Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2024/00141

 

 

 

 

 

 

 

2024 01 10 181/ШШ2024/00141

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ох,

 

14,655,242 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ё нь ётай гэрээ байгуулж дараахь зээлүүдийг авсан байдаг.

1. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ17/24 тоот Барьцаат зээлийн гэрээг байгуулж 3,500,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан.

2. Улмаар өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/201743153328 тоот зээлийн гэрээ мөн өдрийн №БГХ201743153328 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 1,200,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан.

3. Дахин өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/201843381418 тоот зээлийн гэрээ мөн өдрийн №БГХ/201843381418 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 1,500,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан.

4. Дахин өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/201843470130 тоот зээлийн гэрээ мөн өдрийн №БГХ/201843470130 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 6,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан.

5. Дахин өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/01843676081 тоот эээлийн гэрээ мөн өдрийн №БГХ/201843676081 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж, 1,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 6,496,521.61 төгрөг зээлийн хүүнээс 2,386,113.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,037.54 төгрөг нийт 8,886,672.84 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хугацаа хэтэрсэн зэзлийн гэрээний хугацаа дууссан байна. Иймд ёаас зээлийн гэрээний төлбөрт 2023 оны 10 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,703,478.39 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7,397,097.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 554,666.94 төгрөг, нийт 14,655,242.59 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ё нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ё ХК нь хариуцагч ёд холбогдуулан 14,655,242 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага 14,655,242 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

 

Төлбөр төлөх хугацаа

Төлөх мөнгөн дүн/төгрөгөөр/

1

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

2

2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

3

2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

4

2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

5

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

6

2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

7

2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

8

2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

9

2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

10

2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

11

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

12

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

13

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

14

2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

15

2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

16

2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

17

2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

18

2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

19

2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

20

2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

21

2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

22

2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

23

2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

24

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

625,242.59 төгрөг

 

тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, хариуцагч нь хуваарийн дагуу төлбөрийг 1 сар ба түүнээс дээш сарын хугацаанд төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргах эрхтэй байхаар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ё ХК нь хариуцагч ёд холбогдуулан 14,655,242 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

 

Төлбөр төлөх хугацаа

Төлөх мөнгөн дүн/төгрөгөөр/

1

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

2

2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

3

2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

4

2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

5

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

6

2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

7

2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

8

2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

9

2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

10

2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

11

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

12

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

13

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

14

2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

15

2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

16

2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

17

2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

18

2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

19

2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

20

2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

21

2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

22

2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

23

2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

610,000 төгрөг

24

2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

625,242.59 төгрөг

 

тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, хариуцагч нь хуваарийн дагуу төлбөрийг 1 сар ба түүнээс дээш сарын хугацаанд төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргах эрхтэй байхаар хүлээн зөвшөөрсөн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,277 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 231,277 төгрөгийг хариуцагч ёаас гаргуулж, нэхэмжлэгч ё ХК-д ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД