| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/00348/И |
| Дугаар | 181/ШШ2024/01172 |
| Огноо | 2024-03-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2024/01172
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамж, 114 тоот хаягт
Зээлийн гэрээний үүрэгт 501,989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ёь нь "ёийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 01 сарын 30-ны өдөр 140000539520 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ёь нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 04 сарын 05-ны өдөр сарын 3,4% хүүтэй 200,000 төгрөгийг зээлээр авсан ба 2020 оны 05 сарын 05-ны өдөр буцаан төлөх үүрэгтэй байсан боловч төлж барагдуулаагүй. ёийн зээлийн гэрээний үүрэг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 2020.04.05-2022.08.22 өдөр хүртэл 869 хоногийн 194,275 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,514 төгрөг, зээлдэгчийн хаягийг тодорхойлоход гарсан зардал 70,200 төгрөг нийт 501,989 төгрөг төлөхөөр байна. Иймд ёиас зээлийн гэрээний үүрэгт 501,989 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ё нь хариуцагч ёьд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 501,989 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,
2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 250,994.5 төгрөг,
2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 250,994.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74,3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ё нь хариуцагч ёьд холбогдуулан 501,989 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,
2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 250,994.5 төгрөг,
2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 250,994.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч ёиас 7,855 төгрөг, төсвөөс 7,855 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ё-д буцаан олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 15,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД