| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/04820/И |
| Дугаар | 181/ШШ2024/00142 |
| Огноо | 2024-01-10 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/00142
2024 01 10 181/ШШ2024/00142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч:
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгэ
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөл хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ёт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03-р сарын 30-ны өдрийн 779 дүгээр захирамжаар ё-иас 548,318,960 төгрөг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ётын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013744 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил М.Гандийгийн гудамж, 25 дугаар байр, 22 тоот хаягт байрлах 139.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийг зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шинжээч томилж уг үнэлгээгээр 518,940,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хит доогуур үнэлснийг үл хүлээн зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэн ётын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013744 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил М.Гандийгийн гудамж, 25 дугаар байр, 22 тоот хаягт байрлах 139.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө 850,000,000 төгрөгөөр өнөөгийн зах зээл дээр худалдан борлогдсоор байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 1м.кв нь 5-6 сая төгрөгт худалдан борлогдож байна. Үнэгүй.мн болон барилга.мн сайтуудаар зарлагдсан байна. Монгол улсад хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа Үнэгүй.мн, барилга.мн, сайтын зар, мэдээлэл, Үндэсний статистикийн хорооны 2023 оны орон сууцны зах зээлийн үнэ ханшны өсөлтийн үзүүлэлт зэргээс ажиглалтын аргын дагуу судалгаа хийж үзэхэд орон сууц, хашаа байшин, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өмнөх онуудаас 72% хувиар өссөн болох нь тогтоогдож байна гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан иргэн ётын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013744 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүргийн 15-р хороо, Стодион оргил М.Гандийгийн гудамж, 25 дугаар байр, 22 тоот хаягт байрлах 139.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин Ж.Уртнасангийн үнэлсэн ШГ10-364 дугаар хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00779 дугаар захирамжаар Монгол факторинг ББСБ ХХК-иас 549,803,832 төгрөгийг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэгдсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан иргэн Надмидын Чулуунбат /РД:УГ50032709/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013744 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил М.Гандигийн гудамж 25 дугаар байрны 22 тоотод байршилтай, 139.5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлж барагдуулаагүй. Шүүхийн шийдвэрт заагдсан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ётын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнийн санал ирүүлэх талаар төлбөр төлөгч Монгол факторинг ББСБ ХХК, өмчлөгч ёт, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэний дагуу үнийн саналаа бичгээр ирүүлсэн. Төлбөр төлөгч Монгол факторинг ББСБ ХХК нар нь үнийн саналаа бичгээр ирүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй бөгөөд төлбөр авагч Капитрон банкнаас хураагдсан барьцаа хөрөнгөнд шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасаны дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-г үнэлгээчнээр томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 518,940,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг ШШГТХ-н 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд хандан төлбөрийн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч, шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлэхгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, саад учруулж, үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитрон банк ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа гомдол нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 157.2-т заасан шаардлагыг хангаагүй. Мөн тус хуулийн 25.2.2, 159.3-т заасны дагуу гомдол гаргагч өөрөө гомдлын үндэслэл, шаардлагаа нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл ямар үндэслэлээр зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаагаа өнөөдрийг хүртэл нотлох баримтаар нотлоогүй. Үнэлгээ гарснаас өнөөдрийг хүртэл хугацаанд нотлох боломж, хуулиар олгосон эрх нь байсан. Иймд гомдлын шаардлага нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2020.08.20-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас, 2020.03.30-ны өдрийн шүүгчийн захирамж, №10/364 дугаар шинжээч томилох тухай тогтоол, 2023.10.11-ний өдрийн үнэлгээний мэдэгдэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мэдэгдэл зэрэг баримтууд ирүүлсэн байна.
Хариуцагчаас: Итгэмжлэл, хариу тайлбар, №850 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудас, 181/ШЗ2020/10637, 181/ШШ2020/00779 дугаар шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, №20280850-03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022.05.25, 2022.08.19, 2023.09.26, 2023.09.28, 2023.10.11, 2023.10.12 /09:32, 17:50/-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, №0511 дугаар итгэмжлэл, 2022.08.19, 2023.09.28-ны өдрийн №13/844 дугаар хүсэлт, №13/703 тоот албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, №12/85 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, №4-239/24207, 24205, 24208, 24206, 24213 дугаар мэдэгдэл, №04-239/8951 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №20280850/12 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2 хуудас фото зураг, 2023.09.26, 2023.09.29-ний өдрийн утсаар ярьсан тэмдэглэл, 2023.09.28-ны өдрийн Д.Саяннямбуугийн хүсэлт, №10/364 дугаар шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, №50 тушаал, нэхэмжлэх, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, хөрөнгийн үнэлгээний тайлан, №4-239/20446, 20445, 20444, 20448, 20447 дугаартай үнэлгээний мэдэгдэл зэрэг баримтууд хавсаргагдсан байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.03.30-ны өдрийн эвлэрлийн гэрээ, 2020.03.30-ны өдрийн шүүгчийн захирамж, 2020.08.20-ны өдрийн шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №4-239/20446 дугаар үнэлгээний мэдэгдэл зэрэг баримтууд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ёт нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 518,940,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тухайн үеийн зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн, тухайн хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ ханш нь 850,000,000 төгрөг байгаа, мөн 2023 оны орон сууцны зах зээлийн үнэ ханшны өсөлтийн үзүүлэлт зэргээс ажиглалтын аргын дагуу судалгаа хийж үзэхэд орон сууц, хашаа байшин, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өмнөх онуудаас 72% хувиар өссөн тул үнэлгээг хүчингүй болгуулна гэж маргасан.
4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал авахаар нэхэмжлэгчид мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагчаас хөрөнгийн үнэлгээнд хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, Ж.Уртнасанг томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 518,940,000 төгрөгөөр үнэлснийг хуулийн дагуу талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитрон банк ХК нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш төлбөр бүрэн төлөгдөөгүй, төлбөр төлөгчтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тохиролцож чадаагүй тул хуулийн дагуу үнэлгээг тогтоолгох зорилгоор шинжээч томилогдсон. Шинжээч томилуулан хөндлөнгийн үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасны дагуу үнэлгээг хийсэн нь хуульд нийцсэн. Нэхэмжлэлийн үндэслэлээ буюу хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа нотлох баримтын хүрээнд нотлоогүй буюу тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
6. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.
7. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №181/ШШ2020/00779 дүгээр захирамжаар Монгол факторинг ББСБ ХХК нь нэхэмжлэлээр шаардсан 548,318,960 төгрөгийг хэсэгчлэн төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь хэсэгчилсэн төлбөр төлөгдсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөхөөр талууд харилцан тохиролцсон бөгөөд .... 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 150,000,000 төгрөгийг төлснөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013744 дугаарттай, ётын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил, М.Гандигийн гудамж 25 дугаар байрны 22 тоотод байрлах, 139.5 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаанаас чөлөөлөхөөр харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-47-49,67-69/
8. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №181/ШЗ2020/10637 шүүгчийн захирамж, №181/ГХ2020/00744 шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу хариуцагч ётад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь өнөөг хүртэл дуусгавар болоогүй байгаа, ажиллагааны дагуу төлбөр төлөгчөөс мөнгөн төлбөрийг төлбөр авагчид бүрэн шилжүүлсэн, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээгээр харилцан тохиролцсон эвлэрлийн дагуу төлбөр тооцоог дуусгавар болгосон гэх үйл баримт тогтоогдоогүй тул төлбөр төлөгч нарын үүрэг хэвээр байна. /хх-50-51, 65-66/
9.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч нь сайн дураар биелүүлээгүйтэй холбоотойгоор шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлжээ. /хх-70-71, 86/
9.2. Түүнчлэн барьцаа үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн санал ирүүлэх талаар төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч үнийн саналыг ирүүлээгүй байна. /хх-91-93/
9.3. ёт нь барьцаа хөрөнгөд үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч Капитрон банк ХХК-ийн зүгээс хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №13/844 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасныг үндэслэн тус газраас 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №10/364 Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнэлгээг гаргуулах зорилгоор Ж.Уртнасан /Хөрөнгийн үнэлгээний төв ХХК/-г томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 49, 54, 55 дугаар зүйлд нийцжээ. /хх-94-101/
9.4. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, мэргэшсэн үнэлгээчин Ж.Уртнасан нь ётын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013744 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил, М.Гандигийн гудамж 25 дугаар байрны 22 тоотод байршилтай, 139.5 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг үнэлэхдээ 518,940,000 төгрөгөөр тогтоожээ. /хх-102-114/
9.5. Хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо зах зээлийн хандлага, өртгийн хандлагын аргуудыг хослуулан үнэлгээ гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд нийцжээ.
10. Нэхэмжлэгч ёт нь дээрх хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, зах зээл дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ нь өссөн, тухайн үед буюу хөрөнгийн үнэлгээг хийхэд дүйцэх үл хөдлөх эд хөрөнгө нь 850,000,000 төгрөг байсан боловч хэт доогуур үнэлгээг хийсэн гэж хөрөнгийн үнэлгээнд маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
11. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлийг нэхэмжлэлд тайлбарлахдаа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 1м.кв нь 5-6 сая төгрөгт худалдан борлогдож байгаа нь зар, мэдээллийн хуудсаар зарлагдсан, Үндэсний статистикийн хорооны 2023 оны орон сууцны зах зээлийн үнэ ханшны өсөлтийн үзүүлэлт зэргээс ажиглалтын аргын дагуу судалгаа хийж үзэхэд орон сууц, хашаа байшин, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өмнөх онуудаас 72% хувиар өссөн нь тогтоогдсон гэж маргаж байгаа боловч шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний аргачлалыг няцаах, өөрийн татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хангалттай тайлбар, нотолгоог шүүхэд гаргаагүй болно.
12. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан гаргасан ётын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №181/ШЗ2023/18044 захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн, уг захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны шүүхээс өдар гардаж авсан атлаа үүнээс хойшхи хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, эрх тэгш мэтгэлцэх эрхээ сайн дураар хэрэгжүүлээгүй байна. /хх-40-42/
14. ётын нэхэмжлэлтэй, Нийсэллийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр товлон зарлахад нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баясгалан нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хурал хойшлуулах хүсэлт ирүүлснийг хангаж, хуралдааныг хойшлуулжээ.
15. ётын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11:30 цагт товлон зарлаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгаланд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.
16. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх эрх, үүргээ иргэний хэрэг үүсгэнээс хойшхи 3 сарын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэрэгжүүлээгүй байх тул хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ... гэж заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ётын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хүсэлт шийдвэрлэх тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №181/ШЗ2023/18044 захирамжийн үйлчлэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД