Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/00013

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/00013

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Н

 

Зээлийн гэрээний үүрэгт 23,266,071.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 3ээлдэгч ёнь ётай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ/201743257792 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн №201743257792 тоот Барьцааны гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч ёнь Зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 17,457,511.54 төгрөг, зээлийн хүүнээс 9,464,618.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 49,319.53 төгрөг нийт 26,971,450 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардах, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хугацаа хэтэрсэн зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Зээлийн гэрээний төлбөрт 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар дараахь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 12,542,488.46 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр 9,856,127.97 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 867,454,78 төгрөг, Нийт 23,266,071.21 төгрөгийг Ж.Соронзонболдоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ёнаас авсан энэхүү зээлийг Монголиан Транспортэйшн Гэйт" ХХК нь үйл ажиллагаандаа хэрэглэх зорилгоор тухайн үед ёнаас авсан байдаг. 2017 оны 10 сарын 13-ны өдөр ётай зээлийн гэрээ байгуулж зээл авсан өдрөөс хойш ёминий бие хүүний төлбөр болох 26,971,450 төгрөгийг өөрөө төлж ирсэн ба Монголиан Транспортэйшн Гэйт" ХХК нь 2019 оны 4 сарын 09-ний өдөр энэхүү зээлийг бүрэн төлж барагдуулах тухай А-19/54 тоот албан бичгийг банкны тусгай актив, зээлийн төлүүлэлтийн газарт өгсөн байдаг. Монголиан Транспортэйшн Гэйт" ХХК-иас шалтгаалан банкнаас зээл авч хүүний төлбөр төлж хохирсоор байгаа тул зээлийг авч хэрэглэсэн Монголиан Транспортэйшн Гэйт ХХК-нь зэлийн үүргийг хариуцах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.  Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.06.30-ны өдрийн №01/3526 тоот Х.Содном-Ишид олгосон итгэмжлэл, 2023.06.30-ны өдрийн №29/3549 тоот Ж.Ганбатад олгосон итгэмжлэл, 2023.09.15-ны өдрийн №61/02/346 тоот М.Золзаяад олгосон итгэмжлэл, 2017.10.13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2017.10.13-ны өдрийн №ЗГ201743257792 тоот зээлийн гэрээ, 2017.10.13-ны өдрийн №201743257792 тоот барьцааны гэрээ, хавсралтын хамт, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны хуулга, 2022.11.15-ны өдрийн №61/8781 тоот зээл төлөх мэдэгдэл, албан бичиг хүлээлцсэн акт /хуулбараар/, 2023.09.06-ны өдрийн №61/8175 тоот зээл төлөх мэдэгдэл

 

4. Хариуцагчаас: иргэний үнэмжлэхийн хуулбар, хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч ё ХК нь хариуцагч Ж.Соронзонболдод холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №ЗГ201743257792 Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 12,542,488.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,856,127.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 867,454.78 төгрөг, нийт 23,266,071.21 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

7. Хариуцагч ёнь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан зээлийн гэрээг ётай байгуулаагүй, мөн уг зээлийг өөрөө авч, ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин Монголиан Транспортэйшн Гэйт" ХХК нь үйл ажиллагаандаа хэрэглэх зорилгоор тухайн үед ёнаас авсан зээл учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээг байгуулсан өдрөөс хойш хувиасаа 26,971,450 төгрөгийг бусдын өмнөөс төлж ирсэн, харин Монголиан Транспортэйшн Гэйт" ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр энэхүү зээлийг бүрэн төлж барагдуулах талаар ёинд хандсан боловч уг асуудлыг банк шийдвэрлээгүй тул зээлийн төлбөрийг хариуцахгүй гэж маргажээ.

 

8. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

9. Нэхэмжлэгч ё ХК, хариуцагч ёнарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн /№ЗГ201743257792 Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг байгуулжээ.

 

10. Зээлийн гэрээний ерөнхий нөхцөлөөр, 30,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэх, мөн 36 сарын хугацаанд зээлийн гэрээний хавсралтаар баталсан зээл буцаан төлөх хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 30,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ж.Соронзонболдын ёны 5212027211 тоот дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх-9-14/

 

11. Хариуцагч нь зээлийн гэрээг байгуулсантай холбоотойгоор 30,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй боловч, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа, Монголиан Транспортэйшн Гэйт" ХХК нь үйл ажиллагаандаа хэрэглэх зорилгоор тухайн үед тус хуулийн этгээдэд ажиллаж байсан этгээдүүдээр дамжуулан цалингийн зээл авахуулж, мөнгийг нь шилжүүлэн авсан учир зээлийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй, мөн тус хуулийн этгээд нь уг зээлийн гэрээг байгуулснаас хойшхи хугацаанд банкинд удаа дараа хандаж, Ж.Соронзонболдын зээлийн гэрээний үүргийг хариуцах учраас зээлийн гэрээний үүргийг өөртөө шилжүүлэн хүлээн авах талаар банкинд санал, хүсэлт гаргаж байсан боловч огт шийдвэрлэж өгөөгүй тул ёны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан иргэн хохирох ёсгүй, иймд зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй, ёнаас авсан зээлийг шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

12. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн, ямар ч үндэслэлгүйгээр зээлдэгчээс хүү, нэмэгдүүлсэн хүү, тооцох боломжгүй, зээлдэгчийг үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан, ёболон Монголиан Транспортэйшн Гэйт" ХХК-ийн хувьд зээлийн төлбөрийг төлөх, үүргийг гүйцэтгэх талаар хандсан гэх боловч энэ талаар банкинд хандаж байгаагүй, үүнийг нотлох баримтгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

 

13. Зээлдэгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа, .... 2017 оны 10 сарын 13-ний өдөр ётай зээлийн гэрээ байгуулж зээл авсан өдрөөс хойш ёминий бие хүүний төлбөр болох 26,971,450 төгрөгийг өөрөө төлж ирсэн талаар дурдсан, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан зээлийн бүртгэлийн картаар үндсэн зээлд 17,457,511.54 төгрөг, хүүнд 9,464,618.53 төгрөг, нэмэгдүлсэн хүүнд 49,319.53 төгрөг, нийт 26,971,450 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 12,542,488.46 төгрөг, зээлийн хүү 9,856,127.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 867,454.78 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн картаар тус тус нотлогджээ.

 

14. Түүнчлэн хариуцагч ёнь маргаан бүхий зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийн зээлийг өөрөө авч захиран зарцуулсан зүйлгүй, харин Монголиан транспортэйшн гэйт ХХК уг зээлийн гэрээний төлбөрийг бодитоор хариуцах ёстой бөгөөд энэ асуудлаар ёинд зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчийг сольж өгөхийг өмнө нь удаа дараа хүсч, хандаж байсан боловч зээлдүүлэгч хүлээж аваагүй тул уг зээлийг хариуцахгүй гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээг байгуулсантай холбоотойгоор зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг өөрөө бодитоор хүлээн авсан тул хуульд зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцах үүрэгтэй юм.

 

15. Хэрэгт авагдсан баримтаар уг зээлийн гэрээний үүргийг бусад этгээд хариуцах болсон, зээлийн гэрээний үүргийг бусад шилжүүлсэн, зээлийн гэрээний хариуцагчид холбогдох хэсгийг дуусгавар болгосонтой холбогдох баримтыг зохигчийн хэн алин нь шүүхэд гаргаагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

 

16. Шүүх зөвхөн маргагч талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны хувьд буюу ё ХК болон ёнарын хооронд байгуулсан зээлийн гэрээний, үүрэг түүнд хамаарах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудалд дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх тул тухайн зээлийг авч хэрэглэсэн гэх бусад этгээд болон хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн маргаан нь энэхүү хэрэгт ач холбогдолгүй юм.

 

17. Иймд хариуцагч нь бусдаас өөрт учруулсан хохирлоо шаардах, шүүхээр маргааныг шийдвэрлүүлэх, нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд энэ шийдвэр саад болохгүй юм.

 

18. Зээлийн гэрээний хүү болон эргэн төлөлт хийсэн мөнгөн дүн, хүүгийн тооцооллын талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй, ёхариуцах үүрэгтэй. Зээлийн үлдэгдэл төлбөрийн үүргийг бусад этгээд төлж барагдуулах талаар хүсэлт гаргасныг нэхэмжлэгч шийдвэрлээгүй гэж хариуцагч маргасан боловч хариуцагчийн дээрх тайлбар, үндэслэлээр талууд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан эсхүл зээлийн гэрээний үүргийг бусад этгээдэд шилжүүлсэн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, зээл, хүү хойшлуулах хөнгөлөх нөхцөл байдал үүсээгүй байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.4-д заасны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй юм.

 

19. Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно. ё нь зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлдэгч ёнар нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хүчин төгөлдөр юм.

 

20. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нь үлдэгдэл зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардаж хариуцагчид мэдэгдэл хүргүүлж байсан боловч зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 3 жил гаруйн хугацаанд ямар нэгэн үр дүн гараагүй болох нь тогтоогджээ. /хх18-20/

 

21. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй боловч 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү 485,260.76 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзлээ.

 

22. Учир нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай

хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон

хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөжээ.

 

23. Мөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай

хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хуулийн үйлчлэлийг 2021 оны 06 сарын 29-ний өдрийн хууль, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн сунгасан, хамгийн суулд буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиар хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ гэж өөрчилсөн байх тул Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зохицуулалт хууль дагаж мөрдөгдөх хугацаагаар үргэлжлэх ёстой байна.

 

24. Иймд 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүүнд тооцогдсон 485,260.76 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

25. Эдгээр үндэслэлээр зээлийн гэрээний үндсэн үүрэгт 12,542,488.46 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 9,856,127.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 382,194.02 төгрөг, 22,780,810.45 төгрөгийг хариуцагч Ж.Соронзонболдоос гаргуулж, нэхэмжлэгч ё ХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

26. Хариуцагч ёнь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг хэлэлцэхгүй орхисон болно.

 

27. Учир нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шат эхлэхээс өмнөх хүсэлтийн үе шатанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргаагүй атлаа хүсэлт хэлэлцэх үе шат дуусгавар болсны дараа буюу шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатны үеэр тухайн хүсэлтийг гаргасан нь хуулиар тогтоосон шүүх хуралдааны нийтлэг журамд нийцээгүй тул хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1зааснаар хариуцагч Ж.Соронзонболдоос 22,780,810.45 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ё ХК-д олгож, нэхэмжлэлээс 485,260.76 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ё ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,280.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Соронзонболдоос 271,854 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ё ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД