХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 181/ШШ2022/02282 дугаар захирамжаар ё ёнараас 40,150,000 төгрөгийг гаргуулж ёХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Бидний дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын Ү-2205063192 дугаартай бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн бүс/16100/, Москва гудамж, 51/3 дугаар байрны 76 тоот хаягт байрлах, 51.01 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж шинжээчээр С.Мөнхжаргапыг томилж, Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК 145,318,563 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж байна гэх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 4-151/11149 дугаар албан тоот үнэлгээг төлбөр төлөгч бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх үнэлгээ нь зах зээлийн бодит ханшаар гаргаагүй гэж үзэхээр байна. Шинжээчийн дүгнэлтээс харахад Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-д зааснаар Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэсэн заалтыг хангасан буюу хөрөнгө үнэлгээний тайланд ямар баримт, мэдээлэлд үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй, хаанаас ямар арга замаар мэдээлэл олж авсан эсэх нь нотлогдоогүй. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл зэргийг тусгасан байх шаардлагад нийцэхгүй буюу зах зээлийн мэдээлэл цуглуулан үнэлгээ хийсэн гэж тэмдэглэсэн боловч хаанаас ямар арга замаар үнэн бодит зах зээлийн мэдээлэл цуглуулсан эсэх нь тодорхойгүй, мөн үнэлгээнд хавсаргасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д зааснаар шинжээч үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ тус орон сууцны хамгийн том давуу талыг нь орхигдуулан үнэлсэн. Тодруулбал тус орон сууц нь сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвд ойр, цонх нь наран талдаа, төв зам дагуу биш учир дуу чимээгүй бага зэрэг олон давуу талтай. Эдгээр давуу талыг тайланд тусгаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 "хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх мөн хуулийн 8.3.10 "хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал зэрэг зохицуулалтад нийцэхгүй байна. Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 Мэргэжлийн байгууллагын хөрөнгийн үнэлгээчин хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн зүйлийн шинж байдал, онцлогт үндэслээгүй, мөн хуулийн 35.2.3 хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ үндэслэлгүй, бодитой бус, тодорхой бус байх тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Бидний хөрөнгийг үнэгүйдүүлж бодит бус зах зээлийн ханшаас багаар буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчиж үндэслэлгүй үнэлгээ хийсэн. Иймд ё ёзээлийн барьцаанд тавьсан Энхболдын Ану /Э.Ананд/-ын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205063192 дугаартай бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс/16100/, Москва гудамж, 51/3 байр, 76 тоот хаягт байрлах, 51.01 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээний тайлан гаргасан Бэсгэ ХХК-ийн 23/0017 дугаарт үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/02282 дугаар захирамжаар хариуцагч С.Чинбатаас 40.150.000 төгрөгийг гаргуулж "Ашид голомт" ББСБ ХХК-д, улсын тэмдэгтийн хураамж 428.900 төгрөгийг олгохоор тус тус шийдвэрлэсэн. Хэрэв хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.Чинбатын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан /Э.Ану/ Э.Анандын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205063192 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн 1 баруун бүс /16100/ Москва гудамж, 51/3 дугаар байрны 76 тоот хаягт байрлах 51.01 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 23280035/151-1 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 23280035/151-03 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөд талуудаас үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл гардуулахад төлбөр төлөгч талаас харилцан тохиролцож, үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч тал шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч Бэсгэ ХХК, С.Мөнхжаргалыг томилж үнэлгээ тогтоолгоход дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ болох 145.318.563 төгрөгөөр үнэлсэн. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн талуудад мэдэгдэж, төлбөр авагч талд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасан эрхийг танилцуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх, хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд хандан төлбөрийн үүргээ биелүүлэхгүйгээр өнөөдрийг хүрч, ажиллагаанд саад учруулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ёХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Үнэлгээний мэдэгдлийг 2023 оны 6 сарын 02-ны өдөр төлбөр төлөгч нарт болон өмчлөгч Анандын гэр бүлд мэдэгдсэн нь хэрэгт авагдсан. Хуулийн дагуу үнэлгээг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж заасан. Нэхэмжлэгч нь 7 хоногоос хэтэрсэн хугацааны дараа нэхэмжлэл гаргасан учраас хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Хоёрдугаарт хариуцагчаа буруу тодорхойлсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Учир нь үнэлгээг хүчингүй болгох ажиллагааг Шийдвэр гүйцэтгэлийн алба үнэлгээг тогтоогоогүй, Мөнхжаргал, Бэсгэ ХХК үнэлгээг тогтоосон байхад хариуцагчаар шийдвэр гүйцэтгэх газрыг татаж байгаа нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг л хийсэн. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Учир нь энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдаад өнөөдөр шүүх хуралд хүрэлцэн ирээгүй Ананд нь хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэл хүлээж авснаас хойш ямар нэгэн гомдол гаргаагүй, тухайн этгээд өөрийн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэх үндэслэлтэй. Маргаж байгаа үндэслэл дээр холбогдох хуулийн заалтуудыг барьж ажилласангүй, тухайн хөрөнгийг хэт хямд үнэллээ, хүчингүй болгуулж өгнө үү гэж байгаа. Нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагыг нотлох ёстой. Тухайн хөрөнгө нь тухайн байршилд ямар үнэ цэнэтэй байгаа талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, үнэхээр хэт хямд үнэлсэн бол нотлох баримтыг шүүхэд хавсаргаж ирүүлэх ёстой. Тэгэхээр энэ талаар ирүүлээгүй байгаа. 2022 оны 10 сард гарсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байгаа үндэслэл болж байна гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүд тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.1. Барьцаа хөрөнгийн өмчлөгч Э.Анандыг нэхэмжлэгчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргээ сайн дураар хэрэгжүүлээгүй байна.
4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Чинбатын иргэний үнэмлэхний хуулбар, №4/151/11149 дугаар албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023.06.15-ны өдрийн 181/ШЗ2023/1095 дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтууд ирүүлсэн байна.
Хариуцагчаас: Итгэмжлэл, шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2022.10.12-ны өдрийн 181/ШШ2022/02282 дугаар шүүхийн шийдвэр, 2023.12.15-ны өдрийн №150/02 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл 2/хуу/, №150/02, №150/01 дугаар зарлан дуудах мэдэгдэл, №4-150/24037 дугаар албан бичиг, хөрөнгийн үнэлгээг түдгэлзүүлэх тухай тогтоол, 2023.02.28, 2023.03.02, 2023.05.09, 2023.05.16, 2023.05.17, 2023.05.26 /2хуу/, 2023.05.29, 2023.06.02 /2хуу/, 2023.06.03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2023.03.02, 2023.05.09-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, №4-151/9638 дугаар үнийн санал ирүүлэх тухай албан бичиг /2 хуу/, №22/137 дугаар хүсэлт, №5/205 дугаар шинжээч томилох тухай тогтоол /2 хуу/, төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, төлбөр төлөгч, өмчлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, төлбөр авагчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, хариу тайлбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол зэрэг баримтууд хавсаргагдсан байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтууд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч С.Чинбат нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 145,318,563 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тухайн үеийн зах зээлийн бодит ханшаар үнэлээгүй, ямар баримт мэдээлэлд үндэслэж үнэлгээг гаргасан нь тодорхойгүй, баримт мэдээлэл тооцоо судалгаа, зах зээлийн мэдээлэлд үндэслэн эсэх нь тодорхойгүй, орон сууцны давуу талуудыг орхигдуулсан зэрэг нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй тул хөрөнгийн үнэлгээг бодит зах зээлийн ханшаас багаар үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулна гэж маргасан.
4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал авахаар нэхэмжлэгчид мэдэгдлийг хүлээлгэн өгсөн, гэвч үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагчаас хөрөнгийн үнэлгээнд хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу Бэсгэ ХХК, С.Мөнхжаргалыг томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 145,318,563 төгрөгөөр үнэлснийг хуулийн дагуу талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх, хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд хандан төлбөрийн үүргээ биелүүлэхгүйгээр ажиллагаанд саад учруулж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ашид голот ББСБ ХХК нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш төлбөр төлөгдөөгүй, төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаатай холбоотойгоор шинжээч томилогдсон. Шинжээч томилуулан хөндлөнгийн үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасны дагуу үнэлгээг хийсэн нь хуульд нийцсэн. Хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2023 оны 6 сарын 02-ны өдөр төлбөр төлөгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгч Э.Анандын гэр бүлд мэдэгдсэн, хөрөнгийн үнэлгээг мэдсэн атлаа гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргээ хэрэгжүүлээгүй тул хөрөнгийн үнэлгээг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч хуулиар тогтоосон хугацаанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцах ёсгүй этгээдийг хариуцагчаар тодорхойлсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй, Нэхэмжлэлийн үндэслэлээ буюу хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа нотлох баримтын хүрээнд нотлоогүй буюу тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна гэжээ.
6. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.
7. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №181/ШШ2022/02282 захирамжаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С.Чинбатаас 40,150,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ёХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч С.Чинбат нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205063192 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 51/3 байр, 76 тоот хаягт байршилтай, 51.01 м.кв талбайтай, Э.Ану/РД:УК04231011/ /нэрээ өөрчилж Э.Ананд болсон/-ийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх-41-46/
8. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №181/ШЗ2022/16434 шүүгчийн захирамж, №181/ГХ2022/01189 шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу хариуцагч С.Чинбатад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь өнөөг хүртэл дуусгавар болоогүй байгаа, ажиллагааны дагуу төлбөр төлөгчөөс мөнгөн төлбөрийг төлбөр авагчид бүрэн шилжүүлсэн, шүүхийн хүчин төгөлдөр захирамж, шийдвэрийн дагуу төлбөр тооцоог дуусгавар болгосон гэх үйл баримт тогтоогдоогүй тул төлбөр төлөгчийн үүрэг хэвээр байна. /хх-95, 38-40/
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оны 12 дугаар сарын 05-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч нь сайн дураар биелүүлээгүйтэй холбоотойгоор шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх, битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлжээ. /хх-95, 47-61/
9.1. Түүнчлэн барьцаа үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн санал ирүүлэх талаар төлбөр төлөгч С.Чинбатын эхнэр Б.Ариунгэрэлд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, мөн ёХХК-ийн нэхэмжлэлтэй, ё ёнарт холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 40,150,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэг маргаанд барьцаа хөрөнгийн өмчлөгч Э.Анандын хууль ёсны төлөөлөгчийн хувьд хариуцагчаар оролцсон С.Мөнхзул, барьцаа хөрөнгийн өмчлөгч Э.Ананд нарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга С.Ариунтуяагаар дамжуулан мэдэгдсэн боловч үнийн саналыг ирүүлээгүй байна. /хх-62-65/
9.2. С.Чинбат нь барьцаа хөрөнгөд үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч ёХХК-ийн зүгээс хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №22/137 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасныг үндэслэн тус газраас 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №5/205 Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнэлгээг гаргуулах зорилгоор С.Мөнхжаргал /Бэсгэ ХХК/-г томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 49, 54, 55 дугаар зүйлд нийцжээ.
Харин уг тогтоолыг гардуулах ажиллагааг гүйцэтгэхэд төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч нар нь ажиллагаанд саад учруулж байсан талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байна. /хх-66-71/
9.3. Бэсгэ ХХК, мэргэшсэн үнэлгээчин С.Мөнхжаргал нь улсын бүртгэлийн Ү-2205063192 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 51/3 байр, 76 тоот хаягт байршилтай, 51.01 м.кв талбайтай, Э.Ану/РД:УК04231011/ /нэрээ өөрчилж Э.Ананд болсон/-ийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг үнэлэхдээ 145,318,563 төгрөгөөр тогтоожээ. /хх-5-18/
9.4. Шинжээч нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо зах зээлийн хандлага, өртгийн хандлагын аргуудыг хослуулан үнэлгээ гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд нийцжээ.
10. Нэхэмжлэгч С.Чинбат нь дээрх хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тухайн үеийн зах зээлийн бодит ханшаар үнэлээгүй, ямар баримт мэдээлэлд үндэслэж үнэлгээг гаргасан нь тодорхойгүй, баримт мэдээлэл тооцоо судалгаа, зах зээлийн мэдээлэлд үндэслэсэн эсэх нь тодорхойгүй, орон сууцны давуу талуудыг орхигдуулсан зэрэг нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зохицуулалт буюу 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.9, 8.3.10, 9 дүгээр зүйлийн 9.2.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1, 35.2.3-т нийцээгүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийн байршил нь бүх зүйлд ойр, эрэлт хэрэгцээ ихтэй хэсэгт хамаардаг байхад үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй гэж маргасан боловч шинжээч нь үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн, төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дордуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
11. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн гэж маргаж байгаа боловч шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний аргачлалыг няцаах, өөрийн татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хангалттай тайлбар, нотолгоог шүүхэд гаргаагүй болно.
12. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан гаргасан С.Чинбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
13. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нь нэхэмжлэгч хуулиар тогтоосон хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй хугацаа хэтрүүлсэн, мөн шинжээч үнэлгээг гаргасан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэж буй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй, хөрөнгийн өмчлөгч бус этгээд тухайн хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч маргасан нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдэд хамаарна гэсэн үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар маргажээ.
13.1. Нэхэмжлэгч С.Чинбат нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдлийг гардан авч, 06 дугаар сарын 08-ны өдөр буюу 6 хоногийн хугацаанд шүүхэд хандсаныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №1№11/ШЗ2023/10795 захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, улмаар уг захирамжид заасан зөрчлийг арилган, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.
13.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-55.3-т зааснаар хөрөнгө үнэлэх, талуудад мэдэгдэх зэрэг ажиллагааг эрхлэн гүйцэтгэхээр хуульчлагдсан, нэхэмжлэгч С.Чинбат нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай нь холбогдуулан хариуцагчаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг тодорхойлж шүүхэд хандсаныг буруутгах үндэслэлгүй байна.
13.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж хуульчилсан, хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч төлбөр төлөгч тал С.Чинбат нь шүүхэд гомдол гаргасан байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гомдол гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.
13.4. Иймд гуравдагч этгээд ёХХК-ийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэтгэлцээний хүрээнд хэргийг хэрэгсэхгүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчёын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Э.Анандыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн.
14.1. Улмаар нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдийн тодорхойлж өгсөн хаяг болох Баянгол дүүрэг, 29 дүгээр хороо, 51/3 байр, 76 тоот хаягаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар Мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч уг хаягт ийм хүн байдаггүй, бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, мөн шүүхээс Э.Анандын 99118538 дугаарт холбогдож шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд Би ээж нь байна. Хүүдээ хэлье гэсэн хариуг өгсөн боловч гуравдагч этгээд нь шүүхэд, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
14.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх гуравдагч этгээдийг оролцуулахаар шийдвэрлэж, хаягийн дагуу дуудан ирүүлэх, холбогдох утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх зэрэг ажиллагааг зохих журмын дагуу хэрэгжүүлсэн боловч шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүргээ өөрийн санаачилгаар хэрэгжүүлээгүй байна.
14.3. Түүнчлэн, гуравдагч этгээд Э.Анандын оршин суугаа газрын хаяг, тодорхой бус байгаагаас шалтгаалан түүнд утсаар тов мэдэгдэхэд ёХХК-ийн нэхэмжлэлтэй, ё ёнарт холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 40,150,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэг маргаанд барьцаа хөрөнгийн өмчлөгч Э.Анандын хууль ёсны төлөөлөгч, төрсөн эхийн хувьд хариуцагчаар оролцсон С.Мөнхзултай шүүхээс холбогдсон, түүнд хурлын товыг мэдэгдсэн, хөрөнгийн үнэлгээний талаарх маргааныг шүүхээр шийдвэрлэх гэж байгаа талаар мөн мэдэгджээ.
14.4. Гэтэл шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм.
14.5. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзсэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг оролцуулах, оролцох эрх нь нээлттэй боловч энэ эрх, үүргээ мэдсээр атлаа өөрөө хэрэгжүүлээгүй нь түүнийг шүүхэд дуудан ирүүлэх, оршин суугаа газрын хаягийг тодруулах, албадан хүчээр шүүх хуралдаанд оролцуулах үндэслэл болохгүй бөгөөд шүүхээс түүнийг дуудан ирүүлэх талаар хуульд зааснаар ажиллагааг хангалттай хийсэн гэж үзнэ.
15. Түүнчлэн, ёХХК-ийн нэхэмжлэлтэй, ё ёнарт холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 40,150,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэг маргаанд барьцаа хөрөнгийн өмчлөгч Э.Анандын хууль ёсны төлөөлөгч, төрсөн эхийн хувьд хариуцагчаар оролцсон С.Мөнхзулд 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл зэргийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гардуулж өгчээ. /хх74-75/
15.1. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэлд ...Э.Анандын ээж төлбөр төлөгч С.Мөнхзулд үнэлгээний тайлан, мэдэгдлийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулав. 1 хувийг Э.Анандад хүлээлгэж өгнө үү гэхэд Ойлголоо. Би хүүхэддээ өгчихнө гэж тусгагдсан нь барьцаа хөрөнгийн өмчлөгч буюу Э.Ананд нь хөрөнгийн үнэлгээний тайлан, дүнг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөр мэдсэн гэх үндэслэл болох бөгөөд уг үнэлгээнд гомдол гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй нь үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрсөн гэх төлбөр авагч, гуравдагч этгээд ёХХК-ийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв. /хх74-75/
16. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан гаргасан С.Чинбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Чинбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хүсэлт шийдвэрлэх тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №181/ШЗ2023/11928 захирамжийн үйлчлэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД