Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2024/01038

 

 

 

 

 

 

2024 03 14 181/ШШ2024/01038

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Н3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021-08-09-нд 7100873534 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 6,860,000 төгрөгийн зээлийг 1.5%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 2,767,667 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 911,165 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 3,678,832 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7100873534 тоот "Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023-08-01-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,092,333 төгрөг, хүү 1,118,684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,445 төгрөг, нотариатын төлбөрт 7000 төгрөг, нийт 5,350,463 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 2024.01.29-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ё нь хариуцагч ёд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,350,463 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг,

2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг,

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг,

2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,350,463 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74,3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ё нь хариуцагч ёд холбогдуулан 5,350,463 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг,

2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг,

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 800,000 төгрөг,

2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг,

2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,350,463 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч ёаас 50,278.5 төгрөг, төсвөөс 50,278.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ё-д буцаан олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 100,557 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ     Ц.АМАРМЭНД