Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ц.Амармэнд |
Хэргийн индекс | 181/2024/00017/И |
Дугаар | 181/ШШ2024/00058 |
Огноо | 2024-01-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/00058
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,
Зээлийн гэрээний үүрэгт 1,060,741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ё нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын КМOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №5353 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 510,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 49,350 төгрөгний шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүтээр зүйлийн 2.2 дахь хэсэгт Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан. Гэтэл зээлдэгч ёнь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. 2023 оны 11 сарын 27-ны өдрийн байдлаар зээлдэгч нь дараахь зээлийн өр төлбөртэй байна. Үүнд:-Үндсэн зээлийн үлдэгдэл: 510,000 төгрөг, -Шимтгэл үлдэгдэл: 49,350 төгрөг, -Хүүгийн үлдэгдэл:501,391 төгрөг, -Нийт: 1,060,741 төгрөг. Хариуцагч ёаас 2019 оны 01 дүгээр сарын, 25-ны өдрийн №5353 дугаартай зээлийн эрх нээх гэрээний өр төлбөрт зээлийн үндсэн төлбөр 510,000 төгрөг, шимтгэл 49,350 төгрөг, хүү 501,391 төгрөг, нийт 1,060,741 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ё нь хариуцагч ёт холбогдуулан 1,060,741 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 360,741 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74,3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ё нь хариуцагч ёт холбогдуулан 1,060,741 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,
2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 350,000 төгрөг,
2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг,
2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 360,741 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч ёаас 15,005 төгрөг, төсвөөс 15,005 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ё-д буцаан олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 30,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД