| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/01520/И |
| Дугаар | 181/ШШ2024/01220 |
| Огноо | 2024-03-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/01220
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,
Нэхэмжлэгч
Зээлийн гэрээний үүрэгт 906,269 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ё нь ётай 2021-03-29-ний өдөр 44563 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2021 оны 8 сарын 25-ний өдөр 230,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй 243377 тоот зээлийг Худалдаа хөгжлийн банк дахь 423003424 тоот дансанд. Дээрх зээлүүдийг зээлдэгч ё нь шилжүүлэн авсан. Хариуцагч ё нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-02-02-ний өдрийн байдлаар: 1. 243377 тоот зээл 2021 оны 9 сарын 24-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж Үлдэгдэл дүн 230,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 574 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 525 + 0 удаагийн сунгалтаар 49 хоног/-ийн хүү 676,269 төгрөг шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 676,269 Нийт дүн 906,269 төгрөг төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зээлийн гэрээний үүргийг хугацаа тохирч төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ёнь хариуцагч ёт холбогдуулан, зохигчийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан №44563 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 906,269 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,
2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 230,000 төгрөг,
2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 230,000 төгрөг,
2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 230,000 төгрөг,
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 216,269 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74,3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ёнь хариуцагч ёт холбогдуулан, цахим зээлийн гэрээний үүрэгт 906,269 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,
2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 230,000 төгрөг,
2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 230,000 төгрөг,
2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 230,000 төгрөг,
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 216,269 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч ёаас 13,150.5 төгрөг, төсвөөс 13,150.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Омни Капитал ББСБ ХХК-д буцаан олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 26,301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД