Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 71

 


Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь 
1. Шүүгдэгч М овогт Т-ын М-ийг бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан түүнтэй хурьцал үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн  126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. 2015 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ийн цагдан хоригдсон 93 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. 2015 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй. 
5. 2015 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Анхны ардчилсан сонгууль явагдаж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар Т.М-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж ялаас чөлөөлсүгэй. 
6. Хохирогч иргэний нэхэмжлэгч Ч.Э, Ч.О нарын нэхэмжилсэн 13.854.515 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг бичлэгийг хэрэгт хавсаргаж, цагаан өнгийн гар утсыг сим картын хамт хохирогч нарт нь буцаан олгож,  цагаан өнгийн орны углаа даавуу, цагаан өнгийн дэвсгэр даавуу, ягаан өнгийн дөрвөлжин шоон хээтэй нимгэн хөнжил 1 ширхэг, ногоон өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, Б.Б, Б.Ба, Т.М нараас хураан авсан дотоож 3 ширхэг, талийгаачийн хар цоохор өнгийн дотоож 1 ширхэг, ногоон өнгийн өмд 1 ширхэг, цогцосны баруун, зүүн гараас авсан хумс, парламент гэсэн тамхины хоосон хайрцаг, тамхины иш, тамхины иш 2 ширхэг, хогийн саванд байсан бохирлогдсон хөвөн 1 ширхэг, хэрэглэсэн бохь 3 ширхэг, нойлын өрөөнд байх хогийн савнаас гарсан бохирлогдсон нойлын цаас, 30 см урттай бохир бент, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон нойлын цаас зэрэг зүйлс, Б.Ба-аас хураан авсан 2 ширхэг ягаан ууттай бэлгэвч, Ч.Э-аас хураан авсан хар цамц, хөх хөхөвч, хар нарийн мөртэй майк, хэргийн газарт байсан 3 ширхэг бүтэн бэлгэвч, 1 онгорхой ууттай бэлгэвчний уут болон бэлгэвчний уутны тасархай, 2 дугаартай саарал гэртэй задалсан бэлгэвч, 3 дугаартай бэлгэвчний уут, 4 дугаартай бэлгэвчний уут, 5 дугаартай хэрэглэгдээгүй ногоон ууттай бэлгэвч, 6 дугаартай нүүр цэвэрлэгч хөвөн, 7 дугаартай амыг нь зангидсан бэлгэвч, 8 дугаартай саарал ууттай хэрэглэгдээгүй бэлгэвч, зүүнүүд, 9 дугаартай тоос болсон хэрэглэсэн бэлгэвч, 10 дугаартай бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хэрэглэсэн бэлгэвч, угаалтуурын урд хананаас авсан арчдас, бор өнгийн сэнжгүй аяга, ширээн дээр байсан тамхины иш гялгар ууттай, архины лац 1 ширхэг, автомашинаас хураан авсан боргио пиво 2,5 литр задлагдаагүй, 100 настын ундаа задлагдсан дотроо шингэн зүйлтэй, цэнхэр алаг хос пүүз, 2 ширхэг цагаан өнгийн оймс, 6 ширхэг сэнгүр гэсэн бичигтэй пивоны лааз, 2 ширхэг нийслэл гэсэн бичигтэй пивоны лааз, 1 ширхэг самрын хайрцаг, 3+ гэсэн бичигтэй усны сав 3 ширхэг, сэнгүр гэсэн том пивоны сав 2 ширхэг, архины бөглөө 1 ширхэг, шар өнгийн нимгэн хөнжил, бор цоохор өнгийн дэрний уут, шаргал өнгийн бүтээлэг зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” үүрэг болгосугай. 
8. Шүүгдэгч Т.М-ийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс ............ ЗАН улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2014 оны 10 дугаар сарын 08- ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй. 
9. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч З.Ж-ын нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй, хохиролд 3 сая төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай. 
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 
13. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гарсан бол шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.МӨНХТУЛГА