Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 179

 

 

 

 

 

 

 

2017         11           07                                                    179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 201711000192 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын 1 дүгээр төрөхөд 1982 оны 09 сарын 26-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Бунханы 28-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл. ******* овогт ******* /РД: *******/,

Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “Мөнхөт” гэх газарт иргэн *******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биед нь тархи доргилт, нүүр, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд *******ыг сайн танихгүй. Халамжид хамрагддаг болохоор нь ядарсан хүмүүс байна гэж бодсон. Тийм учраас сайхан хөршүүд болъё орж гарч байя гэж бодоод анх танилцсан. Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийн мэдүүлэг дотор ******* нь намайг архи уудаг, агсан тавьж гэрийнхэн юмыг эвдсэн гэж мэдүүлсэн байна. Би бол архи уудаггүй. Намайг архи уудаггүй гэдгийг тэр хавийн хүмүүс сайн мэднэ. Би *******ын гэр оронд согтуу очиж агсан тавьж, эвдэж сүйтгэсэн зүйл байхгүй. *******тай хэрүүл гарах болсон шалтгаан нь миний Самсунгийн С4 маркийн гар утсыг ******* нь усанд хийж эвдсэн юм. Гар утсыг минь эвдсэн болохоор нь би нэхэж байж 10,000 төгрөгөөр засуулсан. Тэгсэн гар утсыг минь янзлуулсны дараа ******* нь чиний гар утас их гоё юм гээд өгөхгүй байсан. Би гар утсаа гуйсаар байгаад *******аас авсан. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны орой Хэрлэн сумын 5 дугаар баг “Мөнхөд” гэх газарт 20 цагийн орчимд манай зүүн урд талын айлын залуу болох би сайхан цуйван хийгээд идчихье гээд тэдний гэрт орж цуйван хийж идсэн. Тэгээд би тэднийхээс 21 цагийн орчимд гараад гэртээ унтах гээд байж байхад манайд *******, хоёр согтуу орж ирсэн. Тэгэхэд нь тэр хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгтэл тэр хоёр гадаа орилж чарлаад байхаар нь хаалгаа тавьж өгсөн. Тэр хоёр 0,5 граммын нэг шил архи гаргаж ирээд гурвуулаа хуваагаад уучихъя гэсэн. Тэгэхээр нь тэр архины тал хүртэл нь гурвуулаа уусан. *******аас би урьд орой нь гар утас авсан ба тухайн үед архи уухдаа гар утас өгсөнгүй барьсангүй гэж ярьж байгаад жаахан маргалдсан. Тэгээд би бос ч зул мандаах гэж байхад гэнэт намайг араас цохих шиг болоод би ухаан алдсан. Маргааш нь би 9 цагийн орчимд ухаан ороод харахад гэртээ ганцаараа шалан дээр хэвтэж байсан. Тэгээд босоод харсан чинь 72 суваг гардаг Цацраг трейдийн телевизийн станц, Самсунг С-4 маркийн гар утас маань байхгүй байсан. ******* яагаад надтай ингэж харьцаад байгааг нь би ойлгохгүй байна” гэв.

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... бид 2 ынх руу 21 цаг өнгөрч байхад очсон. Очиход эрүүл байсан. Мөн хаалгаа түгжчихсэн тавихгүй байхад гаднаас нь бахирч хашгираад байхаар нь хаалгаа тавьсан. Тэгээд нэг шил архитай очсон. Тэр архиа гаргаж задалсан ба уухгүй гэсэн чинь юун сүртэй юм, чи муу голоод байгаа юм уу гээд ыг 2-3 хундага уулгасан байх. Тэгтэл тэр хоёр гар утасны хэрүүл хийгээд тэгээд ын араас нь түлхээд, телевизийн станцийг нь ын ар дагз руу чулуудсан. Тэгээд ор руу түлхэж унагаад дээрээс нь зодоод байсан ...” гэжээ. /хх-ийн 51-55/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:: “... 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байсан, гэрээс гараагүй. Тэр өдөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэр өдрийн үдээс хойш 14 цагийн орчимд би гадаа гараад аргалаа хийж байхад ынд ирээд аргелит авна, хүргэж өг гээд байсан чинь би хүргэж өгөхгүй ээ, чи өөрөө нөхрийгөө дагуулж ирээд ав гэж байсан. Тэгэхэд нь янз бүрээр хашгираад байсан ба чи битгий хашгираад бай, хүүхэд унтаж байна гэж би шаардсан. Тэгээд орой нь 21 цаг өнгөрч байхад ынд хүн ирсэн. Тэгэхэд манай цонхон доогуур гэрэл тусаад хүмүүс ирэх шиг болсон. Дараа нь хэлэхдээ , 2 ирсэн гэж байсан...” гэжээ. /хх-ийн 57-59/

Гэрч  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн орчимд гэртээ байж байхад ах манайхаар эрүүл, саруул орж ирээд хоёулаа сайхан цуйван сэгсэрч идэх үү гээд бид хоёр хоол хийж идсэн. Тэгээд ах удаагүй 21 цаг болж байхад гэрлүүгээ харилаа гээд гарсан. Тэгээд би гэртээ амардаг юм уу гээд гаднах хашааныхаа гэрлийг асаачихсан байсан. Би гэртээ ганцаараа байдаг болохоор малынхаа хашаа хороог харах гээд хашаан дахь гэрлээ асаалттай байдаг юм. Тэгтэл хашааны урдуур хүн явах шиг чимээ гарахаар нь харахад , хоёр ахынх руу чиглээд явж байсан. Тэгэхэд 22 цаг л өнгөрч байсан байх...” гэжээ. /хх-ийн 60-61-р хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хэрлэн сумын 5 дугаар баг Мөнхөт гэх газарт эхнэр , мөн морь алдаад эрэлд явж байсан Дэхтэд байдаг Лхагваа манайд ирчихсэн бид гурав байсан. Өглөө 09 цаг өнгөрөөгөөд Амгаланбаатарын хамт манайд ирэхэд хүнд зодуулсан байдалтай, өөрөө хэлэхдээ бүдэрч унасан гэх зүйл яриад орж ирсэн. Тэгээд цай ууя, танайд жаахан хэвтье гэсэн. Цуг ирсэн Амгаланбаатарыг чи явж бай, би эндээ үлдлээ гээд явуулсан. Тэгээд манайд цай ууж байгаад нилээд байж байгаад орон дээр хэвтүүлсэн чинь бөөлжөөд, таталт өгөөд сүүлдээ үг нь ойлгогдохгүй болохоор нь 14 цагийн орчимд түргэн дуудаж үзүүлэхэд эмнэлэг аваад явахдаа та хоёрын нэг нь явах уу гэхээр нь эхнэр ыг цугтаа яв гээд явуулсан. Өмнөх орой нь гэртээ байсан. Би найз гэртээ нэг шил архи уусан. Тэгээд Лхагваа бид хоёр 20, 21 цагийн орчимд унтчихсан байсан...” гэжээ. /хх-ийн 60-61/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 232 тоот дүгнэлтэд:

1.*******ын биед тархи доргилт, нүүр, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Тогтоогдсон гэмтлүүд нь тус бүртээ болон бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 69/

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 21 тоот дүгнэлтэд:

1.******* нь оюуны хөнгөн сааталтай.

2.******* нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай

3.******* нь хэрэг хариуцах чадвартай” гэжээ. /хх-ийн 67/

Хэрэгт цугларсан бичмэл бусад нотлох баримтууд:

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25/

Хохирлын баримт /хх-ийн 27-29/

Өвчний түүх /хх-ийн 31-38/

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 39-40/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-42/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 43/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-46/

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 20 тоот дүгнэлт /хх-ийн 65/

 Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2017 оны 04 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “Мөнхөт” гэх газарт иргэн *******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биед нь тархи доргилт, нүүр, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******,  гэрч   О., , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 232 тоот актын дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25/, хохирлын баримт /хх-ийн 27-29/, өвчний түүх /хх-ийн 31-38/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 39-40/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-42/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр,согтуугаар үйлдэж, бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон гэж үзэв.

            2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 зүйлийн 1 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг журамлан шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 04 сарын 20-ны өдөр буюу 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдал нь дээрдэж байна. Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас Мянган сарнай эмийн сангаас 2017 оны 04 сарын 22-ны өдөр эм тариа авсан 8800 төгрөг, 04 сарын 24-ний өдөр эм тариа авсан 8800 төгрөг, Төгсфармакон эмийн сангаас 2017 оны 04 сарын 24-ний өдөр эм авсан 13300 төгрөг, 2017 оны 04 сарын 26-ны өдөр эм авсан 28400 төгрөг, эмнэлэгт хэвтсэний ор хоногийн мөнгө 31242 төгрөг, Шүүхийн шинжилгээний албанд төлсөн 3000 төгрөг, бүгд 93542 төгрөг гаргуулж хохирогч *******од олгуулж, 2450 төгрөгний хэзээ, хаанаас юу авсан нь мэдэгдэхгүй  баримт, боов, жимс авсан 2680 төгрөг, Кибер барьцаат зээлийн үйлчилгээний төлбөр 32400 төгрөг, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн 19200 төгрөг нийт 56730 төгрөгний нотлох баримтын шаардлага хангаагүй, гаргуулах шаардлагагүй зэрэг нэхэмжлэлийг хасч хэрэгсэхгүй болгож, 130000 төгрөгний Самсунг S-4 маркийн гар утас, 99000 төгрөг, нийт 229000 төгрөгний  нэхэмжлэлээ гарал, үүслийг нь тодорхойлж, нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн түүний тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг буцаан олгож, түүний эзэмшлийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс  РS 0544906 серийн дугаартай 10000 төгрөгийг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цацраг трейд ХХК-ний гадна тал нь шатаж, дотор нь онгорхой телевизийн хүлээн авагч антенийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д  холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

            2.Шүүгдэгч ******* овогт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******аас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсаны төлбөрт 93542 төгрөг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сум, 5 дугаар баг, Мөнхөт гэх газар оршин суух од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 56730 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, 229000 төгрөгний нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цацраг трейд ХХК-ний гадна тал нь шатаж, дотор нь онгорхой телевизийн хүлээн авагч антенийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай

6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн түүний тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс  РS 0544906 серийн дугаартай 10000 төгрөгийг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхаан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                             Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ