Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ц.Амармэнд |
Хэргийн индекс | 181/2024/00073/И |
Дугаар | 181/ШШ2024/01170 |
Огноо | 2024-03-22 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2024/01170
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,
Н
Зээлийн гэрээний үүрэгт 4,791,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ё нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ" байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022-08-09-нд 7104411071 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 3,210,000 төгрөгийн зээлийг 2.8%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 0 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7104411071 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2023-08-08- нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7104411071 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 3,210,000 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,424,290 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 150,424 төгрөг төгрөг, нотариатын төлбөрт 7,000 төгрөг, нийт 4,791,714 төгрөгийг зээлдэгч Нэмэхбат ДАНЗАНДОРЖ-с гаргуулах гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 2024.03.12-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ё нь хариуцагч ёид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,791,714 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,
2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 798,619 төгрөг,
2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 798,619 төгрөг,
2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 798,619 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 798,619 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 798,619 төгрөг,
2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 798,619 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74,3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ё нь хариуцагч ёид холбогдуулан, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №7104411071 дугаартай "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 4,791,714 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,
2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 798,619 төгрөг,
2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 798,619 төгрөг,
2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 798,619 төгрөг,
2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 798,619 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 798,619 төгрөг,
2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 798,619 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч ёоос 45,808.5 төгрөг, төсвөөс 45,808.5 төгрөгийг тус тус гаргуулж ё-д буцаан олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 91,617 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД