Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/01219

 

 

 

 

 

 

2024 03 26 181/ШШ2024/01219

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

лах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ё нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ"-г байгуулан 1,299,900 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 34.8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нь 2024 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар түүнтэй байгуулсан "Зээлийн гэрээ-ний хувьд дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл: 840,583.90 төгрөг, Зээлийн үндсэн хүү: 395,215.54 төгрөг, Нийт дүн: 1,233,799,44 төгрөг. Иймд зээлдэгч ё зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү, нийт 1,233,799.44 гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 2024.03.22-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ё нь хариуцагч ёид холбогдуулан, зохигчийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ"-ний үүрэгт 1,233,799.44 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,233,799.44 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74,3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ё нь хариуцагч ёид холбогдуулан 1,233,799.44 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,233,799.44 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч ёоос 17,080.5 төгрөг, төсвөөс 17,080.5 төгрөгийг тус тус гаргуулж ё-д буцаан олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 34,161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ  Ц.АМАРМЭНД