Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/00079

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/00079

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:

 

Зээлийн гэрээний үүрэгт 56,136,880 төгрөгийг ёаас гаргуулах, Л.ёүүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч н төлөөлөгч  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ё нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1906\11 тоот Зээлийн гэрээ-ээр ёт 30,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1906/11 тоот Барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Л.Үндэсийн өмчлөлийн Г-2202014383 тоот бүртгэлийн дугаартай, 18640316860386 нэгж талбарын дугаартай, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 66 дугаар гудамж, 895 тоот хаягт орших 496 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн тус хаягт орших Л.Үндэсийн өмчлөлийн Ү-2202023956 тоот дугаартай 48 м.кв талбайтай хувийн сууц зэргийг барьцаалсан байдаг.

1906\11 тоот Зээлийн гэрээ-ний хугацаа 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч тал зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлэхгүй, зээл төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гаргахгүй Хадгаламж зээлийн хоршоог хохироосоор байна.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн баидлаар буюу 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдриин баидлаар зээлиин гэрээнии үндсэн зээлиин төлбөрт 26,500,000 төгрөг, зээлийн хүүнд 24,697,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,939,480 төгрөг, нийт 56,136,880 төгрөгийн өр төлбөртэй байна. Бидний зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Л.Үндэсийг хамтран хариуцагчаар татсан болно.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т тус тус заасны дагуу 1906\11 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд ёаас нийт 56,136,880 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч тал 1906\11 тоот Зээлийн гэрээ гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд 1906/11 тоот Барьцааны гэрээ-нд заасан Л.Үндэсийн өмчлөлийн Г-2202014383 тоот бүртгэлийн дугаартай, 18640316860386 нэгж талбарын дугаартай, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 66 дугаар гудамж, 895 тоот хаягт орших 496 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн тус хаягт орших Л.Үндэсийн өмчлөлийн Ү-2202023956 тоот дугаартай 48 м.кв талбайтай хувийн сууц зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

1.1.    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт ёаас мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага 56,136,880 төгрөгийн 4,136,880 төгрөгөөс татгалзаж, үлдэх 52,000,000 төгрөгийг ёаас гаргуулах шаардлагад хариуцагч ёын төлөөлөгчтэй харилцан тохиролцсон болно гэжээ.

 

2.  Хариуцагч ёын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ё-оос ё нь зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийн зээлийг авсан ба Л.Үндэсийн өөрийн зөвшөөрлөөр түүний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 66 гудамж, 895 тоот хаягт байрлах 18640316860386 нэгж талбарын дугаартай 496 м.кв талбайтай газар, Ү-2202023956 дугаартай 48 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалсан болно. ёын зүгээс нэхэмжлэгч талтай тохиролцож нэхэмжлэлийн шаардлагаас 52,000,000 төгрөгийг төлөхөөр болсон гэв.

 

3. Хариуцагч Л.Үндэсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Актив Бридж ХХК-тай 2019 оны 6 сарын 26-ны өдөр 19/10 тоот амины орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр БЗД 11 хороо, Бумбатын аманд байрлах 43 айлын амины орон сууцаас Бумбат вилла хотхоны 37 тоот 123 мкв талбай бүхий 1 давхар орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцны үнийн дүнг төлөх үүрэг хүлээж тухайн гэрээг хийсэн. Гэрээний үнийн дүн нь 1 мкв-ыг 1,950,000 төгрөгөөр тооцоод нийт төлбөр 239,850,000 төгрөг болдог. Хариуцагч Л.Үндэсийн зүгээс тухайн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгсэл оролцуулан нийт 130,000,000 төгрөгт тооцож Актив бридж ХХК, түүний ерөнхий менежер Цэгцбаатар гэх хүнд шилжүүлж өгсөн. Тийм учраас тухайн 2 хөрөнгөтэй холбоотой зүйл Л.Үндэс гэх хүнд ямар нэг байдлаар хамааралгүй. Гэрээний урьдчилгаанд өгсөн асуудал байсан ба Актив бридж ХХК зүгээс төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн 2 үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй байна өөр хөрөнгөтэй холбоотой ямар нэг маргаан байхгүй гэв.

 

4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна. Үүнд:

 

Нэхэмжлэгчээс:Улсын тэмдэгтийн хураамжийн баримт, 2023.07.26-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №ТЗ401/115 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтын хамт, ё-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоол, №1906/11 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, улсын бүртгэлийн Ү-2202023956 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Г-2202014383 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2019.06.27-ны өдрийн Л.Үндэсээс ёт олгосон итгэмжлэлүүд, зээл төлөлтийн хуваарь, ё-ны гишүүний анкет, ё-нд гишүүнээр элсэх хүсэлт, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн №26к1-3/3427 тоот албан бичиг, ё-ны №2105/02 дугаартай тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл

 

Хариуцагч ёаас: 2023.08.10-ны өдрийн №1283 тоот итгэмжлэл,

 

Хариуцагч Л.Үндэсээс: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.11.20-ны өдрийн №0755 тоот итгэмжлэл, 2020.01.13-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, мөнгөн гүйлгээний баримт, бэлэн мөнгөний баримт, автомашин худалдах, худалдан авах, 2019.12.11-ний өдрийн итгэмжлэл, №0220755 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Л.Үндэсийн кадастрын зураг, 2019.06.26-ны өдрийн №19/10 дугаартай амины орон сууц захиалан бариулах гэрээ, план зураг.

 

Шүүгчийн захирамжаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэл, хөрөнгийн мэдээлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өргөдөл, №2304/02 дугаартай итгэмжлэл, ё-ны №2304/02 дугаартай тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох маргаангүй асуудлаар зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Арвайн үр Хадгаламж зээлийн хоршоо нь ётай 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1906/11 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. Уг зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй хариуцагчид зээлдүүлсэн боловч гэрээнд заасны дагуу зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 24,697,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,939,480 төгрөг, нийт 56,136,880 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд Л.Үндэсийн өмчлөлийн зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Хариуцагч ёын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийн зээлийг авсан талаар маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагаас 52,000,000 төгрөгийг төлөхөөр болсон гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлж, улмаар өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаарх хүсэл зоригоо бичгээр илэрхийлжээ.

 

4. Хариуцагч Л.Үндэсийн зүгээс Актив Бридж ХХК-тай 2019 оны 6 сарын 26-ны өдөр 19/10 тоот Амины орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бумбатын аманд байрлах 43 айлын амины орон сууцаас Бумбат вилла хотхоны 37 тоот 123 мк.в талбай бүхий 1 давхар орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцны үнийн дүнг төлөх үүрэг хүлээж тухайн гэрээг байгуулсан. Гэрээний үнийн дүн нь 1 мкв-ыг 1,950,000 төгрөгөөр тооцон, нийт төлбөр 239,850,000 төгрөг болсонтой холбоотойгоор захиалагч Л.Үндэсийн зүгээс тухайн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан улсын бүртгэлийн Ү-2202023965, Г-2202014383 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн 3 тээврийн хэрэгслийг оролцуулан тооцож, өөрийн захиалсан үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт тооцон Актив бридж ХХК, түүний ерөнхий менежер Цэгцбаатарт шилжүүлж өгсөн. Иймд зээлийн гэрээний үүрэг хангуулах зорилгоор барьцаалсан 2 үл хөдлөх эд хөрөнгө нь цаашид Л.Үндэст хамааралгүй. Актив бридж ХХК-тай холбоотой гэрээний үүрэг дуусгавар болсон. Цаашид эрх зүйн ямар нэг үр дагавар үүсгэхгүй байх зорилгоор барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудал нь Л.Үндэст хамааралгүй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй, бусдаар хөрөнгөтэй холбоотой ямар нэг маргаан байхгүй гэж тайлбарлажээ.

 

                                           I.          Зээлийн гэрээний үүрэгт ёаас 56,136,880 төгрөг

гаргуулах шаардлагын тухайд:

 

1.  Нэхэмжлэгч Арвайн үр хадгаламж зээлийн хоршоо, хариуцагч ё нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр №1906/11 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 30,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл /1 жил/ хугацаатайгаар, сарын хүү 2,8 хувь байхаар, сар болгон төлөх нөхцөлтэйгээр зээл авсан талаар зохигчид маргахгүй байна.

 

2.  Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.1-т зээлийн хугацааг 12 сар гэж, зээлийн хүүг сарын 2,8 хувь байхаар гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон тул Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зохигчийн хооронд хүчин төгөлдөр Зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

3.  Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн №1906/11 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 56,136,880 төгрөгийг ёаар төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас 52,000,000 төгрөгийг хариуцагч ёын итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч Арайн үр Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч ётай харилцан тохиролцож, тухайн асуудлаар маргаагүй байх тул зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.

 

                II.          Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар Л.Үндэст холбогдуулан гаргасан шаардлагын тухайд:

 

1.      Нэхэмжлэгч ё болон ё нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №1906/11 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №1906/11 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг ё болон ё /2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Л.Үндэсээс ёт олгосон итгэмжлэлийн үндсэн дээр/ нарын хооронд байгуулжээ.

 

2.      №1906/11 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-ний дагуу дор дурдсан 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. Үүнд:

-Л.Үндэсийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 66 гудамж, 895 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2202023956 дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай, хувийн сууц зорилулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Л.Үндэсийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 66 гудамж, 895 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-2202014383 дугаарт бүртгэлтэй, 18640316860386 нэгж талбарын дугаартай, 496 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалжээ.

 

3.  Л.Үндэсийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, барьцааны гэрээ байгуулах эрх бүхий итгэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Л.Үндэсээс ёт олгосныг үндэслэн барьцааны гэрээнд Л.Үндэсийг төлөөлж ё гарын үсэг зурсан байна.

 

4.  Хариуцагч Л.Үндэсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд дээр дурдсан барьцаа хөрөнгө болох 2 үл хөдлөх эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр Актив бридж ХХК-ийн ерөнхий менежер ёт шилжүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр ёт шижүүлсэн зорилго нь Актив Бридж ХХК-тай 2019 оны 6 сарын 26-ны өдөр 19/10 тоот амины орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Баянзүрх дүүрэг, 11 хороо, Бумбатын аманд байрлах 43 айлын амины орон сууцаас Бумбат вилла хотхоны 37 тоот 123 мкв талбай бүхий 1 давхар орон сууцыг 239,850,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон.

Хариуцагч Л.Үндэс нь үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 66 гудамж, 895 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2202023956 дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай, хувийн сууц зорилулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 66 гудамж, 895 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-2202014383 дугаарт бүртгэлтэй, 18640316860386 нэгж талбарын дугаартай, 496 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, мөн 3 ширхэг автомашины хамтаар тооцон өгөхөөр тохиролцсон тул итгэмжлэлээр болон биет байдлаар хөрөнгүүдийг шилжүүлсэн.

Хэдийгээр барьцааны зүйл нь Л.Үндэсийн нэр дээр бүртгэлтэй боловч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах хэлцлийн төлбөрт Актив бридж ХХК, ёт итгэмжлэлээр шилжүүлсэн тул энэ үйл баримтыг шүүхийн шийдвэрт тусгуулах зорилготой гэсэн тайлбар гаргажээ.

Мөн тухайн барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь Л.Үндэсийн өмчлөлөөс бусдад шилжсэн гэж ойлгоод 4 жил болсон байхад ё нь тухайн үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэлээр барьцаанд тавьсан гэдгийг сүүлд мэдсэн. Барьцаа хөрөнгийн хувьд 2019 оны 6 сарын 26-ны өдөр байгуулсан амины орон сууц бариулах захиалгын гэрээний дагуу гүйцэтгэгч талдаа шилжүүлсэн. Маргах зүйл байхгүй гэх тайлбарыг гаргасан байна.

 

5. Хариуцагч Л.Үндэсийн шүүхэд гаргасан тайлбараар барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүд нь түүний өмчлөл, эзэмшлийнх биш болсон, эрх зүйн тусдаа харилцааны үр дагаварт итгэмжлэлийн дагуу ёт шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгүүд нь өнөөг хүртэл Л.Үндэсийн өмчлөлд улсын бүртгэлд хэвээр байгаа тохиолдолд барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувьд хариуцагч гэж үзнэ.

 

6. Нэхэмжлэгч Арвайн үр Хадгаламж зээлийн хоршоо болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Л.Үндэсийг итгэмжлэлээр төлөөлсөн ё нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал болон барьцааны зүйлийн талаар маргаагүй тул хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

7. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учир талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. ё нь зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон 2 үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан 2019 оны 06 сарын 28-ны өдрийн №1906/11 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 56,136,880 төгрөгийг ёаар төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нь 4,136,880 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 52,000,000 төгрөгийг хариуцагч ё төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ё нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд дор дурдсан барьцааны хөрөнгүүдээр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. Үүнд:

 

-Лха овогт Лхагвын Үндэс/РД:ХЖ65011572/-ийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 66 гудамж, 895 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202023956 дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Лха овогт Лхагвын Үндэс/РД:ХЖ65011572/-ийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 66 гудамж, 895 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-2202014383 дугаарт бүртгэлтэй, 18640316860386 нэгж талбарын дугаартай, 496 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар.

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ё-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 508,835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ёаас 488,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ё-д олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.АМАРМЭНД