Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/00419

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/00419

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, шүүгч Б

 

Гэм хорын хохиролд 11,053,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ё дүгээр ангийн Автотээврийн салааны Г610-025 дугаартай Камаз-65117 загварын тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд төмөр замын бэхэлгээний материал тээвэрлэж явах үед эсрэг чиглэлд явсан 92-65 УБК улсын дугаартай Ланд Крузейр 100 загварын тээврийн хэрэгсэл эсрэг талын урсгалаас орж мөргөж зам тээврийн осол гарсан. Зам тээврийн осол Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бодисог шороот гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болсон ба тээврийн хэрэгсэл жолоодож явсан Э.Батсүх нь газар дээрээ нас барсан. Осол гаргасан тээврийн хэрэгсэл нь Агиу ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, уг компанийн эзэмшигч нь иргэний хариуцагч ё тээврийн хэрэгслийг хариуцан жолоодож байсан бөгөөд Цогт-Овоо сумаас хөдлөх үедээ амь хохирогч Э.Батсүхэд тээврийн хэрэгслийг жолоог шилжүүлсэн байна. Амь хохирогч (жолоог барьж байсан) Э.Батсүх нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, харин (жолоог шилжүүлсэн) ё нь хүчинтэй жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан.

Дундговь аймгийн прокурорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаартай прокурорын тогтоолд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын 4111 дугаартай дүгнэлтээр Г610-025 дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгсэл осол гарахад хүргэсэн шалтгаан тогтоогдохгүй гэсэн дүгнэлт гарсан, харин жолооч ё Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.6, жолооч мөн журмын 3.7.а-д заасны тус тус зөрчсөний улмаас осол гарсан боловч гэмт хэргийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байх тул зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж шалгуулахаар холбогдох баримтыг хуулбарлан эрх бүхий байгууллагад шилжүүлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Ослын улмаас Г610-025 дугаартай Камаз-65117 маркийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гзмтэл үүсээгүй боловч XIW8357А090003978 арлын дугаартай чиргүүлд үүссэн гэмтлийн улмаас 11,053,000 төгрөгийн хохирол үүссэн, уг хохирлыг хариуцагч ёоос иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардах эрхтэй болохыг Дундговь аймгийн прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаартай прокурорын тогтоолд тогтоосон.

Манай XIW8357А090003978 арлын дугаартай чиргүүлд хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимэйт ХХК 11,053,000 төгрөгийн хохирлын авто техникийн үнэлгээний тайлан гарсан. Иймд Иргэний хуулийн 497.1, 499.1, 510.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлыг хариуцагч ё, Агиу ХХК нараас XIW8357А090003978 арлын дугаартай чиргүүлд учруулсан хохирол болох 11,053,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ё шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие тухайн зам тээврийн ослын улмаас үүдэн гарсан хохирлыг төлөхөөс татгалзаж байна. Учир нь би тухайн осолд мөргөлдсөн Ланд круйзейр-100 маркийн машиныг жолоог барьж яваагүй. Тухайн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй гэдэг үндэслэлээр татгалзаж байна гэжээ.

 

2.1. Хариуцагч Агиу ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцсан, мөн өдөр хэргийн материалтай танилцсан, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Иргэдийн төлөөлөгч Б.Лхагвадорж шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...ё нь Дундговь аймгийн замд жолооны хүрдийг жолоодох эрхийн үнэмлэхгүй Э.Батсүхэд шилжүүлсэн буруутай, улмаар осол болж хүний амь хохирсон. Зэвсэгт хүчиний 011 ангийн Камаз маркийн машинд хохирол учруулсан байна. Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд саад хийсэн. 11,053,000 төгрөгийн бүрэн барагдуулж хохиролгүй болгох үндэстэй... гэв.

 

4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.05.19-ний өдрийн №211 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, №Г610025 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, №Т610-033 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, чиргүүлийн гэрчилгээ, 2023.10.30-ны өдрийн №432 тоот итгэмжлэл

 

Шүүгчийн захирамжийн дагуу: 9265УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Агиу ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Агиу ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Дундговь аймгийн прокурорын 2021.04.26-ны өдрийн №50 тоот тогтоол, 2020.10.02-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, 2021.02.23-ны өдрийн иргэний нэхэмжлэгч С.Анхбаярын мэдүүлэг, 2021.04.08-ны өдрийн иргэний хариуцагч ёийн мэдүүлэг, 2020.10.02-ны өдрийн гэрч ёийн мэдүүлэг, 2020.10.03-ны өдрийн гэрч Э.Дөлгөөний мэдүүлэг, 2020.10.03-ны өдрийн гэрч Л.Туулын мэдүүлэг, 2020.10.03-ны өдрийн гэрч Л.Золжаргалын мэдүүлэг, 2020.10.09-ний өдрийн гэрч С.Бүргэдийн мэдүүлэг, 2020.10.07-ны өдрийн №11406 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020.11.06-ны өдрийн №4110 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020.10.27-ны өдрийн №60 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020.10.20-ны өдрийн №5655 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020.10.22-ны өдрийн №5656 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020.10.20-ны өдрийн №5657 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020.10.22-ны өдрийн №5658 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч ё дүгээр анги Улсын төсөвт үйлдвэрийн газар нь хариуцагч ёт холбогдуулан холбогдуулан өөрийн өмчлөл, эзэмшлийн автомашинд учруулсан гэм хорын хохиролд 11,053,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

6.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хамтран хариуцагчаар Агиу ХХК-ийг татах хүсэлтийг гаргасан, улмаар, гэм хорын хохирлыг ё, Агиу ХХК нараас гаргуулахаар шаарджээ. /хх-194-196/

 

7. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ё дүгээр ангийн өмчлөл, эзэмшлийн Камаз-65117 загварын тээврийн хэрэгсэл нь төмөр замын бэхэлгээний материал тээвэрлэж явах үед эсрэг чиглэлд явсан 92-65 УБК улсын дугаартай Ланд Крузейр-100 загварын тээврийн хэрэгсэл Дундговь аймгийн нутаг дэвсгэрт эсрэг талын урсгалаар зөрөхдөө зам тээврийн осол гаргасны улмаас осол гаргасан тээврийн хэрэгсэл жолоодож явсан Э.Батсүх нь нас барсан. Осол гаргасан тээврийн хэрэгсэл нь Агиу ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй бөгөөд эзэмшигч ё тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй Э.Батсүхэд жолоог шилжүүлсэн. Дундговь аймгийн прокурорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаартай прокурорын тогтоолд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын 4111 дугаартай дүгнэлтээр Г610-025 дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгсэл осол гарахад хүргэсэн шалтгаан тогтоогдохгүй, харин жолооч ё Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.6, жолооч мөн журмын 3.7.а-д заасны тус тус зөрчсөний улмаас осол гарсан боловч гэмт хэргийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байх тул зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж шалгуулахаар холбогдох баримтыг хуулбарлан эрх бүхий байгууллагад шилжүүлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Ослын улмаас Г610-025 дугаартай Камаз-65117 маркийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл үүсээгүй боловч, түүний XIW8357А090003978 арлын дугаартай чиргүүлд үүссэн гэмтлийн улмаас 11,053,000 төгрөгийн бодит хохирол үүссэн, уг хохирлыг хариуцагч ёоос шаардах эрхтэй болохыг Дундговь аймгийн прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаартай прокурорын тогтоолд заасан. Хөрөнгийн үнэлгээгээр осолд эвдэрч гэмтсэн автомашины чиргүүлд 11,053,000 төгрөгийн хохирол үүссэн болох нь тогтоогдсон тул учирсан хохирлыг хариуцагч ё, Агиу ХХК нар хамтран хариуцах үүрэгтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

8. Хариуцагч ё нь тухайн осол болсон үйл баримтын талаар маргаагүй боловч осол болоход автомашин жолоодож яваагүй тул өөрийгөө гэм буруугүй, мөн хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан, хамтран хариуцагч Агиу ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал ё нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материалтай танилцсан, шүүх хуралдааны товыг өөрийн биеэр мэдсэн боловч хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хариуцагч ё, Агиу ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

9. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

10. Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Бодисог шороот" гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот чиглэлд явсан 92-65 УБК улсын дугаартай, Тоёота Ланд крузейр-100 маркийн тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд явсан, ё1 ангийн өмчлөл, эзэмшлийн Г610-025 дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарч, улмаар 92-65 УБК улсын дугаартай Тоёота Ланд крузейр-100 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Батсүх нь газар дээрээ нас барчээ.

10.1. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Лхагважав нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг хэрэгт 202200260 дугаартай хэрэг нээн, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Гантулга нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал гарган, хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн прокурорын газарт ирүүлжээ.

11. Дундговь аймгийн прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №50 дугаартай Прокурорын тогтоолд, /хх-33/

... Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Бодисог шороот" гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 92-65 УБК улсын дугаартай Ланд крузейр 100 маркийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд явсан Г610-025 дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгслийг эсрэг талын урсгалд орж мөргөж зам тээврийн осол гаргасан ба жолооч Э.Батсүх нь газар дээрээ нас барсан" гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл, хувцас хүлээлгэж өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жавзмаагийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Анхбаярын мэдүүлэг, иргэний хариуцагч ёийн мэдүүлэг, ёийн гэрчийн мэдүүлэг, гэрч Э.Дөлгөөн, Э.Туул, Л.Золжаргал, С.Бүргэд нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11406, 4110, 4111, 5655, 5656, 5657, 5658 дугаартай дүгнэлт, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 60 дугаартай дүгнэлт, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 8796, 8810 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, мөрдөгчийн лавлагаа, нас барсны гэрчилгээ, иргэний үнэмлэхний лавлагаанууд, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, жолооны үнэмлэхний хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд,

Хэрэгт авагдсан ёийн гэрчээр өгсөн мэдүүлэг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жавзмаагийн мэдүүлгээр амь хохирогч Э.Батсүх нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд гэрч ёийн эзэмшлийн Агиу ХХК-ийн замын хэвтээ тэмдэглэгээний ажлаар Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Манлай сум, Манлай сумаас Улаанбаатар хот буцах цаг хугацаанд дээрх үйл явдал болсон, ё нь Цогт-Овоо сумаас хөдлөх үед амь хохирогч Э.Батсүхэд тээврийн хэрэгсэлийн жолоог шилжүүлсэн байна.

96-65 УБК улсын дугаартай Тоёота ланд круйзер-100 маркийн тээврийн хэрэгсэл нь /Ре:2029286/ Агиу ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, уг компанийн эзэмшигч нь иргэний хариуцагч ё байна. Жолооч Э.Батсүх нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, харин ё нь хүчинтэй жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.

Камаз-6511 маркийн тээврийн хэрэгсэл, Г610-033 улсын дугаартай чиргүүл нь ё дүгээр ангийн эзэмшилд бүртгэлтэй, жолооч Л.Туул нь хүчинтэй жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжээчийн 4110 дугаартай дүгнэлтэд "Шинжилгээнд ирүүлсэн Тоёота ланд круйзер-100 маркийн ....96-65 улсын дугаартай автомашин нь зүүн хажуу талаар эхэлж шүргэлцэж, чиргүүлийн зүүн урд дугуй руу ташуу чиглэлд мөргөсөн байх үндэслэлтэй байна... гэж, мөн 4111 дугаартай дүгнэлтэд ...Камаз-6511 маркийн , Г610-033 улсын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгсэл осол гарахад хүргэсэн шалтгаан тогтоогдохгүй байна гэх дүгнэлт гаргасан байна.

Улмаар жолооч ё нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэх заалтыг, жолооч Э.Батсүх нь мөн дүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарчээ.

Ослын улмаас жолооч Э.Туул, гэрч ё, Л.Золжаргал нарын эрүүл мэндэд хохирол учраагүй, харин жолооч Э.Батсүх нь ...гавал, тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтэл-ийн улмаас нас баржээ.

Химийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Э.Батсүх, жолооч Л.Туул нарын цусанд спиртийн агууламж илрээгүй байна.

Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 8796 дугаартай дүгнэлтээр Г610-025 улсын дугаартай Камаз-65117 маркийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл үүсээгүй, харин Камаз маркийн XIW8357А090003978 арлын дугаартай чиргүүлд эвдрэл гэмтэл үүссэний улмаас 11,053,000 төгрөгийн хохирол учирсан" болох нь тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон боловч гэмт хэрэг үйлдсэн субъект болох жолооч Э.Батсүх нь ослын улмаас нас барсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй" үндэслэл тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Харин иргэний хариуцагч ё нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б дэх заалтыг зөрчсөн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн шинжтэй үйлдэл байх тул зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шалгуулахаар холбогдох баримтыг хуулбарлан эрх бүхий байгууллагад шилжүүлэх үндэслэлтэй гэж дүгнэжээ.

11.1. Улмаар Дундговь аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №50 дугаар Прокурорын тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон Хэрэг бүртгэлтийн 202200260 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж, энэ хэрэгт хураагдсан Аймаг дахь Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 92-65 УБК улсын дугаартай Тоёота Ланд круйзер-100 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч ёт буцаан олгохыг мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Гантулгад даалгаж, энэ тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Анхбаярт мэдэгдэж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь Монгол Улсын Иргэний хуулийн 497.1, 499.1, 510.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлын баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний нэхэмжлэл гарган иргэний хариуцагч ёоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ шийдвэрийг хохирогч эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авсанаас хойш 7 хоногийн дотор аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

11.2. Ийнхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу тухайн зам тээврийн ослыг шалгахад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон боловч гэмт хэрэг үйлдсэн жолооч Э.Батсүх нь ослын улмаас нас барсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах үндэслэл болжээ.

11.3. Харин жолооч ё нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэх заалтыг, жолооч Э.Батсүх нь мөн дүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт, автомашин техникийн эвдрэл, осолд холбогдогч нарт холбогдуулан гаргасан шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, осол гарах шалтгаан үндэслэлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №4110 дүгнэлт, ослын хохирлын үнэлгээ зэрэг баримтуудаар тогтоогджээ.

12. Дээрх үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгч ё дүгээр анги нь өөрийн эзэмшлийн автомашинд учруулсан бодит хохирлыг Хөрөнгө эстимэйт ХХК-ийн №8796 хөрөнгийн үнэлгээний тайланд үндэслэн гэм хорын хохирлыг хариуцагч ё, Агиу ХХК нараас шаарджээ.

13. Осол болсон үйл баримт, хохирлын үнэлгээний талаар болон ё дүгээр ангийн өмчлөлд бүртгэлтэй, Г610025 улсын дугаартай Камаз-65117 маркийн автомашины XIW8357А090003978 арлын дугаартай автомашины чиргүүлд хохирол учирсан зэрэг үйл баримтын талаар хэн алин нь маргаагүй тул гэм хор учруулсан хариуцлага, түүнээс үүсэх үүргийн хувьд зохигч маргаангүй гэж үзнэ.

 

14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй тул бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцагч ё, тээврийн хэрэгслийн эзэмшигч хуулийн этгээд болох Агиу ХХК нар хариуцах үндэслэлтэй.

 

15. 92-65 УБК улсын дугаартай, Тоёота Ланд круйзер-100 маркийн автомашин нь Агиу ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдсон, Агиу ХХК-ийн захирлаар ё нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдсон,

2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд ёийн эзэмшлийн Агиу ХХК-ийн замын хэвтээ тэмдэглэгээний ажлаар Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Манлай сум, Манлай сумаас Улаанбаатар хот буцах цаг хугацаанд зам тээврийн осол болсон, тээврийн хэрэгслийн эзэмшигч ё нь Цогт-Овоо сумаас хөдлөх үед амь хохирогч, жолоодох эрхийн үнэмлэхгүй Э.Батсүхэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б/-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг жолоочид хориглоно гэсэн хэм хэмжээг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон тул жолоодох эрхгүй этгээдэд жолоог шилжүүлсэн ёийн болгоомжгүй үйлдэл нь гэм буруугийн шалтгаант холбоотой байхаас гадна тээврийн хэрэгслийн эзэмшигч Агиу ХХК байх тул хуульд зааснаар учирсан гэм хорыг ё, Агиу ХХК нар нөхөн төлөх үүрэгтэй гэж дүгнэв.

 

16. Нэхэмжлэгч ё дүгнээр анги нь тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 11,053,000 төгрөгийг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан үнэлгээнд үндэслэн шаардсаныг хариуцагч нар няцаагаагүй тул 11,053,000 төгрөгийг бүрэн хариуцах үүрэгтэй байна.

16.1. Түүнчлэн Дундговь аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №50 Прокурорын тогтоолд зааснаар хохирогч иргэний нэхэмжлэгч нь ё дүгээр анги болох нь тогтоогдсон, хохирогч иргэний нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг бүрдүүлэн иргэний хариуцагч ёоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан, энэхүү шийдвэрт гомдол гаргасан, өөрчлөлт орсон, хүчингүй болсон гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхийг хэрэгжүүлэх үндэстэй гэж дүгнэв.

17. Хариуцагч ё нь тухайн осол болсон шалтгаанд гэм буруугүй гэж, тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх; зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

18. Иргэний хуулийн 510.1 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан, нэхэмжлэгч мөнгөөр нөхөн төлүүлэхээр хариуцагч нарт холбогдуулан шаардлагаа тодорхойлсон тул нийт 11,053,000 төгрөгийг хариуцагч ё, Агиу ХХК нараас гаргуулж, нэхэмжлэгч ё дүгээр ангид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

19. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Лхагвадорж нь ...ё нь Дундговь аймгийн замд жолооны хүрдийг жолоодох эрхийн үнэмлэхгүй Э.Батсүхэд шилжүүлсэн буруутай, үүний улмаас осол гарах шалтгаан болсон, улмаар осол болж хүний амь хохирсон нь харамсалтай.... Зэвсэгт хүчиний 011 ангийн Камаз маркийн машинд хохирол учруулсан байна. Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд саад хийсэн. 11,053,000 төгрөгийн бүрэн барагдуулж хохиролгүй болгох үндэстэй... гэсэн дүгнэлтийг хийсэн болохыг дурдав.

 

20. Хариуцагч Агиу ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох ё нь нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

20.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох бөгөөд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл болно гэж заажээ.

20.2. Хариуцагч Агиу ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан атлаа хариу тайлбар гаргах, эрх тэгш мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13:30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч ё /хамтран хариуцагч Агиу ХХК-ийн захирал ё/ мэдсэн, болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтаар тогтоогджээ. /хх-213/

20.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Агиу ХХК, ё нараас 11,053,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ё дүгээр анги-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Агиу ХХК, ё нараас 191,798 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ё дүгээр ангийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД

 

ШҮҮГЧИД Б.ТҮМЭНЦЭЦЭГ

А.ЦЭЛМЭГ